БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "Халзан бүргэтэйд" өгсөн амлалтаа хэрэгжүүлэхийг ховдчууд шаардлаа


Ховд аймгийн Мянгад сумын нутаг дахь Халзан бүрэгтэйн холимог металлын ордод  олборлолт хийхийг эсэргүүцэн нутгийн иргэд тэмцэж байгаа.



2022 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын хэсэг Халзан бүрэгтэйд ажиллах үеэр Цөмийн энергийн комиссоос хийгдсэн хэмжилтийн дүнгээр тус нутагт цацраг идэвхт бодисын хэмжээ байх ёстой түвшнээс найм дахин их байгааг тогтоосон байна. Энэхүү өндөр түвшний цацраг нь байгаль орчинд сөргөөр нөлөөлөхөөс гадна хүн, амьтан, жигүүртэн шувууд, ус, намгархаг газрын экосистемд аюул учруулах ноцтой асуудал хэмээн судалгаа гаргасан юм.




 Иймд “Халзан бүрэгтэйг хамгаалцгаая” түр хорооноос өнөөдөр  хэвлэлийн бага хурал хийж, дараах шаардлагуудыг Засгийн газарт хүргүүлж буйгаа мэдэгдлээ.

 

            1.         Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Туваан Халзан бүрэгтэйд ирж нөхцөл байдалтай биечлэн танилцах.

            2.         Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Иргэд хүсэхгүй бол олборлолт явуулахгүй”гэсэн  амлалтаа хэрэгжүүлэх.

    Байгаль орчин болон нутгийн ард иргэд, малд аюултай сөрөг нөлөө үзүүлж болзошгүй тус ордыг ухаж, ашиглахыг нутгийн иргэд 2012 оноос хойш эсэргүүцэж хуулийн хүрээнд тэмцэж өнөөдрийг хүрсэн. Тэд хэн нэгний үгэнд автаж биш  байгалийн экосистем алдагдах учир эсэргүүцэж байгаагаа мөн тэмцлийнхээ явцад хүчирхийлэл гаргаагүй, хэн нэгэн бэртэж гэмтээгүй бүгд хуулийн хүрээнд явж буйг  онцолсон. 

    Мөн арваннэгдүгээр сарын 02-нд улс даяар тэмдэглэсэн  Монгол бахархлын өдрөөр Ховд аймгийн төвд иргэд тайван жагсаал хийж 12 мянган иргэн олборлолт хийхийг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн гарын үсэг зуржээ. Тэд гарын үсэг бүхий эсэргүүцлийн бичгээ  өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлж, УИХ-ын сонгуулийн үеэр нутгийн иргэдийн саналыг үндэслэн тус ордыг ашиглах эсэхээ шийднэ хэмээн ярьж байсан амлалтаа биелүүлэхийг шаардаж байна.


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана 28 минутын өмнө
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно 1 цагийн өмнө
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ 4 цагийн өмнө
БАЯН-ӨЛГИЙ, ХОВД АЙМАГТ ШҮЛХИЙ ӨВЧНИЙ УЛМААС УСТГАЛД ОРУУЛСАН МАЛЫН НӨХӨН ТӨЛБӨРИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ 5 цагийн өмнө
Улсын Их Хурлын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөлөө 5 цагийн өмнө
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа 7 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөрт зориулсан хүндэтгэлийн үйл ажиллагаа болно 8 цагийн өмнө
“Эрдэнэс Монгол” ХХК зөвхөн удирдлагын зардалд 49 тэрбум 364 сая төгрөг зарцуулжээ 22 цагийн өмнө
“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна Өчигдөр
Ц.САНДАГ-ОЧИР: СОР17-ТОЙ ХОЛБООТОЙ САНХҮҮГИЙН БҮХ БАРИМТЫГ ЯАМНЫ САЙТАД НЭЭЛТТЭЙ БАЙРШУУЛСАН Өчигдөр
Хүүхдийн мөнгийг энэ сарын 17-нд олгоно 2026/09/03
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ 2026/09/03
СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ӨВЧТӨНИЙГ ЭМЧЛЭХ ТОГТОЛЦООГ ШИНЭЧИЛЖ, САЛБАР ХООРОНДЫН УЯЛДАА ХОЛБООГ САЙЖРУУЛНА 2026/09/03
ҮЙЛ ЯВДАЛ: “Шатрыг боловсролд” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх “Их нүүдэл” хэлэлцүүлэг болно 2026/09/03
Ж.БУЯНБАТ: ЗӨВ СОНГОЛТ ХИЙХ БОЛОМЖТОЙ НИЙГМИЙГ БҮТЭЭХ НЬ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ГОЛ БОДЛОГО 2026/09/02
ТИЙБОЛЛЫН АЗИЙН АВАРГЫН ЦОМЫН ЭЗЭН БОЛСОН ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН, БАЯР ХҮРГЭЛЭЭ 2026/09/02
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 2026/09/02
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ 2026/09/02
Монголбанкны ААН, иргэдээс 11,9 тонн үнэт металл худалдан авчээ 2026/09/02
Хорхе Рафаэл( Видела Jorge Rafael Videla) 2026/09/02