БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ЭЗБХ: УИХ-ын тогтоолын төсөлд тусгуулахаар ирүүлсэн 200 гаруй саналыг дэмжих эсэхийг шийдвэрлэв


Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2026.05.21/ Р.Сэддорж, Л.Соронзонболд, П.Батчимэг, Н.Батсүмбэрэл, Р.Батболд, Ц.Баатархүү, Б.Түвшин, Х.Булгантуяа, Б.Заяабал, Г.Уянгахишиг, А.Ундраа, Д.Үүрийнтуяа, М.Энхцэцэг, С.Эрдэнэбат, Г.Очирбат, Ч.Лодойсамбуу, Б.Жаргалан, З.Мэндсайхан, Б.Уянга, Б.Пунсалмаа, С.Цэнгүүн нарын 21 гишүүн хүрэлцэн ирж, 65.6 хувийн ирц бүрдсэнээр 10.24 цагт эхэлж, “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлэг буюу урд өдөр эхлүүлсэн санал хураалтыг үргэлжлүүлэн явууллаа.



Улсын хөгжлийн төлөвлөгөөний төсөлд шинээр нэмж тусгуулахаар УИХ-ын гишүүдээс 206 гаруй саналыг Ажлын хэсэгт ирүүлжээ. Тэдгээр саналд голчлон орон нутагт улсын төсвөөр ирэх онд хийх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг тусгасныг дэмжих эсэхийг санал хурааж шийдвэрлэсэн юм.

Гишүүд 2027 онд аймаг, сумдад эмнэлэг бариулах, эмнэлгийн тоног төхөөрөмж шинээр авах, аялал жуулчлал хөгжүүлэх зам харгуйг барих, хилийн шинэ боомт нээх, сургууль, цэцэрлэгийн өргөтгөл, цахилгаан дамжуулах агаарын шугам, барилга байгууламж босгох зэрэг олон асуудлаар санал гаргасныг хуралдаан даргалагч Р.Сэддорж, Л.Соронзонболд нар нэг бүрчлэн уншиж танилцуулан, санал хураалаа.


Байнгын хорооны хуралдаан даргалагч УИХ-ын гишүүдээс тогтоолын төсөлд дэвшүүлсэн эдгээр санал Ажлын хэсгийн хуралдаанаар дэмжигдээгүйг онцолсон. Хэлэлцүүлгийн явцад санхүүжилт хүссэн төсөл, хөтөлбөр, бүтээн байгуулалттай холбогдож гаргасан саналаа тайлбарлах боломжийг гишүүдэд олголоо. Харин Засгийн газрыг төлөөлж Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр улсын төсвийн хөрөнгөөр ирэх онд шинээр ямар нэг бүтээн байгуулалт хийх боломжгүй байгаа талаар танилцуулаад байгаа юм. Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2027 оны жилийн хөгжлийн төлөвлөгөөг батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүдээс 3.6 их наяд төгрөгийн санхүүжилт шаардсан 206 төсөл, хөтөлбөрийг тусгуулахаар санал оруулж ирсэн нь ТЭЗҮ хийгдээгүй, эдийн засгийн бодит тооцооллоос ангид, санхүүжүүлэх эх үүсвэр тодорхой бус, зөвхөн одоо хэрэгжиж байгаа хөтөлбөрийг үргэлжлүүлэхэд 2.2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шийдвэрлэх боломжтой хэмээн онцолсон. Мөн цаашид аливаа төсөл, хөтөлбөрийг эдийн засгийн бодит үр өгөөж, нэн шаардлагатай эсэхээр нь эрэмбэлэн, үе шаттай хэрэгжүүлэх нь оновчтой гэж тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр дурдсан. УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо энэ өдрийн хуралдаанаараа дээрх тогтоолын төслийн хоёрдугаар хавсралтад тусгуулахаар гишүүдээс гаргасан саналуудыг дэмжих эсэхийг нэг бүрчлэн хэлэлцлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт 7 цагийн өмнө
Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төсөл өргөн барилаа 8 цагийн өмнө
Ихэнх нутгаар эрс хүйтрэхийг анхааруулж байна 14 цагийн өмнө
ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ 14 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Өсвөрийн аврагч-2026” улсын уралдаан болно 15 цагийн өмнө
17 жил үргэлжилж буй “Янжинхорлоогийн” хэргийг шүүх хурал дахин хойшиллоо Өчигдөр
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна Өчигдөр
ЦEГ: Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчиллаа Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ, ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Өчигдөр
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ Өчигдөр
Имарт ногоон ирээдүйн төлөө мод тарих үйл ажиллагаа зохион байгууллаа Өчигдөр
АРХАНГАЙ АЙМАГТ ЦАГДААГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО Өчигдөр
ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ 62 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН БАЙНА Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна Өчигдөр
Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв 2026/10/12
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА 2026/10/12
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа 2026/10/12
УИХ-ын дарга С.Бямбацогт гэр хорооллын өрхүүдэд зориулсан "Дулаанбаатар" аяны үр дүнтэй танилцлаа 2026/10/12