БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх банкны салбарын төлөөлөлтэй уулзлаа

Admin
47 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2026.05.20/ банкны салбарын төлөөлөлтэй уулзаж, эдийн засгийн тогтвортой байдал, үндэсний үйлдвэрлэл, санхүүгийн салбарын оролцоо, цаашдын бодлогын чиглэлийн талаар санал солилцлоо.

Уулзалтад УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Г.Уянгахишиг, Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт, Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван болон Монголбанк, арилжааны банкны 1300 гаруй төлөөлөл оролцов.

Уулзалтын эхэнд Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт салбарын бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, гадаад, дотоод орчны сорилттой нөхцөлд Монголбанк төгрөгийн тогтвортой байдлыг хангах, инфляцыг зорилтот түвшинд тогтворжуулах, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах чиглэлээр бодлогын арга хэмжээг тууштай хэрэгжүүлж байгааг онцоллоо. Тэрбээр эдгээр бодлогын үр дүнд макро эдийн засгийн тогтвортой байдал хадгалагдаж, банкны салбарын үндсэн үзүүлэлтүүд хэвийн түвшинд, эрсдэл даах чадвар тогтвортой байгааг тэмдэглэв.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Цагаан алт”, “Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод” зэрэг үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдэд банкны салбар бодит санхүүжилт, идэвхтэй оролцоогоор дэмжлэг үзүүлж байгааг онцоллоо. Тухайлбал, “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноос, ноолуурын салбарт хөнгөлөлттэй зээл олгосноор самнасан ноолуурын экспорт өссөн бол “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд чиглэсэн шинэ үйлдвэрүүд ашиглалтад орж, дотоодын үйлдвэрлэл нэмэгдсэн байна. Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд банкны салбар 2030 он хүртэл 50 сая мод тарих зорилт дэвшүүлэн ажиллаж байгааг дурдав.

Түүнчлэн Монголбанк дунд, урт хугацаанд эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хүрээнд төв банкны засаглал, эрх зүйн орчны шинэчлэлд онцгой анхаарч байгааг тэмдэглэлээ. Энэ хүрээнд “Төв банкны тухай хууль”, “Банкны тухай хууль”-ийн шинэчлэлийг боловсруулж, төв банкны хараат бус байдлыг бэхжүүлэх, бодлогын орон зайг тэлэх, санхүүгийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгааг онцолсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уулзалтын үеэр үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн тусгаар тогтнолыг бэхжүүлэхэд банк, санхүүгийн салбарын оролцоо чухал болохыг тэмдэглэж, эрчим хүч, нефтийн бүтээгдэхүүн, хүнс, барилгын материал, бордооны үйлдвэрлэлийн хараат бус байдлыг хангах нь төрийн бодлогын тэргүүлэх чиглэл байх ёстойг онцоллоо.

Мөн тэрбээр бүрэн эрхийн хугацааныхаа үлдсэн хугацаанд төрийн албаны сахилга бат, ёс зүй, хариуцлагыг бэхжүүлэхэд онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Монгол Улсад банкны салбар үүсэж, хөгжсөний 102 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх банк, санхүүгийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, эрхэлсэн ажил үйлсээрээ манлайлсан хүмүүст төрийн дээд одон медаль гардууллаа.

“Монгол Улсын Гавьяат эдийн засагч” цолоор:

П.Дамдин -Монголбанкны ахмад ажилтан  

М.Болд -Тогтвортой санхүүжилтийн холбооны гүйцэтгэх захирал ,  

О.Банзрагч -Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын орлогч

“Монгол Улсын Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон”-гоор:  

Н. Батсайхан - Монголбанкны Ерөнхий эдийн засагч   

А.Ганбаатар -Төрийн банкны даатгалын албаны менежер

“Алтан гадас” одонгоор:  

Г.Борхүү-Монголбанкны Хяналт шалгалтын газрын банкны бодлогын хэлтсийн захирал

Д.Мөнхтуяа -ХААН банкны УБ -ын Зүүн бүс салбарын Сансар тооцооны төвийн захирал  

Ц.Ариунтуяа- Богд банкны эрсдэлийн бодлогын мэргэжилтэн  

Б.Алтанхуяг-Капитрон банкны Санхүүгийн удирдлагын газрын захирал бөгөөд ерөнхий нягтлан бодогч

Н.Эрдэнэбилэг - Монгол Улсын Хөгжлийн банкны Дотоод хяналтын албаны ахлах мэргэжилтэн  

Б.Баярмаа- Ариг банкны Сонгинохайрхан салбарын захирал  

Б.Еркин - Хас банкны гүйцэтгэх захирлын орлогч бөгөөд байгууллагын банк хариуцсан захирал  

Ж. Оюун-Голомт банкны Дижитал шилжилтийн газрын захирал  

Б.Оргил-ХХБ-ны Газрын захирал

С.Цэрэндаш Тээвэр хөгжлийн банкны ТУЗ-ын дарга  

“Хөдөлмөрийн хүндэт” медалиар:  

О.Ядамдорж-ХААН банкны УБ-ын баруун бүс салбарын захирал  

Б. Батцэцэг-Голомт банкны Бүртгэл тооцооны газрын касс үнэт зүйлсийн хэлтсийн мөнгө тоологч

Ө.Мөнх-Ундарга-Монголбанкны Хуулийн газрын Гэрээ эрх зүйн нийцлийн хэлтсийн захирал  

О.Баярсайхан- ХХБ-ны Газрын захирал нарыг тус тус шагнагдлаа.  

Уулзалтын төгсгөлд Төрийн тэргүүн Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах зарлигийнхаа дагуу Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогтод Эзэн Богд Чингис хааны эш хөргийг үндэсний үнэт өв, төрт ёсны бэлгэдэл болгон гардууллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх банкны салбарын төлөөлөлтэй уулзлаа 47 минутын өмнө
Өмнөговь аймагт зам тээврийн осол гарч, 20 настай залуу нас баржээ 3 цагийн өмнө
Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийн сонгон шалгаруулалт, гүйцэтгэл, санхүүжилтийг шалгах хамтарсан ажлын хэсэг ажиллаж эхэллээ 4 цагийн өмнө
ЗГ: Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэж байна 10 цагийн өмнө
“Оюутолгой” төслийн менежментийн төлбөрийг хоёр дахин багасгах тохиролцоонд хүрчээ Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх такси үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны 6 цэгт нийт 15,3 тонн мах борлуулж байна Өчигдөр
Автомашиныхаа ард хүний гавлын яс зүүсэн асуудлыг шалгаж байна Өчигдөр
Нөөцийн махны өргөтгөсөн жижиглэн худалдааг нийслэлийн төвийн зургаан дүүргийн 6 байршилд зохион байгуулна Өчигдөр
ОБЕГ: ХУУРАЙШИЛТЫН ТҮВШИН НЭН ИХ БОЛОН ИХ БАЙНА Өчигдөр
Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгаан станцын ажлыг эрчимжүүлнэ Өчигдөр
Ц.Идэрбат: Махны экспортыг зогсоохгүй Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа 2026/05/18
2024-2026 онд 47 км борооны ус зайлуулах шугам шинээр угсрав 2026/05/18
Цэцэрлэгийн хүүхдүүдийн уран хөдөлгөөнт гимнастикийн аварга шалгаруулах тэмцээн болж байна 2026/05/18
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ 2026/05/18
Төрийн албаны 2026 оны II улирлын ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ 2026/05/18
Х.Нямбаатар 1.6 их наядын орлоготой нийслэлийг хүлээн авч, 2.5 их наядын үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна 2026/05/18
СҮҮЛИЙН 7 ХОНОГТ БҮРТГЭГДСЭН 15 ТҮЙМРЭЭС 12 ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЖЭЭ 2026/05/18