БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

МЭДРЭЛ СУДЛАЛЫН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА


Эрүүл мэндийн яамны дэргэдэх Мэдрэл судлалын мэргэжлийн салбар зөвлөлөөс салбарын тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам, цаашдын зорилтыг тодорхойлох зорилгоор “Мэдрэл судлалын салбарын удирдах ажилтны анхдугаар зөвлөгөөн”-ийг өнөөдөр /2024.08.22/ зохион байгууллаа.



Зөвлөгөөнийг нээж ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат Мэдрэл судлалын мэргэжлийн салбар зөвлөл удирдах ажилтны анхдугаар зөвлөгөөндөө холбогдох дээд шатны байгууллагуудыг оролцуулан зохион байгуулж буйг онцлоод “Өнөөдрийн үйл ажиллагаа Эрүүл мэндийн салбарын хөгжлийн чиг хандлага, бодлогыг тодорхойлоход чухал ач холбогдолтой, цаг үеэ олсон ажил болж байна. Зөвлөгөөнөөс гарсан шийдвэр нь салбарын бодлогод тусгалаа олж, хөгжил шинэчлэлд томоохон хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” хэмээв.



Энэ удаагийн зөвлөгөөнд 21 аймгийн Нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын Мэдрэлийн тасаг, нэгжийн эрхлэгч, дарга нар бүхий 60 гаруй хүн оролцож, салбарын тулгамдсан асуудал, цаашдын зорилтыг тодорхойлох талаар санал солилцлоо.



Түүнчлэн тус зөвлөгөөнд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн удирдах ажилтны төлөөллийг оролцуулсан нь зөвлөгөөнөөс гарсан зөвлөмж, шийдвэрийн хэрэгжилтийг хангахад ихээхэн ач тустай юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.Нямбаатар: Ард түмний нуруу тэнийхгүй нь дээ 9 цагийн өмнө
Монголбанк болон Хятадын Ардын Банк хооронд байгуулсан “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн ерөнхий гэрээ”-г сунгалаа 9 цагийн өмнө
ДЦС-5 төслийн талбайгаас 102.9 мянган шоо метр үнсийг зөөгөөд байна 10 цагийн өмнө
Наадмын өдрүүдэд ихэнх нутгаар харьцангуй дулаан байх төлөвтэй байна 10 цагийн өмнө
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ОХУ-ЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДЭД САЙД ЕВГЕНИЯ КОТОВАТАЙ УУЛЗЛАА 11 цагийн өмнө
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна 13 цагийн өмнө
"Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ 14 цагийн өмнө
КАРАКАС ХОТОД БОЛСОН ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН УЛМААС 188 ХҮН НАС БАРЖ, 1500 ГАРУЙ ИРГЭН ГЭМТЭЖ, БЭРТЖЭЭ 16 цагийн өмнө
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн XI хуралдаанаар хотын нийтийн аж ахуйн ажлыг эрчимжүүлэх асуудлуудыг хэлэлцлээ 18 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Элсэлтийн шалгалт хими, газар зүй, нийгэм судлалаар үргэлжилнэ 18 цагийн өмнө
Д.Цогтбаяр: АН-ын ТУГ МОНГОЛ БЭЛГЭДЛИЙН ВИЗУАЛ БҮТЭЭЛ Өчигдөр
"Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 170 гаруй цэг ажиллана Өчигдөр
ТЕХНОЛОГИЙН КОМПАНИУДЫГ МОНГОЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫГ УРИВ Өчигдөр
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хүүхдэд ээлтэй болсноор хүн бүрд амьдрахад таатай хот болно Өчигдөр
Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна Өчигдөр
С.Наранцогт: Ирэх онуудад эдийн засгийн өсөлт алгуур нэмэгдэх хүлээлттэй байна 2026/06/24
Монгол банкны мөнгөний бодлогын хүүг 12%-д хэвээр хадгалах шийдвэр гаргалаа 2026/06/24
АНУ-ЫН САНГИЙН ЯАМТАЙ ТЕХНИКИЙН ТУСЛАЛЦААНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААГ АЛБАН ЁСООР ЭХЛҮҮЛЛЭЭ 2026/06/24
THE HU хамтлаг 10 жилийн ойдоо зориулсан “Wolf Totem” тоглолтоо зарлалаа 2026/06/23
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ, ГАМШГИЙН УДИРДЛАГЫН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ 2026/06/23