БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 2027 ОНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

Г.Оюунтуяа
22 минутын өмнө

Дэлхийн хүүхдийн өдрийг тохиолдуулан “Миний өдөр, Миний эрх, Миний ирээдүй” уриан дор Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан боллоо.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний 2027 оны тэргүүлэх чиглэлийг танилцуулж, ирэх онд хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээг танилцууллаа.

2027 онд хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гурван үндсэн чиглэлээр эрчимжүүлэхээр төлөвлөж байна. Үүнд:

НЭГ. Цэцэрлэг, сургуульд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн үр дүнг сайжруулах

2026 оны аравдугаар сарын 1-нээс улсын хэмжээнд хүүхдийн нас, хөгжлийн онцлогт тохирсон урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг цэцэрлэг, сургуулийн орчинд зохион байгуулж байна.
Улсын хэмжээнд нийт 284,610 хүүхдийг хамруулахаар төлөвлөснөөс 259,894 хүүхэд буюу 91.0 хувь нь үзлэгт хамрагдаж эхэлсэн бөгөөд 240,073 хүүхэд буюу 84.5 хувь нь эмчийн үзлэгт бүрэн хамрагдаад байна.
Үзлэгийн эрсдэлийн үнэлгээгээр хүүхдүүдийн 23.5 хувь нь хэвийн, 24.7 хувь нь бага, 43.0 хувь нь дунд, 8.8 хувь нь өндөр эрсдэлтэй гэж үнэлэгджээ.
2027 онд эрсдэл илэрсэн хүүхэд бүрийг шаардлагатай оношилгоо, эмчилгээ, сэргээн засах болон давтан хяналтад бүрэн хамруулахын зэрэгцээ эрүүл мэндийн ажилтнуудын мэдлэг, ур чадвар, үзлэгийн орчин, тоног төхөөрөмж, цахим бүртгэл, мэдээлэл солилцоог сайжруулна.

ХОЁР. Бага насны хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, асаргаа, хамгаалал, хөгжлийг цогцоор дэмжих

Монгол Улсад 0–5 насны нийт 390,156 хүүхэд байгаа нь нийт хүн амын 11.4 хувийг эзэлж байна. Хүүхдийн амьдралын эхний жилүүдэд тархи, бие бялдар, хэл яриа, танин мэдэхүй, сэтгэл хөдлөл, нийгэмшихүйн хөгжил эрчимтэй явагддаг тул энэ үеийн эрүүл мэнд, хоол тэжээл, асаргаа, хамгаалал, хөгжлийн дэмжлэг онцгой ач холбогдолтой.

Энэ хүрээнд 2027–2030 онд бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлж, хүүхдийн өсөлт, хөгжлийг тогтмол үнэлэх, хөгжлийн хоцрогдол, эрсдэлийг эрт илрүүлэх, зөв зохистой хооллолтыг дэмжих, эцэг эх, асран хамгаалагчдын хүүхэд асрах, хүмүүжүүлэх мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэхэд анхаарна.

Мөн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлж, хүүхэд бүрд нас, хөгжлийн онцлог, хэрэгцээнд нь нийцсэн цогц дэмжлэг үзүүлэх юм.

ГУРАВ. Хүүхэд, өсвөр үеийн сэтгэцийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлж, шаталсан тусламж, үйлчилгээний тогтолцоог бэхжүүлэх

Хүүхэд, өсвөр үеийнхний дунд сэтгэл түгшилт, сэтгэл гутрал, зан үйлийн өөрчлөлт, үе тэнгийн дээрэлхэлт, гадуурхалт болон бусад эрсдэл нэмэгдэж байгаа нь сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах шаардлагыг бий болгож байна.
Тухайлбал, 13–17 насны сурагчдын гуравны нэг нь амиа хорлох бодолтой байсан, таван сурагч тутмын нэг нь амиа хорлох оролдлого хийхээр төлөвлөсөн бөгөөд амиа хорлох оролдлого хийсэн сурагчдын эзлэх хувь 15.8 байна.

Мөн боловсролын салбарын 871 сургуулийн хэмжээнд 336 сэтгэл зүйч ажиллаж байгаа бөгөөд ойролцоогоор 2,000 хүүхдэд нэг сэтгэл зүйч ногдож байна.

Иймд хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх, үнэлэх, шаардлагатай шатлалын мэргэжлийн тусламж, үйлчилгээнд шуурхай холбох, оношилгоо, эмчилгээ, сэтгэл зүйн дэмжлэг, сэргээн засах болон давтан хяналтыг цогцоор нь хэрэгжүүлнэ.

Энэ хүрээнд “Хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих арга хэмжээний төлөвлөгөө 2027–2031”-ийг батлуулан хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Эрүүл мэндийн сайд хүүхдийн эрүүл мэндийг зөвхөн өвчлөлөөр бус, өсөлт хөгжил, хоол тэжээл, сэтгэл зүй, гэр бүл болон боловсролын орчинтой нь цогцоор нь авч үзэх шаардлагатайг онцоллоо.

Цаашид хүүхэд бүрд хэрэгцээнд нь нийцсэн, хүртээмжтэй, чанартай тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргэхийн тулд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлж ажиллана.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 2027 ОНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА 22 минутын өмнө
“НЭГ СУМ — НЭГ МАЛ ЭМНЭЛЭГ” ХӨТӨЛБӨРИЙГ 30 СУМАНД ХЭРЭГЖҮҮЛЖ, МАЛ ЭМНЭЛГИЙН АНХАН ШАТНЫ НЭГЖИЙГ ЧАДАВХЖУУЛАХАД АНХААРЧ БАЙНА 1 цагийн өмнө
Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв 1 цагийн өмнө
Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд 4.0 магнитудын хүчтэй газар хөдөллөө 3 цагийн өмнө
Улаанбаатарт ялимгүй цас орно 7 цагийн өмнө
“Нээлттэй парламент” өдөрлөгийг МУИС-д зохион байгууллаа 7 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Эрчим хүчний хэмнэлттэй дулаан хуримтлуурын технологийг танилцуулна 8 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв 23 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна Өчигдөр
ГОЛ, НУУРЫН МӨСӨН ДЭЭГҮҮР ЯВГАНААР БОЛОН АВТОМАШИНТАЙ ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА Өчигдөр
ХУУЛЬ БУС ХӨРӨНГӨ ХУРААХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРИНА Өчигдөр
ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД ИМАРТТАЙ ХАМТРАН 3,500 АЙЛ ӨРХӨД УГААРЫН ХИЙН МЭДРЭГЧ СУУРИЛУУЛНА Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Чуулган хуралдана Өчигдөр
Энэ сарын 20-нд агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна 2026/11/18
Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна 2026/11/18
АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТИЙГ ДЭМЖЛЭЭ 2026/11/18
"Төрийн өмчит компанийн талаар баримтлах өмчлөлийн бодлого”-д төрийн өмчит компанийн тоог 85 болгон бууруулахаар тусгажээ 2026/11/18
Н.Учрал: 280 сая ам.доллараар шороо овоолсон Х.Баттулга шалгуулах ёстой 2026/11/18
АИ92 шатахууны үнэ 150, евро92-ын үнэ 1000 төгрөгөөр бууна 2026/11/18
Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ 2026/11/18