БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Алтайн салбар уулсаар салхи шуургатай байхыг анхааруулж байна

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Тавдугаар сарын 25-ны өдөр Увсын зүүн, Баян-Өлгий, Завхан, Хөвсгөлийн нутгаар нойтон цас, цас орж, даваа гүвээ хаагдаж, Алтайн салбар уулсаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2026 оны тавдугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Нутгийн баруун хагаст үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас, цас орно.

Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Нутгийн баруун хагаст хүйтэрч, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр +4...+9 градус, Их нууруудын хотгор, Идэр голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор +9...+14 градус Орхон Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаар +23...+28 градус, Хэнтийн уулархаг Хангайн нурууны өвөр бэл, Ерөө,Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндий, Дорнод Дарьгангын тал нутгаар +19...+24 градус, бусад нутгаар +14...+19 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө өмнөх өдрөөс 8 градусаар дулаарч +21...+23 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө өмнөх өдрөөс 5 градусаар дулаарч +19...+21 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө өмнөх өдрөөс 7 градусаар дулаарч +19...+21 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатар: +7 градус дулаан, харьцангуй чийг 29 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ахлах ангийн сурагчид нэгнээ бүлэглэн зодож, бэртээжээ 22 минутын өмнө
Алтайн салбар уулсаар салхи шуургатай байхыг анхааруулж байна 1 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Алдарт эхийн одон гардуулна 1 цагийн өмнө
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хаврын чуулганд багтаан батална 2026/05/22
Монголбанкны санхүүгийн тайланг зөрчилгүй гэж дүгнэжээ 2026/05/22
АДУУЧИД БОЛ НҮҮДЭЛЧИН МОНГОЛЧУУДЫН ӨВ, СОЁЛЫН ДАРХЛААГ ТЭЭГЧИД ЮМ 2026/05/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм 2026/05/22
Манай улс энэ жил анх удаа Дэлхийн адууны өдрийг тэмдэглэнэ 2026/05/22
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд дараах байршлуудад халуун ус хязгаарлана 2026/05/22
ХИЛЧДИЙН НИЙГМИЙН АСУУДЛЫГ ҮЕ ШАТТАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛНЭ 2026/05/22
Хагас коксон түлш хэрэглэснээр агаарын бохирдол 54 хүртэл хувиар буурсан гэв 2026/05/22
ҮЙЛ ЯВДАЛ: “Ус хамгаалах соёл, уламжлал” эрдэм шинжилгээний хурал болно 2026/05/22
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх банк, санхүүгийн салбарынханд төрийн дээд одон медаль гардууллаа 2026/05/21
ХИЛЧДИЙН НИЙГМИЙН АСУУДЛЫГ ҮЕ ШАТТАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛНЭ 2026/05/21
ЭЗБХ: УИХ-ын тогтоолын төсөлд тусгуулахаар ирүүлсэн 200 гаруй саналыг дэмжих эсэхийг шийдвэрлэв 2026/05/21
Эрдэнэт үйлдвэрийн толгойд суусан “Эрдэнэс монгол” ХХК-д уурхайчид бухимдлаа илэрхийлэв 2026/05/21
Н.Жаргалбаяр: Надад бэлэглэх гэж иргэдээс цуглуулсан 30 сая төгрөгний учир олдвол сайн зүйлд хандивлана 2026/05/21
1072 хувьцаа болон ногдол ашиг өвлүүлэх эрхийг хэрэгжүүлэх боломж бүрдлээ 2026/05/21
4,5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг хяналт шалгалтаар илрүүлж, 584,0 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов 2026/05/21
Гүний уурхайг нөхөн сэргээх төсөл анх удаа Налайхын уурхайд хэрэгжиж байна 2026/05/21