Өнөөдөр болох үйл явдал
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Эрхэмсэг ноён Жу Хёны урилгаар энэ сарын 22-25-нд тус улсад албан ёсны айлчлал хийж байна.
Дэлхийн даатгалын өдөр тохиож байна.
08:30 цагт: “Шашин судлал ба орчин үеийн нийгэм” эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн номын санд болно.
09:30 цагт: Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан зохион байгуулах Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 15 дахь удаагийн тэмцээний талаар УИХ-ын Тамгын газар болон Монголын шатрын холбооны төлөөлөл Төрийн ордны Үндсэн хууль танхимд хэвлэлийн хурал хийнэ.
09:00 цагт: ХЭҮК-оос энэ сарын 29-ний өдөр Олон улсын эмэгтэй хүний эрх хамгаалагчийг хамгаалах олон улсын өдрийг угтаж, Хууль сахиулах байгууллагын алба хаагчдад Хүний эрх хамгаалагчийг хамгаалах чиглэлээр сургалт “Бишрэлт” зочид буудалд болно.
09:00 цагт: “Байгаль орчны санхүүжилтийн тогтолцооны шинэчлэл: Хэрэгжүүлсэн ажлын үр дүн, шинэчлэлийн шийдэл, цаашдын чиглэл” хэлэлэцүүлэг “Новотел” зочид буудалд болно.
10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно.
-НЗДТГ-аас “Шар дарцаг” аяныг энэ сарын 13-наас 30 хоногийн хугацаанд зургаа дахь жилдээ зохион байгуулж байна.
-"Соёлын бүтээлч сар-2026" сарын аяныг "Монгол бахархал" уриан дор 11 дүгээр сарын 1-30-ныг хүртэл улс орон даяар зохион байгуулна.