Иргэдээ өр, зээлийн дарамтаас чөлөөлөх ажлуудын үр дүнгүүд эхнээсээ гарч байна.
“ХАР ЖАГСААЛТ” БУЮУ ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ЖУРАМД ШИНЭЧЛЭЛ ХИЙСНЭЭР:
1.5 сая төгрөг хүртэлх хугацаа хэтэрсэн зээлээ бүрэн төлж барагдуулсан иргэний зээлийн ангилал хэвийн болно. Ингэснээр “Хар жагсаалт”-д бүртгэгдсэн 620,000 гаруй иргэн чөлөөлөгдөж байна.
Гар утас, цахилгаан, дулаан, ус, интернэтийн үйлчилгээ зэрэг хэрэглээний өр зээлжих зэрэглэлийн оноонд нөлөөлөхгүй боллоо
Зээлийн мэдээллийг бодит цагийн горимоор шууд шинэчилдэг боллоо. Банк, санхүүгийн байгууллагууд зээл олгохоос татгалзсан шалтгаанаа иргэнд заавал тайлбарладаг боллоо.