БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Уг тогтоолын төслийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Засгийн газрын гишүүдэд танилцуулав.

Ямааны годрон өвчнийн тархалтыг бууруулахтай холбогдуулан яаралтай хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангахад шаардлагатай 1,5 сая тун буюу 6000 литр вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд нийт 1,5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шуурхай шийдвэрлэх шаардлага үүсээд байгаа юм. Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг үндэсний үйлдвэр “Биокомбинат” ТӨХХК дотооддоо үйлдвэрлэнэ. Дээрх зардалд бэлтгэл, бүтээгдэхүүний үнэлгээ, чанарын баталгаажуулалт, үйлдвэрлэл болон нийлүүлэлтийн зардлыг тооцсон гэдгийг сайд Ц.Идэрбат танилцуулгадаа дурдлаа.

“Биокомбинат” ТӨХХК нь 23 нэрийн вакцин, 20 нэрийн оношлуур, 3 нэрийн шингэлэгч буюу нийт 46 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоодын хэрэгцээг ханган ажиллаж байна. Ямааны годрон өвчин 1952 оноос хойш 2024 он хүртэл уг өвчин бүртгэгдээгүй тул “Биокомбинат” ТӨХХК-иас ямааны годрон өвчний вакциныг 2000 он хүртэл яаралтай хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах зорилгоор улсын нөөцөд худалдан авч байжээ.

Шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэснээр “Биокомбинат” ТӨХХК ямааны годронгийн 1.5 сая тун вакциныг хоёр сарын хугацаанд үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа юм. Ингэснээр цаашид ямааны годрон өвчнөөс сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэх нөхцөл бүрдэнэ. Вакцины хүртээмж, урьдчилан сэргийлэх арга хэмжээний бэлэн байдлыг нэмэгдүүлнэ гэдгийг сайд онцлов.

Ямааны годрон өвчний нөхцөл байдлын талаар:
Мал эмнэлгийн ерөнхий газрын 2026 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн мэдээллээр Говь-Алтай аймгийн Цогт, Дэлгэр, Төв аймгийн Алтанбулаг суманд ямааны годрон өвчин лабораторийн шинжилгээгээр батлагдаж, 2 аймгийн 3 суманд 3 голомт бүртгэгдээд байна. Тархвар зүйн мөшгөн тандалтаар 2026 оны 7–9 дүгээр сард хээлтүүлэгч мал 10 аймгийн 13 байршилд нийлүүлэгдсэн нь тогтоогдсон бөгөөд мал эмнэлгийн гэрчилгээгүй тээвэрлэх, тусгаарлалгүйгээр үндсэн сүрэгт нийлүүлэх, цааш дамжуулан худалдаалах тохиолдлууд нь халдвар бусад нутаг дэвсгэрт тархах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Эдгээр байршилд өвчин бүгд батлагдсан гэсэн үг биш бөгөөд халдварын эх үүсвэр, тархалтын хүрээг эцэслэн тогтоох тандалт үргэлжилж байна.

Өнөөдрийн байдлаар өвчин батлагдсан сумдад хорио цээрийн дэглэм тогтоож, шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, өвчний тандалт, лабораторийн шинжилгээ, халдваргүйтгэл, зориудын устгалын арга хэмжээг хэрэгжүүлж байгаа бөгөөд 2026 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар нийт 28 өрхийн 637 толгой ямаа өвчилж, 16 өрхийн 6296 толгой ямааг зориудын устгалд хамруулаад байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Э.БАТШУГАР: 281 МЯНГА ГАРУЙ ХҮҮХДИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРУУЛЖ БАЙНА 13 минутын өмнө
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ 1 цагийн өмнө
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана 6 цагийн өмнө
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ 7 цагийн өмнө
“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ. 21 цагийн өмнө
Ц.ИДЭРБАТ: ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА Өчигдөр
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг эгүүлэн татах асуудлаар Хуульч Ж.Эрхэмбаатар ҮХЦ-д хандахаар болжээ Өчигдөр
МОНГОЛ-ЯПОНЫ ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨГЖЛИЙН ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛЛАА Өчигдөр
“ОНЫ ШИЛДЭГ ХӨЛБӨМБӨГИЙН ЗҮТГЭЛТЭН” ШАГНАЛЫН 5 ДАХЬ УДААГИЙН ЭЗЭН ШАЛГАРЛАА Өчигдөр
Т.ДАВААДАЛАЙД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ Өчигдөр
Төсөв бол хүний эрхийн төлөөх төрийн амлалтыг бодит үйлдэл болгох алхам гэдгийг анхаарах шаардлагатай гэв Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Монголын сагсан бөмбөгийн холбооны 2026-2027 оны Үндэсний дээд лигийн тоглолт эхэлнэ Өчигдөр
Б.Болормаа: Машин, механизмын бэлэн байдлыг хангаж, давс, бодисын нөөцийг 65 хувиар нэмэгдүүлж байна Өчигдөр
Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ Өчигдөр
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 90 хувьд хүрлээ Өчигдөр
ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ҮРЖЛИЙН МАЛ ХУДАЛДАН БОРЛУУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАГНУУЛ, ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ШАЛГАНА 2026/10/05
ШТС-УУДЫН ЭЭЛЖ ХҮЛЭЭЛЦЭХ ЦАГИЙГ 11:00 ЦАГ БОЛГОН ӨӨРЧИЛЛӨӨ 2026/10/05
Л.Бямбасүрэн: Би 62 настай. 13 жил хоригдоод амьд гарч ирлээ гэхэд надад амьдралыг мэдрэх он жилүүд үлдэх үү? 2026/10/05
Зорилтот бүлгийн 310,957 хүн улирлын томуугийн эсрэг вакцинд хамрагдаад байна 2026/10/05
Монгол Улсын нийт газар нутгийн 41 хувь нь Тусгай хамгаалалтын үндэсний сүлжээнд​ хамрагдана 2026/10/05