Монгол Улсад банкны салбар үүсэж, хөгжсөний 102 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх банк, санхүүгийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, эрхэлсэн ажил үйлсээрээ манлайлсан хүмүүст төрийн дээд одон медаль гардууллаа.
“Монгол Улсын Гавьяат эдийн засагч” цолоор
П.Дамдин -Монголбанкны ахмад ажилтан
М.Болд -Монголын ногоон санхүүжилт корпорацийн гүйцэтгэх захирал
О.Банзрагч -Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын орлогч
“Монгол Улсын Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон”-гоор
Н. Батсайхан - Монголбанкны Ерөнхий эдийн засагч
А.Ганбаатар -Төрийн банкны даатгалын албаны менежер
“Алтан гадас” одонгоор
Г.Борхүү-Монголбанкны Хяналт шалгалтын газрын Банкны бодлогын хэлтсийн захирал
Д.Мөнхтуяа -ХААН банкны УБ -ын Зүүн бүс салбарын Сансар тооцооны төвийн захирал
Ц.Ариунтуяа- Богд банкны эрсдэлийн бодлогын мэргэжилтэн
Б.Алтанхуяг-Капитрон банкны Санхүүгийн удирдлагын газрын захирал бөгөөд ерөнхий нягтлан бодогч
Н.Эрдэнэбилэг - Монгол Улсын Хөгжлийн банкны Дотоод хяналтын албаны ахлах мэргэжилтэн
Б.Баярмаа- Ариг банкны Сонгинохайрхан салбарын захирал
Б.Еркин - Хас банкны гүйцэтгэх захирлын орлогч бөгөөд байгууллагын банк хариуцсан захирал
Ж. Оюун-Голомт банкны Дижитал шилжилтийн газрын захирал
Б.Оргил-ХХБ-ны Газрын захирал
С.Цэрэндаш Тээвэр хөгжлийн банкны ТУЗ-ын дарга
“Хөдөлмөрийн хүндэт” медалиар
О.Ядамдорж-ХААН банкны УБ-ын баруун бүс салбарын захирал
Б. Батцэцэг-Голомт банкны Бүртгэл тооцооны газрын касс үнэт зүйлсийн хэлтсийн мөнгө тоологч
Ө.Мөнх-Ундарга-Монголбанкны Хуулийн газрын Гэрээ эрх зүйн нийцлийн хэлтсийн захирал
О.Баярсайхан- ХХБ-ны Газрын захирал нар тус тус шагнагдлаа.
Банк, санхүүгийн салбарт хөдөлмөрийн амжилт гаргасан хүндэт банкир Та бүхэндээ халуун баяр хүргэе