МАН-ын бага хурал энэ сарын 27-ны өдөр буюу ирэх бямба гаригт товлогдоод буй. Уг хурлаар намын даргын тухай асуудлыг хэлэлцэнэ. Уг асуудал ч олны анхааралд байгаа билээ.
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара өөрийн цахим хуудсандаа дараах нийтлэлийг бичжээ. Тэрээр,
"МАН жоомоо алах гэж байгаад гэрээ шатаав гэгч болох вий дээ!!!!
Нэг намын даргын төлөө цус үзэхээс буцахгүй байдал чинь ард түмнийг л талцуулдаг, ар хударгаар нь та нар эвцэлдээд учраа ололцоод тохиролцчихдог гэдэг шүү!
Их багаараа л ялгарна гэхээс бүгд бүх цагийн үеийн хулгайчууд байсан байж хэн чинь ч ариун шударгатны дүрд жүжээд нэмэргүй юм!!!
АН ч мөн адил!
Ер нь энэ бүх намуудад өөрсдийнх эрх ашгаас эрхэм юу ч байхгүй. Ард түмэн бол та нарын эрх ашигтаа хүрэх зам л гэхээс та нар хэзээ ч тэдний төлөө зүрхээ цохилуулж байгаагүй! Ялангуяа өмнөхчүүд" гэжээ.