БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина

Г.Оюунтуяа
3 цагийн өмнө

НЗДТГ болон Дэлхийн банк хамтран "Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр" төслийг хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд хоёр байршилд авто замыг шинэчилж, гурван байршилд шинээр авто зам барина. Үүний нэг нь Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км авто зам юм.

Тодруулбал, Яармагийн замаас Богд уулын араар яваад Нисэхийн тууш замтай холбогдох бөгөөд тендерийг ирэх 11 дүгээр сард зарлахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Харин 2026 оны 5 дугаар сард барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү зам нь 24 метр өргөн, зургаан эгнээ байх юм. Эгнээний өргөн 3.5-4 метр бөгөөд явган замын өргөн 2.5 метр, дугуйн зам 1.5 метрийн өргөнтэй байна. Мөн автобусны 18 буудал байхаар төлөвлөсөн. Тус зам баригдсанаар Наадамчдын авто замын ачаалал буурна. Мөн нийтийн тээвэр болоод хувийн тээврийн хэрэгслээр зорчих хугацаа 15 хувиар буурч, явган зорчигчдын зорчилт 20 хувиар нэмэгдэнэ.

Ташрамд, төслийн хүрээнд шинээр баригдаж буй авто замуудаас Сэлбэ голын 2.6 км авто замын ажил эхэлсэн бөгөөд ажлын явц 20 хувьтай үргэлжилж байна. Уг шинэ замыг ирэх оны 11 дүгээр сард ашиглалтад оруулна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХОЁР ХҮҮ НАС БАРСАН БАЙДАЛТАЙ ОЛДЖЭЭ 1 минутын өмнө
Ерөнхийлөгчийн дэмжлэгээр байгуулагдсан Эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах төв таван хүнд амьд донороос элэг шилжүүлэн суулгалаа 17 минутын өмнө
"The MongolZ"-ийн монгол бичгийн эссе бичлэгийн уралдаанд 17 настай О.Биндэръяа түрүүлжээ 22 минутын өмнө
Х.Булгантуяа: Улс төр, намын зодооноо төрийн ажилруу хутгах нь буруу 1 цагийн өмнө
"УЛААНБААТАР ТРАМВАЙ" ТӨСЛИЙН ТЭЗҮ-ИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАТАЛЛАА 3 цагийн өмнө
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина 3 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийнэ 4 цагийн өмнө
Б.Баатар: Б.Энхбаярыг шүүхэд өгч буйгаа мэдэгдье 5 цагийн өмнө
М.Нарантуяа-Нара: "МАН" жоомоо алах гэж байгаад гэрээ шатаав гэгч болох вий дээ 5 цагийн өмнө
А.Амартүвшин: Стандартын шаардлага хангахгүй зуух ашигладаг 40 мянган өрх байна 6 цагийн өмнө
Сураггүй алга болсон хүүгийн ар гэрийн зүгээс эрэн хайх ажиллагааг зогсоох хүсэлтийг бичгээр өгчээ 7 цагийн өмнө
Өнөөдрийн байдлаар 88.000 м.кв явган хүний замыг шинэчлээд байна 7 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: Монголын яруу найрагчдын гурван үеийн төлөөллийн уулзалт болно 8 цагийн өмнө
Б.Баасандорж: АН-ын бүлэг УИХ-ын дэд даргаас завсарлага авсан нь хууль зөрчөөгүй 20 цагийн өмнө
Энэ жил Зурагт, Гандан, Баянхошууны 5000 айлыг хийн хэрэглээнд шилжүүлнэ 23 цагийн өмнө
МАН-ын даргын сонгуульд “Nowar”-чид оролцож эхэллээ 23 цагийн өмнө
“Алт-3” аяныг хэрэгжүүлэхтэй холбоотой тогтоолд Ерөнхийлөгчийн тавьсан хэсэгчилсэн хоригийг УИХ хүлээн авлаа Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзав Өчигдөр
Онц хүнд гэмт хэрэг үйлдэн эх орноосоо зугтсан Хятад иргэн Монголд 15 жил амьдарчээ Өчигдөр
Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд “ШИНЭ ИТГЭЛ-ШИНЭТГЭЛ”-ийг гол зорилго болгожээ Өчигдөр