БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

4,5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг хяналт шалгалтаар илрүүлж, 584,0 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов


Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны эхний 5 сарын байдлаар авлига, ашиг сонирхлын зөрчлийн талаар иргэн, хуулийн этгээдээс 489 гомдол мэдээллийг хүлээн авч, хяналт шалгалт явууллаа.

Хяналт шалгалтаар 68 гомдол, мэдээлэлд зөрчил тогтоогдсон ба Авлигын эсрэг хууль зөрчсөн үйлдэлд 12 албан тушаалтан, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн 30 албан тушаалтанд сахилгын шийтгэл хүлээлгэж, зөрчил арилгуулах, хууль тогтоомжийн хэрэгжилт хангуулах чиглэлээр 43 байгууллага, албан тушаалтанд зөвлөмж хүргүүлсэн байна. Түүнчлэн хяналт шалгалтаар илрүүлсэн гэмт хэргийн шинжтэй 68 үйлдлийг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлжээ.

Тухайлбал, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын эрх бүхий албан тушаалтан нь аж ахуйн нэгжид хууль бусаар давуу байдал олгосон тухай мэдээллийг шалгах явцад татвараас зайлсхийсэн зөрчлийг тогтоож, холбогдох хяналт шалгалтыг хийлгэснээр 4,5 тэрбум төгрөгийн зөрчил илэрснээс 584,0 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов.

Аймгийн Мэргэжлийн боловсролын сургуулийн захирал нь албан тушаалын байдал, албаны бүрэн эрхээ урвуулан ашиглаж, сургуулийн спорт заалыг бусдад түрээслэн, тухайн үйл ажиллагаанаас олсон орлогыг байгууллагын нярвын дансаар төвлөрүүлэн авсан боловч түүнийг буцаан бэлнээр гаргуулан авч, хувьдаа захиран зарцуулсан, түүнчлэн багш, ажилчдаас хууль бусаар сар бүр мөнгө татан авч, зориулалт бусаар захиран зарцуулсан зэрэг нийт 37,0 сая төгрөгийн зөрчлийг хяналт шалгалтаар тогтоон Мөрдөн шалгах хэлтэст шалгуулахаар шилжүүлээд байна.

Аймгийн Эрүүл мэндийн газрын нэр бүхий 3 албан тушаалтан нь хяналт шалгалт хийх чиг үүргийг хэрэгжүүлснийхээ хариуд сувиллын газарт өөрсдөө үнэ төлбөргүй, гэр бүлийн гишүүддээ хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ авсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг тогтоон Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэв.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Шинэ мэдээ
ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО 2 цагийн өмнө
Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо 3 цагийн өмнө
​АФРИКИЙН ЦЭРГИЙН ДАРАНГУЙЛАГЧИД-2 ROBERTO MUGABEE 3 цагийн өмнө
Н.Учрал: Төсөв байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш хүртээж, эдийн засгаа сэргээхэд чиглэлээ 3 цагийн өмнө
АФРИКИЙН ЦЭРГИЙН ДАРАНГУЙЛАГЧИД -1 ​Авонго Иди Амин Дада Оумее 4 цагийн өмнө
ДЭЛХИЙД №1 ЧИЛИЙН ТЭТГЭВРИЙН ТОГТОЛЦОО (AFP) 4 цагийн өмнө
“АЮУЛГҮЙ СУРГУУЛЬ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД “ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ ЦАГДАА” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 4 цагийн өмнө
ЗГ: Таны цалингийн 792.000 төгрөг хүртэлх хэмжээнд татвар авахгүй 6 цагийн өмнө
С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна 7 цагийн өмнө
2027 оноос өвчтөний түүхийг гадаад, дотоодын эмнэлгүүд шууд татан авч түргэн шуурхай солилцох боломжтой болно 7 цагийн өмнө
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Газар тариалангийн бүс нутгаар хяруу унах, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 8 цагийн өмнө
ЭМДС-аас даатгуулагчдын 21,4 тэрбум төгрөгийг санхүүжүүлжээ 8 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав 10 цагийн өмнө
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 10 цагийн өмнө
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 69 УДААГИЙН ДУУДЛАГААР 13 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА 10 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Азийн зуны спортын 20 дугаар наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэх ёслол болно 11 цагийн өмнө
ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА 2026/08/28
СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА 2026/08/28
2026 оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсын төлбөрийн тэнцэл 566.6 сая ам.долларын ашигтай гарлаа 2026/08/28
МЭРГЭШСЭН ЗАЛУУ СУДЛААЧДЫН ТЕХНОЛОГИЙН ШИЙДЛИЙГ БАЙГАЛЬ ОРЧНЫ ХЯНАЛТТАЙ ХОЛБОНО 2026/08/28