БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо 2026 оны 10 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд болно. Чуулга уулзалтыг “Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдвийн дор Улсын Их Хурал, Гадаад харилцааны яам хамтран зохион байгуулж байна.

Чуулга уулзалтад 20 гаруй орны парламентын төлөөлөгчид оролцож, парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөллийг шийдвэр гаргах түвшинд бодит нөлөөлөл болгон хөгжүүлэх арга зам, шийдлийг хамтдаа хэлэлцэнэ. Түүнчлэн хууль тогтоох үйл явц дахь жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэй улс төрчдийн манлайллыг нэмэгдүүлэх хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, харилцан туршлага мэдлэгээ хуваалцаж, цаашид хамтран ажиллах боломжийн талаар ярилцана.

Чуулга уулзалтын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт нар үг хэлэх бөгөөд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг чуулга уулзалтын бүгд хуралдааныг даргална. Төлөөлөгчид бүгд хуралдаанд үг хэлэхээс гадна сэдэвчилсэн 5 хуралдаанд оролцож, чуулга уулзалтын төгсгөлд тойм-дүгнэлтээ танилцуулах юм.

Дэлхийн улс орнуудын парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллын асуудлыг хэлэлцэх энэхүү чуулга уулзалт нь Монгол Улсын сүүлийн жилүүдэд зохион байгуулж буй арга хэмжээнүүдийн үргэлжлэл юм. Ерөнхийлөгчийн ивээл дор 2022 онд Эмэгтэй энхийг сахиулагчдын олон улсын хурал, 2023 онд Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт, 2024 онд Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт, 2025 онд Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт Улаанбаатар хотноо болсон билээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Скүтер, мопед, цахилгаан дугуйн замын аюулгүй байдлыг хангах талаар нөлөөллийн ажлыг эрчимжүүлнэ 18 минутын өмнө
МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ НЬ БОЛОВСРОЛ ГЭДГИЙГ ЕРӨНХИЙ САЙД ОНЦЛОВ 27 минутын өмнө
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна 1 цагийн өмнө
С.Баярбилэг: Баавгай дайрсан тохиолдолд хэн нэгэн хариуцлага хүлээнэ гэсэн зүйл хуульд байхгүй 4 цагийн өмнө
Олон улсын олимпиадад амжилт гаргасан сурагчдад шагнал гардууллаа 4 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Хот төлөвлөлтийн III форум” болно 5 цагийн өмнө
ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР БИОКОМБИНАТАД АЖИЛЛАЖ БАЙНА 21 цагийн өмнө
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ 22 цагийн өмнө
Э.БАТШУГАР: 281 МЯНГА ГАРУЙ ХҮҮХДИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРУУЛЖ БАЙНА 22 цагийн өмнө
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ 23 цагийн өмнө
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана Өчигдөр
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ Өчигдөр
“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ. Өчигдөр
Ц.ИДЭРБАТ: ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА Өчигдөр
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг эгүүлэн татах асуудлаар Хуульч Ж.Эрхэмбаатар ҮХЦ-д хандахаар болжээ Өчигдөр
МОНГОЛ-ЯПОНЫ ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨГЖЛИЙН ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2026/10/06
“ОНЫ ШИЛДЭГ ХӨЛБӨМБӨГИЙН ЗҮТГЭЛТЭН” ШАГНАЛЫН 5 ДАХЬ УДААГИЙН ЭЗЭН ШАЛГАРЛАА 2026/10/06
Т.ДАВААДАЛАЙД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ 2026/10/06
Төсөв бол хүний эрхийн төлөөх төрийн амлалтыг бодит үйлдэл болгох алхам гэдгийг анхаарах шаардлагатай гэв 2026/10/06
ҮЙЛ ЯВДАЛ: Монголын сагсан бөмбөгийн холбооны 2026-2027 оны Үндэсний дээд лигийн тоглолт эхэлнэ 2026/10/06