БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Иргэний нэг авто зогсоолыг үл хөдлөх хөрөнгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Г.Оюунтуяа
13 минутын өмнө

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өчигдөр /2026.11.23/ Улсын Их Хурлын гишүүн А.Ганбаатар Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.

Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж буй уг хуулиар иргэний өдөр тутмын хэрэглээнд ашиглаж байгаа нэг авто зогсоол болон олон тоогоор өмчилж, түрээс, хөрөнгө оруулалт, бизнесийн зориулалтаар ашиглаж байгаа авто зогсоолын татварыг ялгамжтай авч үздэггүй байна. Ялангуяа амьжиргааны өртөг нэмэгдэн иргэдийн худалдан авах чадварт дарамт учирч байгаа энэ үед татварын бодлого өрхийн үндсэн хэрэглээ болон хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг ялган үзэх шаардлагатай байгаа аж.

Хуулийн төсөл нь Монгол Улсын иргэний өмчлөлд бүртгэлтэй авто зогсоолоос нэгийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөх агуулгад чиглэсэн гэдгийг А.Ганбаатар гишүүн энэ үеэр онцлов.

Татварын ерөнхий газрын урьдчилсан тооцоогоор иргэн бүрийн өмчлөлд байгаа авто зогсоолоос нэгийг чөлөөлөхөд 57,453 үл хөдлөх эд хөрөнгө хамрагдаж, 20.8 тэрбум төгрөгийн татварын ногдол хөнгөлөгдөхөөр байгаа аж.

Хуулийн төслийн хүрээнд авто зогсоолыг нийтээр нь татвараас чөлөөлөхгүй аж. Харин иргэн хоёр болон түүнээс дээш авто зогсоол өмчилж байгаа бол зөвхөн өөрийн сонгосон нэг нь чөлөөлөгдөж, үлдсэн авто зогсоолуудын татвар хэвээр үлдэх зохицуулалтыг тусгасан байна. Түүнчлэн хуулийн этгээдийн өмчлөлд байгаа авто зогсоол уг чөлөөлөлтөд хамрагдахгүй аж.

Ийнхүү чөлөөлөлтийг нэг авто зогсоолын үл хөдлөх эд хөрөнгөөр хязгаарласнаар тухайн өрхөд татварын бодит дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ олон үл хөдлөх хөрөнгө эзэмшигчдэд татварын давуу байдал үүсэхгүй юм байна.

Автомашиныг зориулалтын зогсоолд байрлуулах нь нийтийн эзэмшлийн болон явган хүний зам, талбайг зориулалтын бусаар ашиглах дарамтыг бууруулах ач холбогдолтой. Иймээс зориулалтын авто зогсоол ашиглахыг хот байгуулалтын бодлогоор дэмжихийн зэрэгцээ өрхийн хэрэглээний нэг авто зогсоолд татварын хязгаарлагдмал чөлөөлөлт үзүүлэх нь бодлогын хувьд харилцан нийцтэй гэж төсөл санаачлагч үзжээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Иргэний нэг авто зогсоолыг үл хөдлөх хөрөнгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төсөл өргөн мэдүүллээ 13 минутын өмнө
Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй 3 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно 3 цагийн өмнө
С.БЯМБАЦОГТ: ЗЭЭЛИЙН “ХАР ЖАГСААЛТ”-ААС 620,000 ГАРУЙ ИРГЭНЭЭ ЧӨЛӨӨЛЛӨӨ 19 цагийн өмнө
ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 2027 ОНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА 2026/11/20
“НЭГ СУМ — НЭГ МАЛ ЭМНЭЛЭГ” ХӨТӨЛБӨРИЙГ 30 СУМАНД ХЭРЭГЖҮҮЛЖ, МАЛ ЭМНЭЛГИЙН АНХАН ШАТНЫ НЭГЖИЙГ ЧАДАВХЖУУЛАХАД АНХААРЧ БАЙНА 2026/11/20
Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв 2026/11/20
Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд 4.0 магнитудын хүчтэй газар хөдөллөө 2026/11/20
Улаанбаатарт ялимгүй цас орно 2026/11/20
“Нээлттэй парламент” өдөрлөгийг МУИС-д зохион байгууллаа 2026/11/20
ҮЙЛ ЯВДАЛ: Эрчим хүчний хэмнэлттэй дулаан хуримтлуурын технологийг танилцуулна 2026/11/20
Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв 2026/11/19
Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна 2026/11/19
ГОЛ, НУУРЫН МӨСӨН ДЭЭГҮҮР ЯВГАНААР БОЛОН АВТОМАШИНТАЙ ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА 2026/11/19
ХУУЛЬ БУС ХӨРӨНГӨ ХУРААХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРИНА 2026/11/19
ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД ИМАРТТАЙ ХАМТРАН 3,500 АЙЛ ӨРХӨД УГААРЫН ХИЙН МЭДРЭГЧ СУУРИЛУУЛНА 2026/11/19
ҮЙЛ ЯВДАЛ: Чуулган хуралдана 2026/11/19
Энэ сарын 20-нд агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна 2026/11/18
Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна 2026/11/18
АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТИЙГ ДЭМЖЛЭЭ 2026/11/18