БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

МАН-ын бүлэг чуулганаас нэг хоногийн завсарлага авлаа

Г.Оюунтуяа
3 цагийн өмнө

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.09.26/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.02 цагт эхэлж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлтийг үргэлжлүүлэн хэлэлцэв.

Үндсэн хуулийн цэц 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хэлэлцжээ. Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт "Тойрогт ногдсон мандатын тооноос ... дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн ... саналын хуудсыг хүчингүйд тооцно." гэж заасны "... дутуу ..." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд ... чөлөөтэй ... сонгох эрхийн үндсэн дээр ... сонгоно." гэснийг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан байна.

Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэж эхэлсэн бөгөөд уг дүгнэлт, Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.

Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороод дээрх дүгнэлтийг хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн бөгөөд өнөөдрийн нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Байнгын хороодын саналыг дэмжиж, Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлтийн тухай УИХ-ын тогтоолыг баталлаа.

Дараа нь Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж эхэлсэн.

УИХ-ын чуулганы 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төсөл санаачлагчийн илтгэл болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсэн юм. Энэ өдрийн хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахаар төлөвлөсөн бөгөөд санал хураалт эхлэх үеэр УИХ дахь МАН-ын бүлэг уг асуудлаас нэг өдрийн завсарлага авч буйг тус бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ мэдэгдсэнээр хэлэлцүүлгийг хойшлууллаа.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ мөн өдрийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөөд байсан  Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс мөн нэг өдрийн завсарлага авч буйгаа мэдэгдсэнээр чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.Нямбаатар: Эхнэр нь нууцаар СӨХ төлнө 1 цагийн өмнө
Морингийн давааны замаас Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр хүртэлх 1.5 км авто замыг ирэх сард ашиглалтад оруулна 2 цагийн өмнө
Хөл бөмбөгийн ДАШТ-ий бэлгэдлийг танилцууллаа 2 цагийн өмнө
МАН-ын бүлэг чуулганаас нэг хоногийн завсарлага авлаа 3 цагийн өмнө
Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг ирэх сарын 15-нд дуусгана 4 цагийн өмнө
Төв аймагт шаварт суусан машинаас 35 настай эрэгтэй сураггүй алга болжээ 5 цагийн өмнө
Дамбадаржаа 63 МВт дулааны станцын барилгын ажил 2026 оны наймдугаар сард дуусна 7 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Outbound Travel Mart-2025” гадаад аяллын өдөрлөг болно 7 цагийн өмнө
"АЛТАН ЦОМ"-ЫН БАГИЙН БАРИЛДААН ИРЭХ САРД ЭХЭЛНЭ 22 цагийн өмнө
ХОЁР ХҮҮ НАС БАРСАН БАЙДАЛТАЙ ОЛДЖЭЭ 23 цагийн өмнө
Ерөнхийлөгчийн дэмжлэгээр байгуулагдсан Эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах төв таван хүнд амьд донороос элэг шилжүүлэн суулгалаа 23 цагийн өмнө
"The MongolZ"-ийн монгол бичгийн эссе бичлэгийн уралдаанд 17 настай О.Биндэръяа түрүүлжээ 23 цагийн өмнө
Х.Булгантуяа: Улс төр, намын зодооноо төрийн ажилруу хутгах нь буруу Өчигдөр
"УЛААНБААТАР ТРАМВАЙ" ТӨСЛИЙН ТЭЗҮ-ИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАТАЛЛАА Өчигдөр
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина Өчигдөр
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийнэ Өчигдөр
Б.Баатар: Б.Энхбаярыг шүүхэд өгч буйгаа мэдэгдье Өчигдөр
М.Нарантуяа-Нара: "МАН" жоомоо алах гэж байгаад гэрээ шатаав гэгч болох вий дээ Өчигдөр
А.Амартүвшин: Стандартын шаардлага хангахгүй зуух ашигладаг 40 мянган өрх байна Өчигдөр
Сураггүй алга болсон хүүгийн ар гэрийн зүгээс эрэн хайх ажиллагааг зогсоох хүсэлтийг бичгээр өгчээ Өчигдөр