БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзав

Г.Оюунтуяа
9 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй НҮБ-ын Төв байранд уулзав.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уулзалтын эхэнд Ерөнхий нарийн бичгийн даргын өрнүүлж буй НҮБ-ын үйл ажиллагааг илүү үр дүн, үр ашигтай болгон өөрчлөх зорилго бүхий “НҮБ-80” санаачилгыг талархан дэмжиж буйгаа илэрхийлэв.

Мөн энэ онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас Монгол Улсын санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолыг дэмжин баталсныг талархан дурдаад манай улс жил бүрийн 07 дугаар сарын 11-нд адууны өдөрт зориулсан арга хэмжээг НҮБ-ын хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж байгааг дурдлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2026 онд болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлыг эрчимтэй өрнүүлж буй талаар дуулгав.

Мөн манай улсын Энхийг сахиулах ажиллагааны оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр дэвшүүлсэн санаачилгуудаа бодит үр дүнд хүргэхийн төлөө НҮБ-тай нягт хамтран ажиллахаа нотлолоо.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаан дахь Монгол Улсын оролцоо, хувь нэмэр маш чухал болохыг онцлон тэмдэглэхийн хамт, дэлхий нийтийн хөрсний доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн сорилтуудтай тэмцэх чиглэлийн үйл ажиллагаанд Монгол Улсын оруулж буй хүч чармайлтыг өндрөөр үнэлэв.

Тэрбээр НҮБ болон Монгол Улсын хамтын ажиллагааг урьдын адил тууштай дэмжиж ажиллахаа илэрхийллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Б.Баасандорж: АН-ын бүлэг УИХ-ын дэд даргаас завсарлага авсан нь хууль зөрчөөгүй 5 цагийн өмнө
Энэ жил Зурагт, Гандан, Баянхошууны 5000 айлыг хийн хэрэглээнд шилжүүлнэ 8 цагийн өмнө
МАН-ын даргын сонгуульд “Nowar”-чид оролцож эхэллээ 9 цагийн өмнө
“Алт-3” аяныг хэрэгжүүлэхтэй холбоотой тогтоолд Ерөнхийлөгчийн тавьсан хэсэгчилсэн хоригийг УИХ хүлээн авлаа 9 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзав 9 цагийн өмнө
Онц хүнд гэмт хэрэг үйлдэн эх орноосоо зугтсан Хятад иргэн Монголд 15 жил амьдарчээ 10 цагийн өмнө
Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд “ШИНЭ ИТГЭЛ-ШИНЭТГЭЛ”-ийг гол зорилго болгожээ 10 цагийн өмнө
Баянхошуу хот орон сууцжуулах төслийн эхний ээлжийн 110 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэн өглөө 11 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэллээ 13 цагийн өмнө
Хөвсгөл аймгийн Тариалан суманд түүсэн самраа сахиж үлдсэн эмэгтэй алга болжээ 13 цагийн өмнө
А.Амартүвшин: Хагас коксон түлш хэрэглэснээр уушгинд шүүгддэггүй нарийн ширхэгт тоосонцор 80 хүртэл хувиар багасна 13 цагийн өмнө
БНХАУ-ын интернет хэрэглэгчдийг уурлуулсан К-драмын өгүүлбэр 14 цагийн өмнө
А.Амартүвшин: Хагас коксон түлш нь сайжруулсан түлшнээс илүү удаан хугацаанд илчээ барьдаг 15 цагийн өмнө
Сонсголгүй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын долоо хоног үргэлжилж байна 15 цагийн өмнө
ЗГ: Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд дулааны цахилгаан станцуудын вагон хангамжийн талаар хэлэлцэж байна 16 цагийн өмнө
Нийслэлд шахмал түлш борлуулах 382 цэг ажиллаж байна 16 цагийн өмнө
“Халзан бүрэгтэй” орд газрын ерөнхий хяналтын сонсголд 60 иргэн үг хэлж, саналаа илэрхийлэв 16 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож байна 17 цагийн өмнө
Яармагийн гүүрнээс Зайсангийн гүүр хүртэл 3.6 км авто зам барина 17 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын 80 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаанд оролцож байна 17 цагийн өмнө