Өнөөдөр болох үйл явдал
Олон улсын биологийн олон янз байдлын өдөр тохиож байна.
09:00 цагт: “Ус хамгаалах соёл, уламжлал” эрдэм шинжилгээний хурал Төрийн ордны “Жанжин Сүхбаатар” танхимд болно.
09:00 цагт: “Тусгай хамгаалалттай газар нутгийн хурдасгуур” хөтөлбөрт шалгарсан захиргаадыг олон нийтэд зарлах, батламж гардуулах үйл ажиллагаа “Новотел” зочид буудалд болно.
10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.
11:00 цагт: АНУ-ын Харвардын Их Сургууль болон Япон улсын Васеда Их Сургуулийн зочин судлаач, доктор Д.Дотно “Чингис хаанаа шүтэхийн тухайд /XIII-XVII зуун/” лекц “Чингис хаан” үндэсний музейд болно.
-Олимпын Таеквондогийн Ази тивийн Аварга шалгаруулах XXVII тэмцээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор энэ сарын 25-ныг хүртэл болно.