БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Хот, нийтийн аж ахуйн парк шинэчлэлтийн хүрээнд долоо дахь ээлжийн 40 тусгай зориулалтын машин механизмыг хүлээн авлаа

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Улаанбаатар хотын цэвэр цэмцгэр, ая тухтай орчныг бүрдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бий болгох зорилгоор хот, нийтийн аж ахуйн салбарт парк шинэчлэлтийн ажлыг үе шаттай хийж байна. Энэ онд “Гадаад даян” ХХК гэрээний дагуу нийт 91 ширхэг тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл нийлүүлнэ. Өнөөдрийн байдлаар 60 ширхэг тусгай зориулалтын техникийг нийлүүлээд байна. Хотын аж ахуйн ажил үйлчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авах гэрээний дагуу нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны А/115 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр нийт 40 ширхэг тусгай зориулалтын машин механизмыг хүлээн авлаа.

Мөн машин механизмыг холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Өнөөдөр хүлээн авсан тусгай зориулалтын техник хэрэгслүүдэд хайс, хашлага угаах төхөөрөмжтэй угаагч машин, авто помп болон бохир усны шугам угаалгын машин зэрэг шинэ техник хэрэгсэл нийлүүлсэн юм. Дээрх хүлээн авсан тоног төхөөрөмжүүдийг нийслэлийн есөн дүүрэг, Геодези, усны барилга байгууламжийн газар, Хот тохижилтын газар, Ус сувгийн удирдах газар болон холбогдох чиг үүргийн байгууллагуудад хүлээлгэн өгч, хотын аж ахуйн ажилд ашиглана. Үлдэгдэл 31 ширхэг техник, хэрэгслийг тавдугаар сард багтаан нийлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж буйг онцлов.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Н.Учрал Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзлаа 1 цагийн өмнө
Хот, нийтийн аж ахуйн парк шинэчлэлтийн хүрээнд долоо дахь ээлжийн 40 тусгай зориулалтын машин механизмыг хүлээн авлаа 1 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар Жеффри Эпштэйнтэй хэдэн удаагийн уулзалт хийснийг нягтлах хэрэгтэй 3 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хэвлэлийн курс төгсөөд шантажаар амь залгуулж ирсэн хүн бүтээн байгуулалт, том төсөл хэрхэн босдог, урьдчилгаа төлбөр энэ тэрийг яаж ч ойлгох вэ дээ 3 цагийн өмнө
Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина 5 цагийн өмнө
ХЭНТИЙ АЙМАГТ ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 5 цагийн өмнө
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ 6 цагийн өмнө
Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна 9 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Олон улсын жааз хөгжмийн өдөр тохиож байна 9 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа Өчигдөр
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Өчигдөр
Т.Даваадалай: Намайг хулгай хийсэн мэт гүтгэлгийн шинжтэй мэдээлэл өгч байгаад харамсаж байна Өчигдөр
Моддоо услая-Хаврын цэнэг усалгааны аян Өчигдөр
​Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Т.Ням-Очирыг томиллоо Өчигдөр
Туулын хурдны замыг хэлэлцэнэ гэсэн ч А.Баяр захирамжаар тусгаагүй байжээ Өчигдөр
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллав Өчигдөр
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Өчигдөр
ОБЕГ: ОЙ, ХЭЭРИЙН 72 УДААГИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Өчигдөр
Нийслэлгүй МАН, Нямбаагүй нийслэл болгох уу? Өчигдөр
НХШГ-аас барилгын норм стандартыг мөрдүүлэх төлөвлөгөөт бус хяналт, шалгалтыг хийж байна Өчигдөр