БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв

Г.Оюунтуяа
18 минутын өмнө

Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол жанжин Д.Сүхбаатарын талбайд болов.

Тэрбээр ёслолын өмнө Төрийн 9 хөлт их цагаан туг болон Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Д.Сүхбаатарын талбайд Төрийн хүндэт харуулын дарга, ахмад Б.Энхманлай айлтгал өргөсний дараа хөгжимд Төрийн дуулал эгшиглэв.

6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн ёслолын цагаан тугт хүндэтгэл үзүүлж, Хүндэт харуулын цэргүүдтэй мэндчилж, амжилт хүслээ.

Мөн хүндэтгэн үдэх ёслолд хүрэлцэн ирсэн Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн, төрийн өндөр албан тушаалтан, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, иргэдийн төлөөлөлтэй мэндчилэв.

Хүндэтгэн үдэх ёслолд УИХ-ын дарга С.Бямбацогт, Ерөнхий сайд Н.Учрал тэргүүтэй төр, засгийн төлөөлөл оролцлоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“НЭГ СУМ — НЭГ МАЛ ЭМНЭЛЭГ” ХӨТӨЛБӨРИЙГ 30 СУМАНД ХЭРЭГЖҮҮЛЖ, МАЛ ЭМНЭЛГИЙН АНХАН ШАТНЫ НЭГЖИЙГ ЧАДАВХЖУУЛАХАД АНХААРЧ БАЙНА 17 минутын өмнө
Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв 18 минутын өмнө
Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд 4.0 магнитудын хүчтэй газар хөдөллөө 1 цагийн өмнө
Улаанбаатарт ялимгүй цас орно 5 цагийн өмнө
“Нээлттэй парламент” өдөрлөгийг МУИС-д зохион байгууллаа 6 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Эрчим хүчний хэмнэлттэй дулаан хуримтлуурын технологийг танилцуулна 7 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв 22 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна Өчигдөр
ГОЛ, НУУРЫН МӨСӨН ДЭЭГҮҮР ЯВГАНААР БОЛОН АВТОМАШИНТАЙ ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА Өчигдөр
ХУУЛЬ БУС ХӨРӨНГӨ ХУРААХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРИНА Өчигдөр
ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД ИМАРТТАЙ ХАМТРАН 3,500 АЙЛ ӨРХӨД УГААРЫН ХИЙН МЭДРЭГЧ СУУРИЛУУЛНА Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Чуулган хуралдана Өчигдөр
Энэ сарын 20-нд агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна Өчигдөр
Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна Өчигдөр
АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТИЙГ ДЭМЖЛЭЭ Өчигдөр
"Төрийн өмчит компанийн талаар баримтлах өмчлөлийн бодлого”-д төрийн өмчит компанийн тоог 85 болгон бууруулахаар тусгажээ 2026/11/18
Н.Учрал: 280 сая ам.доллараар шороо овоолсон Х.Баттулга шалгуулах ёстой 2026/11/18
АИ92 шатахууны үнэ 150, евро92-ын үнэ 1000 төгрөгөөр бууна 2026/11/18
Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ 2026/11/18
ҮЙЛ ЯВДАЛ: “Шар дарцаг” аяныг зургаа дахь жилдээ зохион байгуулж байна 2026/11/18