БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Агаарын бохирдлыг бууруулж, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа


Чингэлтэй Дүүргийн ЗДТГ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр агаарын бохирдлыг бууруулж, гэр хорооллын айл өрхүүдийн сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлд хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа. Хамтын ажиллагааны санамж бичигт Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска нар гарын үсэг зурав.

Санамж бичиг байгуулснаар Улаанбаатар хот, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийг дэмжих, иргэдийн уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах, дасан зохицох чадварыг бэхжүүлж, тэдний амьжиргааг дэмжихэд чиглэсэн хамтын ажиллагааг өргөжүүлэх юм.

Тодруулбал, “Нүүрснээс нарны эрчим хүчинд” чиглэсэн шилжилтийг дэмжих санаачилгыг хэрэгжүүлж, гэр хороолол дахь айл өрхүүдэд сэргээгдэх эрчим хүчинд түшиглэсэн халаалтын шийдлийг хэрэгжүүлэх замаар нүүрсний хэрэглээг бууруулна. Энэ хүрээнд эхний ээлжид Чингэлтэй дүүргийн 100 хүртэлх айл өрхөд нарны эрчим хүчинд түшиглэсэн халаалтын шийдлийг нэвтрүүлнэ. Урт хугацаандаа агаарын бохирдлыг бууруулж, ногоон ажлын байрыг бий болгон, Улаанбаатар хотын иргэдэд амьдрах эрүүл орчныг бий болгох юм. Түүнчлэн иргэд төдийгүй байгууллагуудад хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чухал хөшүүрэг болох нүүрстөрөгчийн зах зээлийн үндэсний тогтолцоо, зохицуулалтыг боловсруулах чиглэлд анхааран ажиллана.

Уг санаачилгын эерэг боломжуудын талаар Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул “НҮБХХ-тэй хамтран ажиллаж байгаа нь Улаанбаатар хотын тулгамдсан асуудлын нэг болох гэр хорооллын агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой. Энэхүү хамтын ажиллагаа нь Чингэлтэй дүүргийн айл өрхүүдэд бодит шийдлүүдийг авчирч, агаарын бохирдлыг бууруулж, байгаль орчин болон оршин суугчдад ашигтай цэвэр эрчим хүчний сонголтуудыг бий болгож байна” гэлээ.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска энэхүү хамтын ажиллагаа нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийн тухай эмхлэн гаргасан “Хүний хөгжлийн үндэсний баримт бичиг”-ийн гол агуулга зөвлөмжүүдтэй уялдаж байгааг онцоллоо. Мөн тэрбээр "Улаанбаатар хот болон Монгол Улсын хэмжээнд тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийг хийхэд дэмжлэг үзүүлэх бодит алхмыг хийлээ. Чингэлтэй дүүргийн айл өрхүүдэд нарны эрчим хүчийг ашиглах шийдлийг нэвтрүүлснээр бид агаарын бохирдлыг бууруулаад зогсохгүй, хүн бүрд илүү тэгш, хүртээмжтэй ирээдүйг цогцлоох боломжтой" гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“МА” компанийн менежер Т.Д нарын 6 хүнийг яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна 16 цагийн өмнө
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна Өчигдөр
АШУҮИС нийт эмч, сувилагч, мэргэжилтний 93 хувийг бэлтгэж байна Өчигдөр
МҮБХ-НЫ ЭЭЛЖИТ 10-Р ИХ ЭЕ ХУРАЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА Өчигдөр
Эмэгтэй гишүүд "Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих бүлэг" байгуулж байгаагаа зарлалаа Өчигдөр
Х.Нямбаатар: Яармагийн хэрэглээний усны салбар шугамуудыг шинэчилнэ Өчигдөр
Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2026/05/15
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн гарааны цагийн хуваарь шинэчлэгдлээ 2026/05/15
Чайна энержи групп болон “Монголын төмөр зам” ТӨХК-ийн төлөөлөгчид “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарын үйл ажиллагаатай танилцлаа 2026/05/15
СҮХБААТАР, СЭЛЭНГЭ АЙМАГТ ГАРСАН ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ ЦУРАМД ОРУУЛЛАА 2026/05/15
Хүмүүн сургуулиас Гранд Мед эмнэлгийн уулзвар хүртэл 780 метр авто зам барина 2026/05/15
ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТАД НИЙГМИЙН ДААТГАЛЫН АЛБАН ХААГЧДЫГ ХАМРУУЛЛАА 2026/05/14
Хууль зүйн салбар иргэн төвтэй эрх зүйн шинэчлэл хийнэ 2026/05/14
ХЭНТИЙ АЙМГИЙН БИНДЭР СУМАНД ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/05/14
Нийслэлийн ЗДТГ хүүхэд хөгжлийн өрөөтэй боллоо 2026/05/14
Эрүүл мэндийн болон Сурталчилгааны улсын албаны "Гамшгаас хамгаалах команд штабын сургууль" удирдах бүрэлдэхүүний штабын дадлагаар үргэлжилж байна 2026/05/14
Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2026/05/14
ОБЕГ: ОЙ, ХЭЭРИЙН 2 ТҮЙМРИЙГ ЦУРАМД ОРУУЛЖ, 2 ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/05/14
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дээд лигийн 10 удаагийн аварга “Хасын хүлэгүүд” багт баяр хүргэлээ 2026/05/14
ЧУУЛГАН: Цусны донорын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ 2026/05/14