БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Х.Болормаа: Банкны журмаа зөрчөөд эмээ, хүү хоёрт зээл өгсөн ч итгэл алдаагүй

Г.Оюунтуяа
2026/05/01

Focus.mn сайт энэ удаад 13 жилийн өмнө банкны журмаа зөрчиж сургалтын төлбөргүй хүүд зээл өгсөн ч итгэлийг нь алдаагүй сайхан түүхийн эзэн Х.Болормааг фокусаллаа.

 

-Эхлээд өөрийгөө танилцуулаач...

- Миний нэрийг Болормаа гэдэг. Манай 80-аад оныхон чинь жинхэнэ нэрээрээ мэйл хаяг, пэйсбүүкээ нэрлэдэг. Одоо 40 нас хүрч байгаа, охинтойгоо амьдардаг. Монголд анхны бөгөөд магадгүй цорын ганц химийн үйлдвэрт ерөнхий нягтлангаар ажиллаж байгаа эгэл жирийн номонд хайртай эмэгтэй.

-Банкинд ажиллаж байхдаа тохиолдсон сайхан түүхээ сошиал хуудсандаа хуваалцсан байсан, яагаад түүнийг бичих болсон тухайгаа сонирхуулаач?

-  Би Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд төрж өссөн. Сумынхаа Төрийн банкинд ажиллаж байхдаа Түнхэл тосгон руу шилжсэн юм, ажил сайжруулахаар. Тэнд удаагүй, 6 сар ажиллаад буцаад явсан, Сэлэнгэ салбар луугаа. Тэр үед болсон үйл явдал. Маш олон хүн харилцагчаар бүртгүүлж орж гардаг учраас тэр болгон хүнийг санахгүй мартчихдаг. Яалтчүгүй хугацаа хэтрүүлж, араасаа олон дахин  дагуул болсон хүнийг л санана уу гэхээс авсан зээлээ хугацаандаа төлөөд явдаг хүнийг бол мартчихдаг, тийм л нэг хүү байсан. Түнхэл  хоттой ойрхон учраас жижиг дунд бизнес нэлээд  хөгжсөн, 2013 оны байдлаар.  Уул уурхай ч хөгжсөн, малчид болон казак иргэдтэй. Тэр эмээгийн хувьд гэрээрээ каз хийж зардаг байсныг одоо санаж байна. Банкны эрхлэгчийн өрөө нь хойноо тусдаа жижигхэн хэсэгт байрладаг. Тэгэхэд хүүгээ хажуудаа дагуулсан эмээ орж ирсэн. Одоо миний охин 18 настай гэхэд яг л тийм насны хүү байсан. Эмээ тэтгэврийн зээл авья гээд , тэр үед 24 сараар зээл олгодог, нэг сарын төлөлтийн дүн оруулахад нэг л сарын зээлийн эрх гарахаар байв. Тэр нь 200 мянган төгрөг, илүү дүнгээр зээл гарах ямар ч боломжгүй.

-Яагаад эмээ хүү хоёрт зээл өгөх болсон бэ?

- Яагаад туслах болсон шалтгаан гэвэл би өөрөө их сургуульд сураагүй. Манай ээж, аав хоёр өндөр насны тэтгэвэрт байсан, би өргөмөл ганц охин нь. Ээж аав хоёр намайг өргөж авахдаа 50 настай байсан гэсэн үг. Тухайн үед манайх малгүй, ээж аав маань газар тариалангийн салбарт насаараа ажилласан. Тухайн үед манай үеийнхэн 10 жилээ төгсөөд их сургуульдаа сурахаар  явж байхад би Техник мэргэжлийн сургуульд няглан бодох бүртгэлийн үндсээр сурсан. Хоёр жил болсны дараа Зүүнбүрэн сумын банкнаас над  руу залгаад “10 жилдээ онц сурч байсан юм чинь манайд теллерийн орон тоо байна, ирж ажиллаач” гэсний дагуу сумандаа ажилд орж байлаа. Нягтлан бодох бүртгэлийг би өөрөө  бие дааж сурсан гэж хэлж болно. Түүнийхээ дараа эчнээгээр сургууль төгсөөд мэргэжлийн диплом авсан. Тэгэхээр манай ээж шиг  настай хүн ороод ирсэн, над шиг л хүсэл мөрөөдөлтэй, сурлага сайтай хүүгээ дагуулчихсан явж байсан гэсэн үг.  Арвын гэрчилгээ, хувийн хэргээ тэр хүү барчихсан, дүн нь мэдээж “А” үнэлгээтэй байсан. Түүнийг хараад итгэл төрсөн, би ч гэсэн “А” үнэлгээтэй байсан ч сургуульд сурч чадаагүй, үеийнхэнтэйгээ зэрэгцээд, гэхдээ боломж байсан бол илүү л хол явах байсан гэж өөртөө итгэдэг. Тэгээд ер нь бол журмаа зөрчиж байгаа юм. Тэр эмээ малгүй, бизнесийн орлогогүй, малын А дансаар баталгаажиж байх ёстой зээл шүү дээ, анхан шатны баримт нь. Гэвч төлнө гэдэгт нь итгэж зээл олгосон, хүүд нь  хэлсэн, эмээд нь хэлж чадаагүй.  “Энэ зээлийг миний дүү төлнө шүү, эмээгийн чинь тэтгэврийн орлого өдөр тутмын л хүнсэнд зарцуулагдана, чи хотод очоод хичээлийнхээ хажуугаар сар бүр төлөх боломжгүй учраас энэ зээлийг дөрөв хуваачихья, хоёр сая төгрөгийг 500 мянгаар дөрвөн удаа төлж чадах уу” гэсэн хүү чадна гээд зээл олгосон тухайн үед. Нэг их юм яриагүй би асуулт асуугаад хүү хариулсан санагдана.

...Манай гэр Туул голын хойд талд, ажил харин голын урьд. Чигээрээ явах замгүй заавал гүүрээр гарч явдаг юм. Нэг өглөө ажил руугаа гүүрээр бууж явсан нэг залуу машины  цонхоо онгойлгоод “Сайн байна уу та” гэсэн. Би эргээд хартал танихгүй хүн байсан, тэгсэн нөгөө залуу машинаасаа шууд буугаад над дээр хүрээд ирсэн. Та Болороо эгч үү гээд өндөр, цэвэрхэн царайтай хөөрхөн залуу надтай мэндэлсэн.  Би эхлээд таниагүй, “Та Түнхэлд байсан, надад зээл өгсөн Болороо эгч мөн биз дээ” гэхэд л юу билээ гэж бодсон. Та надад зээл олгоод би сургуульдаа сурч чадсан, гэхдээ эмээ маань намайг сургууль төгсөхийг харж чадаагүй төгсөх жил бурхан болсон, би таньд баярлалаа гэж хэлэхээр олон жил дотроо бодож явсан, баярлалаа таньд  гэж хэлчихээд буцаад машиндаа суугаад явчихсан.

Нягтлан бодох бүртгэлийн ажил тэр дундаа банкны эдийн засгийн мэргэжил надад тийм ч сайн тохирдоггүй, яагаад гэвэл би дүрэм журмыг яг таг биелүүлж чаддаггүй, жинлүүрийн орд учраас нөгөө хүнийхээ талд очиж бодоод байдаг. Энэ хүн үнэхээр бизнестээ хөрөнгө оруулалт хийх гээд байна уу эсвэл өр төлөх гээд байна уу эсвэл хүүхдээ сургуульд явуулах гээд байна уу гэдгийг яаж ийж байгаад л мэдчихдэг. Тэгээд шийдвэрээ гаргадаг. Одоо эргээд Зүүнбүрэн сумандаа очиход нутгийн малчид, тариаланчдын амнаас “Тусалсанд баярлалаа” гэдэг үгийг их сонсдог. Миний олгосон зээлүүд хугацаа хэтэрч байгаагүй, тухайн үед дөнгөж 21, 22 настай л байж, удирдлагуудаасаа магтаал сайшаал ч авч байсан. Яг дүрэм журмаараа явахад хэцүү ч, ер нь бол итгэлцэл дээр л тулгуурладаг гэж боддог, итгэж өгсөн зүйлийг хүн яаж ийж байгаад л итгээд төлдөг. Итгэлийг нь алдахгүй юмсан гэсэн мөс чанар тэр хүний дотор байдаг.

 

 


0
angry
0
care
0
haha
2
liked
4
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улс даяар шатахуун хайж байхад ЗГХЭГ-ын дарга нь улсын хил эргэх нэрээр зугаалж, салбарын сайд нь сэтгүүлчдээс зугатаж явна 9 цагийн өмнө
УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР ХУРАЛДЛАА 16 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө Өчигдөр
​ДЭЛХИЙН МАЛ, АМЬТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗҮҮН ӨМНӨД АЗИ, ХЯТАДЫН ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ДЭД КОМИССЫН 28 ДАХЬ УДААГИЙН ХУРАЛДААН УЛААНБААТАР ХОТНОО БОЛЖ БАЙНА Өчигдөр
Өчигдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 дуудлага бүртгэгджээ Өчигдөр
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна Өчигдөр
ХАВДРЫН ЭМЧИЛГЭЭНИЙ ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИЙГ МОНГОЛ УЛСАД НЭВТРҮҮЛЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЛЭЭ 2026/07/28
Шадар сайд Н.Номтойбаяр Өвөрхангай аймагт ажиллалаа 2026/07/28
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй, бороо орно 2026/07/28
ОХУ-ААС ЗАХИАЛСАН ШҮЛХИЙН ВАКЦИНААР БАРУУН 5 АЙМГИЙН 2.3 САЯ ТОЛГОЙ МЭДРЭМТГИЙ МАЛД НЭМЭЛТ ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ 2026/07/27
Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Н.Номтойбаяр Завхан аймагт ажиллаж байна 2026/07/27
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНААС ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ “ЯВУУЛЫН ОФФИС” АЖИЛЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ 2026/07/27
Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 2026/07/24
ОБЕГ: ГАЛ ТҮЙМРИЙН ТАРХАЛТЫГ ЗОГСООЖ, БҮРЭН УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/07/24
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо 2026/07/24
Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 2026/07/24
Н.Номтойбаяр: Хүй долоон худагт шинээр байгуулах цогцолборын шавыг 9-р сард тавина 2026/07/23
АЗИЙН ЦАГДААГИЙН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН Х ДУГААР ХУРАЛ БОЛЖ БАЙНА 2026/07/23
Төрийн өмчийн орон сууцанд иргэдийг хамруулах сонгон шалгаруулалтын талаар санал солилцлоо 2026/07/23
Долдугаар сарыг дуустал болох наадмын ХУВААРЬ 2026/07/23