БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийн сонгон шалгаруулалт, гүйцэтгэл, санхүүжилтийг шалгах хамтарсан ажлын хэсэг ажиллаж эхэллээ

Г.Оюунтуяа
47 минутын өмнө

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 2026 оны 5 дугаар сарын 18-ны өдөр “Нийслэл Улаанбаатар хотын төсвийн хаалттай, үр ашиггүй зарцуулалт, нийслэлийн төсвийн нийт зарлага 1,2 их наяд төгрөгөөс 5,8 их наяд төгрөг болж огцом өссөн ч бодит хэрэгжилт, нийгэмд үзүүлж буй үр нөлөө, төсвийн зарцуулалтын ил тод байдал, хяналтгүй байна. Өндөр дүнтэй хөрөнгө оруулалтын төслүүдийн үр ашиггүй, гүйцэтгэл дутуу, төлөвлөгөөний биелэлт хангалтгүй байгаа нь төсвийн хариуцлагын зарчим алдагдсан эсэхэд санхүү, хууль зүйн үнэлгээ өгөх шаардлагыг бий болгож байна. Иймд нийслэлээс хэрэгжүүлсэн бүх төсөл хөтөлбөрийг шалгаж өгнө үү” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг ирүүлсэн.

Уг мэдээллийг хүлээн авч хянан үзээд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2026 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хэрэг бүртгэлтийн 260200510 дугаартай хэрэг нээн, Улсын ерөнхий прокурорын газрын 2026 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн шийдвэрээр Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Хэрэг бүртгэлтийн 260200510 дугаартай хэргийн хүрээнд нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийн сонгон шалгаруулалт хууль бус зохион байгуулагдсан эсэх, төслийн санхүүжилтийг зориулалтын дагуу зарцуулсан эсэх зэрэг асуудлыг шалгах бөгөөд хамтарсан ажлын хэсэг нь “Туулын хурдны зам”, “Сэлбэ 20 минутын хот”, “Шинэ тойрог авто зам”-ын урьдчилсан зураг төсөв, техник эдийн засгийн үндэслэл, “Улаанбаатар метро төсөл” гэх мэт томоохон төслүүдэд мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхлээд байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийн сонгон шалгаруулалт, гүйцэтгэл, санхүүжилтийг шалгах хамтарсан ажлын хэсэг ажиллаж эхэллээ 47 минутын өмнө
ЗГ: Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэж байна 6 цагийн өмнө
“Оюутолгой” төслийн менежментийн төлбөрийг хоёр дахин багасгах тохиролцоонд хүрчээ Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх такси үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны 6 цэгт нийт 15,3 тонн мах борлуулж байна Өчигдөр
Автомашиныхаа ард хүний гавлын яс зүүсэн асуудлыг шалгаж байна Өчигдөр
Нөөцийн махны өргөтгөсөн жижиглэн худалдааг нийслэлийн төвийн зургаан дүүргийн 6 байршилд зохион байгуулна Өчигдөр
ОБЕГ: ХУУРАЙШИЛТЫН ТҮВШИН НЭН ИХ БОЛОН ИХ БАЙНА Өчигдөр
Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгаан станцын ажлыг эрчимжүүлнэ Өчигдөр
Ц.Идэрбат: Махны экспортыг зогсоохгүй Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр
2024-2026 онд 47 км борооны ус зайлуулах шугам шинээр угсрав 2026/05/18
Цэцэрлэгийн хүүхдүүдийн уран хөдөлгөөнт гимнастикийн аварга шалгаруулах тэмцээн болж байна 2026/05/18
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ 2026/05/18
Төрийн албаны 2026 оны II улирлын ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ 2026/05/18
Х.Нямбаатар 1.6 их наядын орлоготой нийслэлийг хүлээн авч, 2.5 их наядын үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна 2026/05/18
СҮҮЛИЙН 7 ХОНОГТ БҮРТГЭГДСЭН 15 ТҮЙМРЭЭС 12 ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЖЭЭ 2026/05/18
Б.Чагнаадорж: Эспортын эргэлтийн хурд, бүтээмж, хариуцлагын тогтолцоог сайжруулж, хүчин чадлыг нэмэгдүүлнэ 2026/05/18
НИТХ ЕБС-иудад спорт заал, урлаг заалаа өөрийн сургуулийн сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах талаар уриалга гаргах тухай хэлэлцэнэ 2026/05/18