БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

"АЛТАН ЦОМ"-ЫН БАГИЙН БАРИЛДААН ИРЭХ САРД ЭХЭЛНЭ

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Монголын үндэсний бөхийн холбоо нь “Алтан Цом”-ын 2022, 2023 оны багийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой бөхчүүдээ харьяалалын дагуу буюу аймгийн нэрээр багийг бүрдүүлэн амжилттай зохион байгуулсан.

Өмнөх 2 удаагийн барилдаанд дүн шинжилгээ хийн “Алтан Цом”-ын барилдааныг 2 жилд 1 удаа зохион байгуулах, аймгуудын бөхийн тоо, салбар холбоо, дэвжээдийн бүтэц, зохион байгуулалт, бэлтгэлжилт зэргээс шалтгаалан хэсгийн барилдаануудын өрсөлдөөн бага байсныг өөрчлөн, ижил түвшиний бөхчүүдээр бүрдүүлсэн "ҮНДЭСНИЙ ТОМООХОН КОМПАНИ"-удын нэр дээр "ШИЛДЭГ 8 БАГ" оролцох зохион байгуулалтын ажлууд төлөвлөгөөний дагуу хийгдэж байна.

МҮБХ-ны 2024.09-2025.09 сар хүртэлх хугацаанд зохион байгуулсан нийт 68 удаагийн барилдаанд гаргасан бөхчүүдийн амжилтыг чансааны оноогоор дүгнэн 8 багийн гишүүдийг бүрдүүлэх бөгөөд МҮБХолбоо нь багуудын өрсөлдөөнийг хэт ялгамжтай байлгахгүй, өрсөлдөөн сонирхол татахуйц байлгах үүднээс ҮНДЭСНИЙ КОМПАНИУДАД 1-3 бөхийг шууд сонгох (үүнд цалин, ивээн тэтгэлэг, харьяалал болон өндөр чансаатай байгаа бөхчүүдийг урих эрх), багийн бусад гишүүдийг чансааны үзүүлэлтийн 1-8 байр тус бүрээр сугалуулах зарчмаар багийн гишүүдийг бүрдүүлнэ.

“Алтан Цом”-ын 2022, 2023 оны барилдааны шагналын сан 650,000,000 төгрөг байсан бол энэ жилийн барилдааны ШАГНАЛЫН САН 1,500,000,000 ТӨГРӨГ байхаар шийдвэрлэжээ.

Барилдаан ирэх сард буюу 2025 оны 10-р сард эхлүүлэхээр төлөвлөөд байна.

“Алтан Цом”-ын оролцогч Үндэсний компаниудын нэр, бараа бүтээгдэхүүний сурталчилгаа 2025.10-2027.10 сар хүртэл 2 ЖИЛИЙН хугацаанд үндэсний бөхийн барилдаан болон Монгол бөхийн өргөөний зар сурталчилгаагаар явагдах юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
"АЛТАН ЦОМ"-ЫН БАГИЙН БАРИЛДААН ИРЭХ САРД ЭХЭЛНЭ 1 цагийн өмнө
ХОЁР ХҮҮ НАС БАРСАН БАЙДАЛТАЙ ОЛДЖЭЭ 2 цагийн өмнө
Ерөнхийлөгчийн дэмжлэгээр байгуулагдсан Эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах төв таван хүнд амьд донороос элэг шилжүүлэн суулгалаа 2 цагийн өмнө
"The MongolZ"-ийн монгол бичгийн эссе бичлэгийн уралдаанд 17 настай О.Биндэръяа түрүүлжээ 2 цагийн өмнө
Х.Булгантуяа: Улс төр, намын зодооноо төрийн ажилруу хутгах нь буруу 3 цагийн өмнө
"УЛААНБААТАР ТРАМВАЙ" ТӨСЛИЙН ТЭЗҮ-ИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАТАЛЛАА 5 цагийн өмнө
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина 5 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийнэ 6 цагийн өмнө
Б.Баатар: Б.Энхбаярыг шүүхэд өгч буйгаа мэдэгдье 7 цагийн өмнө
М.Нарантуяа-Нара: "МАН" жоомоо алах гэж байгаад гэрээ шатаав гэгч болох вий дээ 8 цагийн өмнө
А.Амартүвшин: Стандартын шаардлага хангахгүй зуух ашигладаг 40 мянган өрх байна 9 цагийн өмнө
Сураггүй алга болсон хүүгийн ар гэрийн зүгээс эрэн хайх ажиллагааг зогсоох хүсэлтийг бичгээр өгчээ 10 цагийн өмнө
Өнөөдрийн байдлаар 88.000 м.кв явган хүний замыг шинэчлээд байна 10 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: Монголын яруу найрагчдын гурван үеийн төлөөллийн уулзалт болно 10 цагийн өмнө
Б.Баасандорж: АН-ын бүлэг УИХ-ын дэд даргаас завсарлага авсан нь хууль зөрчөөгүй 22 цагийн өмнө
Энэ жил Зурагт, Гандан, Баянхошууны 5000 айлыг хийн хэрэглээнд шилжүүлнэ Өчигдөр
МАН-ын даргын сонгуульд “Nowar”-чид оролцож эхэллээ Өчигдөр
“Алт-3” аяныг хэрэгжүүлэхтэй холбоотой тогтоолд Ерөнхийлөгчийн тавьсан хэсэгчилсэн хоригийг УИХ хүлээн авлаа Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзав Өчигдөр
Онц хүнд гэмт хэрэг үйлдэн эх орноосоо зугтсан Хятад иргэн Монголд 15 жил амьдарчээ Өчигдөр