БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Х.Нямбаатар: Монгол Улсад 43 жил хүлээсэн Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ

Г.Оюунтуяа
2 цагийн өмнө

Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрчим хүч, дулааны хэрэгцээг хангах стратегийн ач холбогдолтой “Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” төслийн бүтээн байгуулалтыг өнөөдөр эхлүүллээ. Тус станц 300 МВт цахилгаан, 340 Гкал/ц дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ДЦС-2-ын үнсэн сангийн талбайд барих юм.

Нээлтийн арга хэмжээнд Эрчим хүчний сайд Б.Найдалаа, төслийн төрийн түншлэгч нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, хувийн хэвшлийн түншлэгч “Митайм Интернэйшнл” компанийн удирдлагууд болон холбогдох албаныхан оролцов.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “2023 оны аравдугаар сард хотын даргаар томилогдоод эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх зоригтой шийдлүүдийг төлөвлөсөн. Бид анхны дотоод бондыг 2024 онд гаргаж, улмаар Бөөрөлжүүтийн 300 МВт хүчин чадалтай цахилгаан станц, Багануурын 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцыг төвийн эрчим хүчний системд чухал хэрэгцээтэй цаг үед ашиглалтад оруулж, эрчим хүч нийлүүлсэн. Эрчим хүчний төслүүдийг улаанбаатарчууд, эрчим хүчний салбарынхан сүүлийн 40 жил хүлээсэн. Өнгөрсөн хугацаанд улс төрчдийн эрх ашиг, популизм зэргээс ажлыг үргэлж зогсоож ирсэн. Харин Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барьж, 2028 онд бүрэн ашиглалтад оруулна. Төслийг эхлүүлсэн, өнгөрсөн хугацаанд бэлтгэл ажлыг хийж ирсэн бүх хамт олондоо талархал илэрхийлье. Энэ жил Улаанбаатар хотод Дулааны тавдугаар цахилгаан станц, Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг түшиглэсэн цахилгаан станц, Дамбадаржаа станц, Дэнжийн мянга станц, хийн станцууд, хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх, Хүннү хотын станц гээд хэд хэдэн станцын төслийг хэрэгжүүлнэ. Агаарын бохирдол, авто замын түгжрэлийг бууруулах, иргэдийг ая, тухтай амьдруулах томоохон төслүүдээ урагшлуулахын төлөө үргэлж ажиллана. Ард түмэнд амлалтаа биелүүлж, цаг хугацаандаа төслийг ашиглалтад оруулахын төлөө ажиллацгаая” хэмээн онцоллоо.

ДЦС-5 ашиглалтад орсноор 100 мянга хүртэлх айл өрхийг цахилгаанаар, 40 мянга гаруй айл өрхийг дулаанаар хангах боломж бүрдэнэ. Ялангуяа Таван шар, Баянхошуу, 21 дүгээр хороолол, 3, 4 дүгээр хороолол зэрэг нийслэлийн баруун бүсийн өсөн нэмэгдэж буй суурьшлын бүсүүдийн эрчим хүчний хангамжийг тогтвортой шийдвэрлэх ач холбогдолтой. Төслийн нийт хөрөнгө оруулалт 658.6 сая ам.доллар бөгөөд үүний 80 хувийг хувийн хэвшлийн түншлэгч, 20 хувийг төрийн түншлэгч тал хариуцах юм. Нийслэлийн зүгээс төслийн санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх хүрээнд дотоодын санхүүгийн зах зээлд 200 тэрбум төгрөгийн бондыг амжилттай гаргасан.

Монгол Улсад Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц 1983 онд ашиглалтад орсноос хойш өнөөг хүртэл 43 жилийн туршид өндөр хүчин чадлын цахилгаан, дулаан хосолсон станц ашиглалтад ороогүй. Дулааны тавдугаар цахилгаан станц нь Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 20 дугаар хороонд ДЦС-2-ын үнсэн сангийн талбайд дэд бүтцэд ойр байршилд баригдаж, дотоодын нүүрсний нөөцөд тулгуурлан ажиллана. Орчин үеийн өндөр үр ашигтай, байгаль орчинд ээлтэй шийдлийг нэвтрүүлж, ялгарлын хэмжээг олон улсын стандартад нийцүүлэн бууруулснаар агаарын бохирдлыг бууруулахад бодитой хувь нэмэр оруулна. Мөн шинэ орон сууц, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх боломж өргөжиж, хотын эдийн засгийн өсөлт, иргэдийн амьдралын чанарт бодит эерэг нөлөө үзүүлэх юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Засгийн газар эхний сардаа эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 12 шийдвэр гаргалаа 1 цагийн өмнө
Х.Нямбаатар: Монгол Улсад 43 жил хүлээсэн Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ 2 цагийн өмнө
Э.Батшугар: Эмийн үнэ, чанарт онцгой анхаарч, дотоодын үйлдвэрлэл болон нэгдсэн худалдан авалтыг дэмжинэ 3 цагийн өмнө
Хамтран амьдрагч эмэгтэйгээ хөнөөж, нэг жил нуусан байжээ 4 цагийн өмнө
Баянзүрх дүүргийн 14 болон 42 дугаар хороонд нийт 1.2 км авто зам барина 5 цагийн өмнө
А.БАЯР: Цаашид төлөөлөгчийн хувиар үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлсээр байх болно 6 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь намуудын бүлэг хуралдана 7 цагийн өмнө
Х.Болормаа: Банкны журмаа зөрчөөд эмээ, хүү хоёрт зээл өгсөн ч итгэл алдаагүй 2026/05/01
63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 50 хувьтай үргэлжилж байна 2026/05/01
А.Баяр НИТХ-ын Ажлын албаны 33 албан хаагчийг шинээр томилжээ 2026/05/01
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ШИНЭ ШАТАНД ГАРГАЛАА 2026/05/01
ГОЛ МӨРНИЙ УСАНД СУУСАН АВТОМАШИНЫГ ТАТАН ГАРГАЖ, ИРГЭДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАЛАА 2026/05/01
ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсын оюутны аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан болно 2026/05/01
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина 2026/05/01
А.Баярыг төлөөлөгчдийг гүтгэсэн гэж үзэн намын хяналтын болон хуулийн байгууллагад хандана 2026/04/30
Ерөнхий сайд Н.Учрал Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзлаа 2026/04/30
Хот, нийтийн аж ахуйн парк шинэчлэлтийн хүрээнд долоо дахь ээлжийн 40 тусгай зориулалтын машин механизмыг хүлээн авлаа 2026/04/30
Л.Оюун-Эрдэнэ: Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар Жеффри Эпштэйнтэй хэдэн удаагийн уулзалт хийснийг нягтлах хэрэгтэй 2026/04/30
Х.Нямбаатар: Хэвлэлийн курс төгсөөд шантажаар амь залгуулж ирсэн хүн бүтээн байгуулалт, том төсөл хэрхэн босдог, урьдчилгаа төлбөр энэ тэрийг яаж ч ойлгох вэ дээ 2026/04/30
Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина 2026/04/30