Хөвсгөлд алга болсон 2 настай хүү алга болсон газраасаа 3км-т нас барсан байдалтай олджээ. Хүүхдийн бие цогцос бүтэн байсан байна.
2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн “Сайхан мод” гэх газарт иргэн Ц-ийн хоёр настай хүү П нь алга болсон тул энэ талаарх мэдээллийг Хууль зүйн дотоодын хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалын дагуу иргэдээс төлбөртэй мэдээлэл авахаар болсон юм. Хархмсалтай нь хүү өнөөдөр /2025.09.25/ нас барсан байдалтай олдсон талаар эх сурвалж мэдээллээ.