БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“НЭГ СУМ — НЭГ МАЛ ЭМНЭЛЭГ” ХӨТӨЛБӨРИЙГ 30 СУМАНД ХЭРЭГЖҮҮЛЖ, МАЛ ЭМНЭЛГИЙН АНХАН ШАТНЫ НЭГЖИЙГ ЧАДАВХЖУУЛАХАД АНХААРЧ БАЙНА

Г.Оюунтуяа
17 минутын өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогдсон даруйдаа мал эмнэлгийн салбарт шинэчлэл хийх ажлыг эхлүүлж, малын тарилга, үйлчилгээ, МЭЕГ-ын хуримтлагдсан өр төлбөрийг шийдвэрлэхэд анхаарал хандууллаа. Мөн олон улсын хорио цээртэй мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх хүрээнд дотоодын нөөц боломжоо ашиглан “Биокомбинат” ТӨХХК-д вакцин үйлдвэрлэх асуудлыг бодлогоор дэмжин ажиллаж байна.
Өнгөрсөн хугацаанд хил орчмын бүс нутагт шүлхий өвчин бүртгэгдэх, годрон өвчин зөөвөрлөгдөн орж ирэх зэрэг багагүй сорилттой бид нүүр туллаа. Энэ бүхнийг даван туулахын зэрэгцээ салбарт хэрэгжиж буй гадаад, дотоодын төсөл, хөтөлбөрүүдийг хөрсөнд нь бодитоор буулгаж, санхүүжилтийг үр дүнтэй, зорилтот бүлэгт нь оновчтой зарцуулахад гол анхаарлаа хандуулан ажиллаж байна.

Энэ хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Дэлхийн банкаар дамжуулан Японы Нийгмийн хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй “Бэлчээрийн мал аж ахуй эрхлэгч малчдын цахим хоршоо” төслийн хүрээнд “Нэг сум — Нэг мал эмнэлэг” хөтөлбөрийг нийслэлийн нэг дүүрэг, 16 аймгийн 29 суманд хэрэгжүүлж эхлээд байна.
Хөтөлбөрийн хүрээнд сонгогдсон сум бүрд 75 ам метрээс багагүй талбай бүхий мал эмнэлгийн үйлчилгээний төвийн барилгыг шинээр барина. Тус төв нь малын эмч, мэргэжилтнүүдийн өрөө, анхан шатны лаборатори, эмийн сан, вакцины хүйтэн хэлхээний өрөөнөөс бүрдэх юм. Түүнчлэн анхан шатны лабораторийг микроскоп, автоклав, вакцины хөргөгч зэрэг 14 нэр төрлийн тоног төхөөрөмж, компьютер, тавилгаар иж бүрэн хангахаар тусгаад байна.
Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр сумын мал эмнэлгийн анхан шатны нэгжүүдийн үйл ажиллагааны уялдаа холбоо сайжирч, малчид оношилгоо, эмчилгээ, вакцинжуулалт, мэргэжлийн зөвлөгөөг нэг дороос авах нөхцөл бүрдэнэ. Мөн вакцины чанар, хадгалалтын горим алдагдахгүй байх, малын гоц халдварт өвчнийг эрт илрүүлэх, шуурхай хариу арга хэмжээ авах чадавх бэхжиж, улмаар малын хорогдол болон малчдад учрах эдийн засгийн хохирол буурах ач холбогдолтой юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“НЭГ СУМ — НЭГ МАЛ ЭМНЭЛЭГ” ХӨТӨЛБӨРИЙГ 30 СУМАНД ХЭРЭГЖҮҮЛЖ, МАЛ ЭМНЭЛГИЙН АНХАН ШАТНЫ НЭГЖИЙГ ЧАДАВХЖУУЛАХАД АНХААРЧ БАЙНА 17 минутын өмнө
Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв 18 минутын өмнө
Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд 4.0 магнитудын хүчтэй газар хөдөллөө 1 цагийн өмнө
Улаанбаатарт ялимгүй цас орно 5 цагийн өмнө
“Нээлттэй парламент” өдөрлөгийг МУИС-д зохион байгууллаа 6 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Эрчим хүчний хэмнэлттэй дулаан хуримтлуурын технологийг танилцуулна 7 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв 22 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна Өчигдөр
ГОЛ, НУУРЫН МӨСӨН ДЭЭГҮҮР ЯВГАНААР БОЛОН АВТОМАШИНТАЙ ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА Өчигдөр
ХУУЛЬ БУС ХӨРӨНГӨ ХУРААХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРИНА Өчигдөр
ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД ИМАРТТАЙ ХАМТРАН 3,500 АЙЛ ӨРХӨД УГААРЫН ХИЙН МЭДРЭГЧ СУУРИЛУУЛНА Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Чуулган хуралдана Өчигдөр
Энэ сарын 20-нд агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна Өчигдөр
Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна Өчигдөр
АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТИЙГ ДЭМЖЛЭЭ Өчигдөр
"Төрийн өмчит компанийн талаар баримтлах өмчлөлийн бодлого”-д төрийн өмчит компанийн тоог 85 болгон бууруулахаар тусгажээ 2026/11/18
Н.Учрал: 280 сая ам.доллараар шороо овоолсон Х.Баттулга шалгуулах ёстой 2026/11/18
АИ92 шатахууны үнэ 150, евро92-ын үнэ 1000 төгрөгөөр бууна 2026/11/18
Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ 2026/11/18
ҮЙЛ ЯВДАЛ: “Шар дарцаг” аяныг зургаа дахь жилдээ зохион байгуулж байна 2026/11/18