БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Дамбадаржаа 63 МВт дулааны станцын барилгын ажил 2026 оны наймдугаар сард дуусна

Г.Оюунтуяа
2 цагийн өмнө

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Азийн хөгжлийн банкны хамтарсан санхүүжилтээр 63 МВт суурилагдсан чадалтай Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажлыг 2024 оны дөрөвдүгээр сард эхлүүлсэн. “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд уг төслийг хэрэгжүүлж буй. 63 МВт хүчин чадалтай тус станц нь эргэлтэт буцламтгай үе давхаргат (CFBC) технологи бүхий 3х21МВт хүчин чадалтай зуухтай. Зуухны ашигт үйлийн коэффициент 86 хувь бөгөөд хорт бодис, нарийн үнс, тоос зэргийг уутат шүүлтүүр болон шохойн чулуу ашиглан 95–98 хувь хүртэл бууруулах, байгаль орчинд ээлтэй шийдэлтэй юм.

Тус станцын барилгын ажлын гүйцэтгэгчээр “Хятадын хоёрдугаар металлурги групп корпорац” ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар төслийн нийт хэрэгжилт 40 орчим хувьтай үргэлжилж байна. Үндсэн зуухны барилга, нүүрсний агуулах, конвейерийн барилга, захиргаа аж ахуйн барилга, хими ус бэлтгэлийн барилга, механик цехийн барилга зэрэг 10 гаруй үндсэн болон туслах барилгын газар шороо, төмөрбетон суурийн ажил бүрэн хийгджээ. Мөн 86 метрийн өндөр цутгамал төмөрбетон утааны яндангийн цутгалт болон өндөр температурт тэсвэртэй дотор өрлөгийн ажил дууссан байна.

Түүнчлэн дулааны станцын барилга угсралтад ашиглах гол тоног төхөөрөмжүүдийн гадаад захиалга хийгдэж, үндсэн зуухны тоноглолын 30 гаруй хувийг талбайд нийлүүлээд байгаа аж. Өнөөдрийн байдлаар зуухны рамын угсралт болон бусад барилга байгууламжийн +0.00 түвшнээс дээших металл бүтээцийн угсралтын ажил эхэлсэн. Гүйцэтгэгч байгууллага 2025–2026 оны өвөл металл хийцийг угсарч, барилгуудыг бүрэн битүүлэх ажлыг төлөвлөн гүйцэтгэхээр ажиллаж байна. Төслийн гэрээний дагуу Дамбадаржаа дулааны станцын барилгын ажлыг 2026 оны наймдугаар сард дуусгаж, есдүгээр сараас туршилт тохируулгын ажлыг эхлүүлнэ.

 НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Төв аймагт шаварт суусан машинаас 35 настай эрэгтэй сураггүй алга болжээ 14 минутын өмнө
Дамбадаржаа 63 МВт дулааны станцын барилгын ажил 2026 оны наймдугаар сард дуусна 2 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Outbound Travel Mart-2025” гадаад аяллын өдөрлөг болно 2 цагийн өмнө
"АЛТАН ЦОМ"-ЫН БАГИЙН БАРИЛДААН ИРЭХ САРД ЭХЭЛНЭ 17 цагийн өмнө
ХОЁР ХҮҮ НАС БАРСАН БАЙДАЛТАЙ ОЛДЖЭЭ 17 цагийн өмнө
Ерөнхийлөгчийн дэмжлэгээр байгуулагдсан Эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах төв таван хүнд амьд донороос элэг шилжүүлэн суулгалаа 18 цагийн өмнө
"The MongolZ"-ийн монгол бичгийн эссе бичлэгийн уралдаанд 17 настай О.Биндэръяа түрүүлжээ 18 цагийн өмнө
Х.Булгантуяа: Улс төр, намын зодооноо төрийн ажилруу хутгах нь буруу 19 цагийн өмнө
"УЛААНБААТАР ТРАМВАЙ" ТӨСЛИЙН ТЭЗҮ-ИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАТАЛЛАА 21 цагийн өмнө
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина 21 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийнэ 22 цагийн өмнө
Б.Баатар: Б.Энхбаярыг шүүхэд өгч буйгаа мэдэгдье 23 цагийн өмнө
М.Нарантуяа-Нара: "МАН" жоомоо алах гэж байгаад гэрээ шатаав гэгч болох вий дээ 23 цагийн өмнө
А.Амартүвшин: Стандартын шаардлага хангахгүй зуух ашигладаг 40 мянган өрх байна Өчигдөр
Сураггүй алга болсон хүүгийн ар гэрийн зүгээс эрэн хайх ажиллагааг зогсоох хүсэлтийг бичгээр өгчээ Өчигдөр
Өнөөдрийн байдлаар 88.000 м.кв явган хүний замыг шинэчлээд байна Өчигдөр
ӨНӨӨДӨР: Монголын яруу найрагчдын гурван үеийн төлөөллийн уулзалт болно Өчигдөр
Б.Баасандорж: АН-ын бүлэг УИХ-ын дэд даргаас завсарлага авсан нь хууль зөрчөөгүй Өчигдөр
Энэ жил Зурагт, Гандан, Баянхошууны 5000 айлыг хийн хэрэглээнд шилжүүлнэ Өчигдөр
МАН-ын даргын сонгуульд “Nowar”-чид оролцож эхэллээ Өчигдөр