БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна

Г.Оюунтуяа
11 минутын өмнө

“Нийслэлийн төсөв-2027” иргэдийн оролцоотой нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр нийслэлийн нутгийн захиргааны Хангарди цогцолборт зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт нийслэлийн есөн дүүргийн иргэдийн төлөөлөл оролцож, төсөвт тусгах саналаа хэллээ. Иргэд тулгамдаж буй асуудлууд болох авто замыг шинэчлэх, зогсоол барих, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, тохижилт, ногоон байгууламж, орон сууцны фасад шинэчлэлтэй холбоотой саналуудаа илэрхийлэв. Мөн нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн холбогдох агентлаг, газар, хэлтсийн удирдлагууд хэлэлцүүлэгт оролцож, иргэдийн саналыг сонслоо. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэл ирэх оны төсвийн хөрөнгө оруулалтыг хуваарилж буй энэ хариуцлагатай цаг үед иргэний санал хүсэлт, дуу хоолой хамгийн чухал. Тиймээс 2027 оны төсвийг иргэдийнхээ бодит хэрэгцээ шаардлагад тулгуурласан, амьдралын чанарыг нь сайжруулахад чиглэсэн ”Иргэн төв”-тэй төсөв болгохын төлөө иргэдийн оролцоог бүрэн хангаж, санал бодлыг нь тусгаж байна. Нийслэл 2027 оны төсвийн сахилга бат, ил тод, нээлттэй байдлыг тэргүүн эгнээнд авч үзнэ. Төсвийг сайн төлөвлөлт, төсөвлөлт, гүйцэтгэл, хяналт, үр дүн гэсэн зарчмаар хуваарилна.

Нийслэлийн 2027 оны төсвийн зорилго иргэдийн амьдралын чанарыг сайжруулж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, тэр дундаа авто замын түгжрэлийг шийдэхэд чиглэнэ. Судалгаагаар нийт иргэдийн 78 хувь түгжрэлийг бууруулах нь Улаанбаатар хотын хамгийн тулгамдсан асуудал гэж хэлсэн. Түгжрэлийг бууруулахын тулд авто зам барих, нийтийн тээвэр, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх, унадаг дугуй унах нөхцөлийг бүрдүүлэх, их багтаамжийн тээврийг нэвтрүүлнэ. Торлог замууд буюу зөвхөн төв замаараа явахгүй, хороолол дундах орц гарцтай замуудыг барина. Архивын ерөнхий газраас Тэмээтэй хөшөө хүртэл ART буюу орчин үеийн трамвайг явуулна. Нэг явахдаа 310 хүн суулгах боломжтой. BYD компанитай гэрээ байгуулж, “Sky shuttle” их багтаамжийн тээврийн хэрэгслийг гүүрэн замаар Зунжингаас 7 буудал, 32-ын тойрог хүртэл барина” гэв.

НЗДТГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Сүх-Очир нийслэлийн 2027 оны төсвийн төслийг иргэдэд танилцууллаа. Нийслэл 2027 оны Иргэн төвтэй төсөвт Улаанбаатар хотын оршин суугчдаас нийгмийн тандалтын судалгааг 2026 оны долоодугаар сард авсан. Судалгаагаар хотын иргэдэд нэн түрүүнд тулгамдаж байгаа асуудлууд, хотоос үзүүлдэг үйлчилгээнүүдэд хандах иргэдийн сэтгэл ханамж, цаашид хэрэгжүүлэх бодлогын хандлагыг тодорхойлсон. Нийслэлийн төвийн зургаан дүүргийн иргэд, 2000 гаруй оролцогч судалгаанд хамрагдсан. Иргэд замын түгжрэл, агаарын бохирдол, шударга ёс буюу авлига, хээл хахуулиас ангид байх, инфляцын өсөлтийг хамгийн тулгамдаж буй асуудал гэж нэрлэжээ.

Нийслэлийн 2027 оны төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын саналыг нийслэлийн харьяа 45 байгууллагаас ирүүлсэн. Нийт 661 төсөл, арга хэмжээний санал өгсөн. Үүнээс хоёр шатлалаар эрэмбэлж, 132 төсөл, арга хэмжээ шалгарсан. Салбараар нь авч үзвэл, хот байгуулалт, дэд бүтэц, нийтийн тээвэр, авто зам, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, хот, нийтийн аж ахуй, төрийн үйлчилгээ, байгаль, агаар орчин, нийгмийн үйлчилгээ зэрэг салбарт хөрөнгө оруулалт хийх юм.

Түүнчлэн нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангийн 2027 оны хөрөнгө оруулалтын төсөлд цахим санал асуулга явуулсан. Нийгмийн салбарт 32627 иргэн, хот байгуулалт, дэд бүтцийн чиглэлээр 46094 иргэн, хот тохижилт, байгаль орчны асуудалд 96155 иргэн саналаа ирүүлжээ. Нийт 174,876 иргэнээс нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангийн 2027 оны хөрөнгө оруулалтад санал авсан байна. Мөн иргэдэд нийслэлд хэрэгжүүлж буй 16 мега төслийг танилцууллаа.

БЗД-ийн 6 дугаар хорооны иргэн Х.Гэрэлчимэг: 2027 онд нийтийн эзэмшил талбайгаа зүлэгжүүлж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж өгөхийг хүсэж байна.

БЗД-ийн 2 дугаар хорооны иргэн Б.Лхагваорж: Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, автобусны тоог нэмэгдүүлэх, иргэдэд мэргэжил эзэмшүүлэх сургалтуудыг зохион байгуулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх саналтай байгаа.

БЗД-ийн 3 дугаар хорооны иргэн Ц.Энх-Амар: Нийслэлийн 2027 оны төсөв иргэн төвтэй төсөв байгаад талархаж байна. Төсвийн мэдээллийг сонслоо. Хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүд, төслийн зарцуулалтыг санал нэгтэйгээр дэмжиж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна 11 минутын өмнө
ГОЛ, НУУРЫН МӨСӨН ДЭЭГҮҮР ЯВГАНААР БОЛОН АВТОМАШИНТАЙ ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА 3 цагийн өмнө
ХУУЛЬ БУС ХӨРӨНГӨ ХУРААХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРИНА 3 цагийн өмнө
ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД ИМАРТТАЙ ХАМТРАН 3,500 АЙЛ ӨРХӨД УГААРЫН ХИЙН МЭДРЭГЧ СУУРИЛУУЛНА 4 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Чуулган хуралдана 5 цагийн өмнө
Энэ сарын 20-нд агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна 21 цагийн өмнө
Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна 21 цагийн өмнө
АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТИЙГ ДЭМЖЛЭЭ 22 цагийн өмнө
"Төрийн өмчит компанийн талаар баримтлах өмчлөлийн бодлого”-д төрийн өмчит компанийн тоог 85 болгон бууруулахаар тусгажээ 23 цагийн өмнө
Н.Учрал: 280 сая ам.доллараар шороо овоолсон Х.Баттулга шалгуулах ёстой Өчигдөр
АИ92 шатахууны үнэ 150, евро92-ын үнэ 1000 төгрөгөөр бууна Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: “Шар дарцаг” аяныг зургаа дахь жилдээ зохион байгуулж байна Өчигдөр
ЗУДЫН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ БЭЛТГЭЛ, БЭЛЭН БАЙДЛЫГ САЙТАР ХАНГАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО Өчигдөр
У.Хүрэлсүх: Ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээлгэн өгнө Өчигдөр
С.Бямбацогт: Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл бий. Үүнийг шийдэх ёстой Өчигдөр
Өнөөдөр Дорноговь, Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурна 2026/11/17
ҮЙЛ ЯВДАЛ: “Театрын урлагийн хөгжлийн оршин тогтнох үндэс ба менежментийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно 2026/11/17
Цас цэвэрлэгээнд 1400 орчим ажилтан, албан хаагч ажиллаж, 350 гаруй тонн давс, бодис цацаад байна 2026/11/16
Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна 2026/11/16