БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

МАЛЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ, ТУРШЛАГА СОЛИЛЦОХ УУЛЗАЛТАД 5 АЙМГИЙН 120 МАЛЧИН ХАМРАГДАЖ БАЙНА


Байгалийн давагдашгүй хүчин зүйл, байгаль цаг агаарын хүндрэлтэй үед хамгийн их өртдөг бүлэг бол хөдөөгийн малчид байдаг. Өнгөрсөн жил гэхэд зудын гамшгийн улмаас олон малчин өрх амьжиргааны эх үүсвэр болсон малаа алдаж, малчид өөрсдөө эрүүл мэнд, сэтгэл санаагаар хохирч, эрсдэлд өртөж байсан.
Тиймээс, гамшгийн эрсдэлийг бууруулахад малчдын оролцоо, идэвхийг сайжруулах, гамшгаас урьдчилан сэргийлэх, байгаль, цаг агаарын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулах чадвар эзэмшүүлэх, мал аж ахуйн шаардлагатай байгаа юм.



Монголын улаан загалмай нийгэмлэгээс малчдыг дэмжих, гол амьжиргаа болсон мал аж ахуйн зохистой дадлыг хэвшүүлэх, мал сүрэгтээ нэмэгдэл тэжээл бэлтгэж, дулаан хашаа, хороо хэрхэн барих, бэлчээрийн зохистой ашиглалтын талаар шинэ мэдээлэл авах, малчид харилцан туршлагаа солилцох, мэдлэг, мэдээллээр хангах зорилгоор “Малчдыг чадавхижуулах сургалт, туршлага солилцох уулзалт”-ыг зохион байгуулж байна.




Сургалт, туршлага солилцох уулзалтад Өмнөговь, Дундговь, Төв, Дархан, Сэлэнгэ аймгийн нийт 120 малчин хамрагдаж байна.





Сургалтын үеэр хариуцлагатай, нүүдэлчин бэлчээрийн мал аж ахуйн зохистой дадал, бэлчээрийн зохистой ашиглалт, төлөвлөлт, малчдын хамтын ажиллагаа, дулаан стандарт бүхий хашаа хороо, хэвтэр бууц хэрхэн бэлтгэх, малын арчилгаа, маллагаа, байгальд ээлтэй мал аж ахуйн үйлдвэр, малын ашиг шимийг нэмэгдүүлэх, малын үржүүлэг селекц, мал сүргийг халдварт өвчнөөс сэргийлэх зэрэг сэдвээр шинэ мэдээ, мэдээлэл авч, харилцан туршлагаа солилцсон үр дүнтэй, өгөөжтэй сайхан сургалт болж байгааг малчид онцолж байна.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Иргэний нэг авто зогсоолыг үл хөдлөх хөрөнгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төсөл өргөн мэдүүллээ 8 цагийн өмнө
Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй 11 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно 11 цагийн өмнө
С.БЯМБАЦОГТ: ЗЭЭЛИЙН “ХАР ЖАГСААЛТ”-ААС 620,000 ГАРУЙ ИРГЭНЭЭ ЧӨЛӨӨЛЛӨӨ Өчигдөр
С.Наранцогт: Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж, дэмжин баталж өгөхийг хүсье 2026/11/21
ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 2027 ОНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА 2026/11/20
“НЭГ СУМ — НЭГ МАЛ ЭМНЭЛЭГ” ХӨТӨЛБӨРИЙГ 30 СУМАНД ХЭРЭГЖҮҮЛЖ, МАЛ ЭМНЭЛГИЙН АНХАН ШАТНЫ НЭГЖИЙГ ЧАДАВХЖУУЛАХАД АНХААРЧ БАЙНА 2026/11/20
Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв 2026/11/20
Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд 4.0 магнитудын хүчтэй газар хөдөллөө 2026/11/20
Улаанбаатарт ялимгүй цас орно 2026/11/20
“Нээлттэй парламент” өдөрлөгийг МУИС-д зохион байгууллаа 2026/11/20
ҮЙЛ ЯВДАЛ: Эрчим хүчний хэмнэлттэй дулаан хуримтлуурын технологийг танилцуулна 2026/11/20
Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв 2026/11/19
Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна 2026/11/19
ГОЛ, НУУРЫН МӨСӨН ДЭЭГҮҮР ЯВГАНААР БОЛОН АВТОМАШИНТАЙ ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА 2026/11/19
ХУУЛЬ БУС ХӨРӨНГӨ ХУРААХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРИНА 2026/11/19
ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД ИМАРТТАЙ ХАМТРАН 3,500 АЙЛ ӨРХӨД УГААРЫН ХИЙН МЭДРЭГЧ СУУРИЛУУЛНА 2026/11/19
ҮЙЛ ЯВДАЛ: Чуулган хуралдана 2026/11/19
Энэ сарын 20-нд агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна 2026/11/18
Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна 2026/11/18