Засгийн газрын 55-р тогтоол буюу АМНАТ-ыг тойрсон УИХ, Засгийн газрын гишүүдийн дараалсан хэвлэлийн хурал дээр ингэж ярьцгаалаа.
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням: Засгийн газар ард түмэндээ 1072 хувьцааны ногдол ашгийг өгөх гэж хийсэн. Хэрэв энэ аргачлалыг хийгээгүй бол ЭТТ-н ногдол ашиггүй байх байлаа. Энэ татварыг төсөвт авч, том төслүүдэд оруулах нэрээр өөрсдөө цохих /хулгайлах/ гэж байна
УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Уул уурхайн биржийн хуулийг 2022 онд баталсан. Биржээр заавал арилжаалах бүтээгдэхүүнд зэс, нүүрс, жонш бүгд орсон. Гэтэл Засгийн газар АМНАТ-ын аргачлалаар зөвхөн 25 хувийг биржээр бусад 75 хувийг өөрсдөө шууд зарах боломж олгосон. Ингэснээр Ашигт малтмалын хуулийг зөрчиж зөвхөн 25 хувь дээр татвар авч зөрүүд нь компаниудад 1-2 долларыг тонн тутамд үлдээсэн. Энэ мөнгөөр энэ компаниуд нь юу хийж байгаа вэ?
Сангийн сайд Б.Жавхлан: Би Засгийн газрынхаа байр суурийг хамгаална. Бид Хятадын биш өөрсдийн үндэсний биржийн үнэтэй болох гэж Биржийн тухай хуультай болсон. Биржээр нүүрс зэс жонш нь ил тод арилжаалагддаг. Энэ үнээс нь бид АМНАТ тооцож авдаг ийм шилжилт хийж байгаа. Ийм тодорхой учраас биш биржээ дэмжинэ