БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

"УЛААНБААТАР ТРАМВАЙ" ТӨСЛИЙН ТЭЗҮ-ИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАТАЛЛАА

Г.Оюунтуяа
3 цагийн өмнө

НИТХ-ын ээлжит бус VII хуралдааны II хэлэлцүүлгээр “Улаанбаатар Трамвай” төслийн I, II шугамын Техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг хэлэлцэж, олонхын саналаар дэмжиж баталлаа.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой “Улаанбаатар Трам” төслийн I, II шугамын Техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг төслийн удирдагч, НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин танилцууллаа.

    Трамвайг нийслэлийн хоёр чиглэлд нэвтрүүлэхээр I, II шугам гэж төлөвлөсөн байна. Нэгдүгээр шугам нь Зуслангийн бүс “Зунжин худалдааны төв”-өөс Сүхбаатарын талбай хүртэлх чиглэлд баригдах бөгөөд энэ нь 11 км урт,16 зогсоолтой байна. Тус чиглэлд зорчих хугацаа нийт 29 мин байх юм.  

    Хоёрдугаар шугам нь Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэлх чиглэлд хэрэгжих бөгөөд 15 км урт, 23 зогсоолтой байна. Тус чиглэлд нийт 37 мин зорчино. Энэхүү хоёр шугам дагууд нийт 26 км буюу 52 км хос шугам тавигдана. Трамвайн дундаж хурд 30 км/ц - 70км/ц хүртэл хурдлах боломжтой. Зорчигчид зогсоолд трамвайг хүлээх хугацаа нь 5 мин байх юм. Энэхүү төсөл хэрэгжсэнээр авто замын хөдөлгөөний дундаж хурд 25.7 хувиар нэмэгдэх тооцоолол гарчээ.  “Улаанбаатар Трам” төсөл нь 100 хувь цахилгаан хөдөлгүүртэй, байгаль орчинд ээлтэй, их багтаамжийн нийтийн тээврийн шинэ шийдэл юм. Энэхүү тээврийн системийг нэвтрүүлснээр автозамын түгжрэлийг бууруулахаас гадна автомашины хорт утаанаас үүдэлтэй агаарын бохирдлыг мэдэгдэхүйц хэмжээгээр бууруулна гэдгийг төслийн удирдагч онцоллоо. 

    Эх сурвалж: НИТХ-ХМОНХА Сүүлд нэмэгдсэн
    • "УЛААНБААТАР ТРАМВАЙ" ТӨСЛИЙН ТЭЗҮ-ИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАТАЛЛАА2025/09/24 12:26
    • НИТХ-ЫН ЭЭЛЖИТ БУС VII ХУРАЛДААНААР ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ БАТАЛЛАА2025/09/23 20:36
    • ЗАМ ТЭЭВЭР, ХӨДӨЛГӨӨН ЗОХИЦУУЛАЛТЫН ХОРОО ХУРАЛДЛАА2025/09/22 19:35
    • НИТХ-ЫН ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРОО, НОГООН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДАЖ НИЙСЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН 2026 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭЛЭЛЦЛЭЭ2025/09/22 19:08
    • ЭДИЙН ЗАСАГ, ТӨСӨВ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХОРОО ХУРАЛДЛАА2025/09/22 13:52
    • ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА2025/09/22 13:09
    • ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХТАЙ ХОЛБООТОЙГООР ТӨСӨВТ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА2025/09/19 21:22
    • Г.БАТЗОРИГ: АЙЛ ӨРХ БҮР ГЭР, ОРОН СУУЦНЫХАА ХААЛГА, ЦОНХ, ХАНА, ОРЦ ЗЭРГЭЭ САЙТАР ДУЛААЛЖ, ӨӨРСДӨӨС ХАМААРСАН БЭЛТГЭЛЭЭ ХАНГАЯ2025/09/19 16:25
    • А.АМАРТҮВШИН: ИРГЭД “ХОТУЛА” АППЛИКЕЙШНИЙГ ГАР УТСАНДАА СУУЛГАСНААР ВИРТУАЛ КАРТ ҮҮСЭЖ, НҮҮРСЭЭ АВНА2025/09/19 12:40

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХОЁР ХҮҮ НАС БАРСАН БАЙДАЛТАЙ ОЛДЖЭЭ 6 минутын өмнө
Ерөнхийлөгчийн дэмжлэгээр байгуулагдсан Эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах төв таван хүнд амьд донороос элэг шилжүүлэн суулгалаа 22 минутын өмнө
"The MongolZ"-ийн монгол бичгийн эссе бичлэгийн уралдаанд 17 настай О.Биндэръяа түрүүлжээ 27 минутын өмнө
Х.Булгантуяа: Улс төр, намын зодооноо төрийн ажилруу хутгах нь буруу 1 цагийн өмнө
"УЛААНБААТАР ТРАМВАЙ" ТӨСЛИЙН ТЭЗҮ-ИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАТАЛЛАА 3 цагийн өмнө
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина 3 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийнэ 4 цагийн өмнө
Б.Баатар: Б.Энхбаярыг шүүхэд өгч буйгаа мэдэгдье 5 цагийн өмнө
М.Нарантуяа-Нара: "МАН" жоомоо алах гэж байгаад гэрээ шатаав гэгч болох вий дээ 5 цагийн өмнө
А.Амартүвшин: Стандартын шаардлага хангахгүй зуух ашигладаг 40 мянган өрх байна 6 цагийн өмнө
Сураггүй алга болсон хүүгийн ар гэрийн зүгээс эрэн хайх ажиллагааг зогсоох хүсэлтийг бичгээр өгчээ 7 цагийн өмнө
Өнөөдрийн байдлаар 88.000 м.кв явган хүний замыг шинэчлээд байна 8 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: Монголын яруу найрагчдын гурван үеийн төлөөллийн уулзалт болно 8 цагийн өмнө
Б.Баасандорж: АН-ын бүлэг УИХ-ын дэд даргаас завсарлага авсан нь хууль зөрчөөгүй 20 цагийн өмнө
Энэ жил Зурагт, Гандан, Баянхошууны 5000 айлыг хийн хэрэглээнд шилжүүлнэ 23 цагийн өмнө
МАН-ын даргын сонгуульд “Nowar”-чид оролцож эхэллээ 23 цагийн өмнө
“Алт-3” аяныг хэрэгжүүлэхтэй холбоотой тогтоолд Ерөнхийлөгчийн тавьсан хэсэгчилсэн хоригийг УИХ хүлээн авлаа Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзав Өчигдөр
Онц хүнд гэмт хэрэг үйлдэн эх орноосоо зугтсан Хятад иргэн Монголд 15 жил амьдарчээ Өчигдөр
Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд “ШИНЭ ИТГЭЛ-ШИНЭТГЭЛ”-ийг гол зорилго болгожээ Өчигдөр