БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ХИЛЧДИЙН НИЙГМИЙН АСУУДЛЫГ ҮЕ ШАТТАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛНЭ


Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан өнөөдөр /2026.05.21/ Хил хамгаалах Ерөнхий газарт ажиллаж, Хууль зүйн салбар, Хил хамгаалалтын өнөөгийн нөхцөл байдал, дэвшүүлсэн зорилго зорилт, цаашид хэрэгжүүлэх бодлогоо танилцууллаа.

Хууль зүй, дотоод хэргийн салбарт “Иргэн төвтэй эрх зүйн реформ”-ыг хэрэгжүүлнэ. Энэ бодлогын хүрээнд Хил хамгаалалтын эрх зүйн орчиныг сайжруулж, хилийн цэргийн байгуулалтыг бэхжүүлэхэд анхаарч, “Бүсийн хилийн албыг удирдах газар”-ыг байгуулахаар ажиллаж байна.


Монгол Улс, Оросын Холбооны Улсын хилийг 2 дахь удаа хамтран шалгах ажлын явц 80 гаруй хувьтай хэрэгжиж байгаа бол Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хилийг 3 дахь удаагаа хамтран шалгах ажлыг эхлүүлсэн.

Улсын хилийг хамтран шалгах түүхэн, хариуцлагатай ажлыг хийж гүйцэтгэхэд Монгол Улсын засгийн газар болон Хууль зүй, дотоод хэргийн яам бүх талаар дэмжиж, анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ.

Хил хамгаалах байгууллага бол төрийн сахилга бат, цэргийн дэг журам, хариуцлагын хамгийн өндөр СТАНДАРТ мөрдөгдөх ёстой тусгай алба. Хил хамгаалалт зөвхөн хүний нөөцөөр хэмжигдэхгүй учир эх орны нүүр царай болсон хилийн шалган нэвтрүүлэх албаны бие бүрэлдэхүүний мэдлэг, ур чадвар, алба хаах нөхцөлийг сайжруулах, үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэж СТАНДАРТЫГ ШИНЭЧЛЭХ бодлого баримталж байна.

Түүнчлэн хиймэл оюун, их өгөгдөлд суурилсан орчин үеийн дэвшилтэт техник, технологи, программ хангамжийг нэвтрүүлж, хилийн боомтын аюулгүй байдлыг хангаж, цахим гарцыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллах болно.

Эх орныхоо дархан хилийн энхийн манаанд мянга мянган хилчид өөрийн залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулан ажиллаж байгаа. Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд хил хамгаалах салбарт ажиллаж буй ажилтан албан хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах, цалин хангамжийг үе шаттай нэмэгдүүлэх, “Хилийн тэнгэр” 1054 айлын орон сууцны хотхон, хилийн заставын “Шинэ эрин-ногоон хөгжил” 1208 айлын орон сууцны төслийг эрчимжүүлж 850 хилчнийг ипотекийн зээлд хамруулж, төсвийн зохицуулалтыг хийж, хөрөнгө оруулалтыг жил бүрийн улсын төсөвт тусгуулахад анхаарч байна.


Цэргийн алба бол төрийн тусгай алба тул цэргийн дүрмээр тогтоосон сахилга, дэг журмыг ягштал мөрдөх учиртай. Иймд цэргийн алба хаагчдын дүрмийн бус харилцаа, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоож, алба хаагчдын амь нас, эрүүл мэндтэй холбоотой эрсдэл, осол, зөрчил гаргахгүй байхад бүх талаар онцгой анхаарч ажиллахыг хил хамгаалах байгууллагын нийт бие бүрэлдэхүүнд үүрэг болголоо.

Төрийн дүрэмт хувцас, цэргийн цол бол давуу эрх биш, өндөр хариуцлага юм. Иймд албан тушаалаа урвуулан ашиглах, хууль зөрчих, эрх мэдлээ хэтрүүлэх асуудалтай эвлэрэхгүй, хатуу хариуцлага тооцож ажиллана гэдгээ анхаарууллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт 7 цагийн өмнө
Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төсөл өргөн барилаа 8 цагийн өмнө
Ихэнх нутгаар эрс хүйтрэхийг анхааруулж байна 14 цагийн өмнө
ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ 14 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Өсвөрийн аврагч-2026” улсын уралдаан болно 15 цагийн өмнө
17 жил үргэлжилж буй “Янжинхорлоогийн” хэргийг шүүх хурал дахин хойшиллоо Өчигдөр
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна Өчигдөр
ЦEГ: Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчиллаа Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ, ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Өчигдөр
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ Өчигдөр
Имарт ногоон ирээдүйн төлөө мод тарих үйл ажиллагаа зохион байгууллаа Өчигдөр
АРХАНГАЙ АЙМАГТ ЦАГДААГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО Өчигдөр
ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ 62 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН БАЙНА Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна Өчигдөр
Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв 2026/10/12
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА 2026/10/12
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа 2026/10/12
УИХ-ын дарга С.Бямбацогт гэр хорооллын өрхүүдэд зориулсан "Дулаанбаатар" аяны үр дүнтэй танилцлаа 2026/10/12