БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“Нээлттэй парламент” өдөрлөгийг МУИС-д зохион байгууллаа

Г.Оюунтуяа
17 минутын өмнө

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт парламентын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн хууль тогтоох үйл ажиллагаанд оролцох оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Нээлттэй парламент” бодлогыг санаачлан хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд Улсын Их Хурлын албан ёсны www.parliament.mn цахим хуудасны шинэчлэлийг иргэдэд танилцуулах “Нээлттэй парламент” өдөрлөгийг зохион байгуулж байна.

Энэ удаагийн өдөрлөгийг Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн I, II дугаар байр болон тус сургуулийн Багш, оюутны хөгжлийн төвд 2026 оны 11 дүгээр сарын 17-19-ний өдрүүдэд зохион байгуулж, нийт 140 гаруй оюутанд мэдээлэл хүргэлээ.

viber_image_2026-11-19_21-10-34-910.jpgviber_image_2026-11-19_21-11-03-348.jpgviber_image_2026-11-19_21-10-37-720.jpg

Мөн өдөрлөгийн үеэр оюутнуудын санал, хүсэлт, тулгамдаж буй асуудлыг хүлээн авах “SParliament” цэсний нээлтийг хийн, танилцуулсан юм. Гурван өдрийн хугацаанд оюутнууд тус цэсээр дамжуулан 16 орчим санал ирүүлснээс суралцах орчныг сайжруулах, сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, оюутны автобусны үнэгүй зорчих эрхийг сэргээх, хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, сургалтын төлбөрийг бууруулах, оюутны дотуур байрны хүртээмжийг сайжруулах зэрэг асуудал зонхилж байлаа хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Нээлттэй парламент” өдөрлөгийг МУИС-д зохион байгууллаа 17 минутын өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Эрчим хүчний хэмнэлттэй дулаан хуримтлуурын технологийг танилцуулна 1 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв 16 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна 19 цагийн өмнө
ГОЛ, НУУРЫН МӨСӨН ДЭЭГҮҮР ЯВГАНААР БОЛОН АВТОМАШИНТАЙ ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА 23 цагийн өмнө
ХУУЛЬ БУС ХӨРӨНГӨ ХУРААХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРИНА 23 цагийн өмнө
ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД ИМАРТТАЙ ХАМТРАН 3,500 АЙЛ ӨРХӨД УГААРЫН ХИЙН МЭДРЭГЧ СУУРИЛУУЛНА Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Чуулган хуралдана Өчигдөр
Энэ сарын 20-нд агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна Өчигдөр
Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна Өчигдөр
АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТИЙГ ДЭМЖЛЭЭ Өчигдөр
"Төрийн өмчит компанийн талаар баримтлах өмчлөлийн бодлого”-д төрийн өмчит компанийн тоог 85 болгон бууруулахаар тусгажээ Өчигдөр
Н.Учрал: 280 сая ам.доллараар шороо овоолсон Х.Баттулга шалгуулах ёстой Өчигдөр
АИ92 шатахууны үнэ 150, евро92-ын үнэ 1000 төгрөгөөр бууна Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: “Шар дарцаг” аяныг зургаа дахь жилдээ зохион байгуулж байна 2026/11/18
ЗУДЫН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ БЭЛТГЭЛ, БЭЛЭН БАЙДЛЫГ САЙТАР ХАНГАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО 2026/11/17
У.Хүрэлсүх: Ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээлгэн өгнө 2026/11/17
С.Бямбацогт: Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл бий. Үүнийг шийдэх ёстой 2026/11/17
Өнөөдөр Дорноговь, Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурна 2026/11/17