БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Ерөнхийлөгчийн дэмжлэгээр байгуулагдсан Эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах төв таван хүнд амьд донороос элэг шилжүүлэн суулгалаа

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн эмч нарын баг амьд донороос элэг шилжүүлэн суулгах тав дахь удаагийн дурангийн мэс заслаа амжилттай хийлээ.

Тус төвийн Ерөнхий мэс заслын тасгийн мэс заслын эмч Б.Онон, БНСУ-ын “Самсунг медикал” төвийн Эрхтэн шилжүүлэн суулгах тасгийн профессор Ким Жон Ман тэргүүтэй багийн гишүүд Ерөнхийлөгийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр болон холбогдох зөвлөхүүд, газрын дарга нарт мэс заслын үр дүнгээ танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн дэмжлэгийн дүнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 4.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр шинэ төв ашиглалтад орж, дурангийн болон бичил мэс засал, мэдээгүйжүүлэг, лабораторийн багаж, тоног төхөөрөмжтэй болсон юм.

Энэ нь элэг шилжүүлэн суулгах мэс засал хөгжих, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологи нутагших, хүмүүсээ сургаж бэлтгэх зэрэгт томоохон дэмжлэг болсныг эмч нар ярилаа.

Мөн төвийг богино хугацаанд ашиглалтад оруулах, өвчтөн, донорын аюулгүй байдлыг хангах, мэс заслын үр дүнг сайжруулах, эрхтэн шилжүүлэх мэс заслын хүлээгдлийг багасгах, гадаад руу зорих иргэдийн урсгалыг бууруулах, эх орондоо дэлхийн чанартай тусламж, үйлчилгээ авах нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр тууштай дэмжлэг үзүүлсэн Ерөнхийлөгч болон Тамгын газрын хамт олонд талархал илэрхийллээ.

Эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах төв 2022 оноос бэлтгэлээ хангаж, өнгөрсөн гуравдугаар сард анхны мэс заслаа хийсэн бөгөөд элэг шилжүүлэн суулгуулсан таван хүн, доноруудын биеийн байдал сайн, эмнэлгээс гарч хяналтад байна.

Төв байгуулахын төлөө хамтран хичээн зүтгэсэн болон элэг шилжүүлэн суулгах тав дахь мэс заслаа амжилттай хийж эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийг аварсан эмч нарын баг, хамт олонд Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

Энэ нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжих, иргэд хоорондын нөхөрлөл бэхжихэд оруулж буй үнэтэй хувь нэмэр гэдгийг тэмдэглэлээ. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх аливаа дэвшилтэт санал, санаачилга, тэр дундаа эрүүл мэндийн салбарыг бэхжүүлэх чиглэлээр бүх талын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана гэдгийг хэллээ.

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах төв ирэх оноос элэгнээс гадна бөөр, уушги, нойр булчирхай шилжүүлэн суулгах, робот мэс засал нэвтрүүлэх, 2028 он гэхэд 50 мэс засал хийж, улмаар амьгүй донороос элэг шилжүүлэн суулгахаар төлөвлөжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
"АЛТАН ЦОМ"-ЫН БАГИЙН БАРИЛДААН ИРЭХ САРД ЭХЭЛНЭ 1 цагийн өмнө
ХОЁР ХҮҮ НАС БАРСАН БАЙДАЛТАЙ ОЛДЖЭЭ 1 цагийн өмнө
Ерөнхийлөгчийн дэмжлэгээр байгуулагдсан Эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах төв таван хүнд амьд донороос элэг шилжүүлэн суулгалаа 1 цагийн өмнө
"The MongolZ"-ийн монгол бичгийн эссе бичлэгийн уралдаанд 17 настай О.Биндэръяа түрүүлжээ 1 цагийн өмнө
Х.Булгантуяа: Улс төр, намын зодооноо төрийн ажилруу хутгах нь буруу 3 цагийн өмнө
"УЛААНБААТАР ТРАМВАЙ" ТӨСЛИЙН ТЭЗҮ-ИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАТАЛЛАА 5 цагийн өмнө
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина 5 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийнэ 6 цагийн өмнө
Б.Баатар: Б.Энхбаярыг шүүхэд өгч буйгаа мэдэгдье 6 цагийн өмнө
М.Нарантуяа-Нара: "МАН" жоомоо алах гэж байгаад гэрээ шатаав гэгч болох вий дээ 7 цагийн өмнө
А.Амартүвшин: Стандартын шаардлага хангахгүй зуух ашигладаг 40 мянган өрх байна 8 цагийн өмнө
Сураггүй алга болсон хүүгийн ар гэрийн зүгээс эрэн хайх ажиллагааг зогсоох хүсэлтийг бичгээр өгчээ 9 цагийн өмнө
Өнөөдрийн байдлаар 88.000 м.кв явган хүний замыг шинэчлээд байна 9 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: Монголын яруу найрагчдын гурван үеийн төлөөллийн уулзалт болно 10 цагийн өмнө
Б.Баасандорж: АН-ын бүлэг УИХ-ын дэд даргаас завсарлага авсан нь хууль зөрчөөгүй 22 цагийн өмнө
Энэ жил Зурагт, Гандан, Баянхошууны 5000 айлыг хийн хэрэглээнд шилжүүлнэ Өчигдөр
МАН-ын даргын сонгуульд “Nowar”-чид оролцож эхэллээ Өчигдөр
“Алт-3” аяныг хэрэгжүүлэхтэй холбоотой тогтоолд Ерөнхийлөгчийн тавьсан хэсэгчилсэн хоригийг УИХ хүлээн авлаа Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзав Өчигдөр
Онц хүнд гэмт хэрэг үйлдэн эх орноосоо зугтсан Хятад иргэн Монголд 15 жил амьдарчээ Өчигдөр