БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

А.Баярыг төлөөлөгчдийг гүтгэсэн гэж үзэн намын хяналтын болон хуулийн байгууллагад хандана


НИТХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, олонхын саналаар хэд хэдэн шийдвэр гаргалаа. Дөрөвдүгээр сарын 27-нд болсон НИТХ-ын XI ээлжит бус хуралдаанаар тус хурлын дарга А.Баярыг нийт төлөөлөгчдийн 93 хувийн саналаар огцруулсан юм.

НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Сандагсүрэн “А.Баярыг хурлын үйл ажиллагааг хууль бусаар тасалдуулсан, дур мэдэн ганцаарчилсан шийдвэр гаргасан, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн зэрэг үндэслэлээр олонх огцруулсан. Гэтэл огцорсноос хойш тэрбээр албан тушаалтайгаа зууралдаж, тамга тэмдгээ нуух, ажлын байрны хаалгыг цоожлох зэргээр ёс зүйгүй үйлдэл гаргаж байна. Мөн төрийн албан хаагчийг хувийн шалтгаанаар чөлөөлөх, хэвлэл мэдээллээр дамжуулан тэднийг дайрч доромжлох зэрэг ёс зүйгүй үйлдэл гаргаж байна” хэмээн мэдэгдэв.

Түүнчлэн А.Баяр нь НИТХ-ын төлөөлөгчдийг хулгай болон бусад гэмт хэрэгт холбогдуулан гүтгэсэн гэж үзэж байгаагаа төлөөлөгчид илэрхийллээ. 

Нэгдүгээрт, НИТХ-ын дарга асан А.Баярыг төлөөлөгчдийн нэр хүндэд халдсан, ор үндэслэлгүй гүтгэлэг мэдээлэл тараасан асуудлаар намын хяналтын болон хууль хяналтын байгууллагад хандахаар болжээ.

Хоёрдугаарт, НИТХ-ын дарга нь төлөөлөгчдийн олонхын итгэл дээр үндэслэн ажилладаг тул А.Баярыг бүлгийн хуралд оролцохыг удаа дараа шаардсан ч ирээгүй. Тиймээс албан ёсны байр сууриа ирж илэрхийлэх, асуудлаа хууль журмын дагуу шийдвэрлэх шаардлагыг А.Баярт хүргүүлэх аж.

Одоогоор НИТХ-аар хэлэлцүүлэх 20 гаруй асуудал хүлээгдэж байгаа бөгөөд хурлын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байх чиглэлд анхаарч ажиллана гэдгийг онцоллоо. 

МАН-ын Удирдах зөвлөлөөс хурлын шинэ даргаар Д.Ихбаярыг томилсны дараа НИТХ-ын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх юм. Мөн намын хяналтын болон хууль хяналтын байгууллагад хүргүүлэх албан бичгийг маргааш хүргүүлэхээр төлөвлөжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ИГАВАХАРА МАСАРҮ: НӨМРӨГИЙН ДЦГ-ЫГ НӨХӨН СЭРГЭЭХЭД ЯПОН УЛС ХАМТРАН АЖИЛЛАХАД БЭЛЭН БАЙНА 2 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Ард нийтийн санал асуулга хөдөлгөөнөөс мэдээлэл хийнэ 3 цагийн өмнө
НӨМРӨГИЙН ДЦГ-Т ГАРСАН ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ ТОГТООХ АЖЛЫН ХҮРЭЭНД ХОЁР НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАНА 18 цагийн өмнө
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАХААР БОЛСНЫГ ТАНИЛЦУУЛАВ 18 цагийн өмнө
АЛБА ХААГЧИД 19 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ ХАМГААЛЖ, 147 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь төлөө хамтдаа залбирч, шударга ёс биелэхийг ерөөж өгөөрэй Өчигдөр
Сурагчид энэ 7 хоногт хичээллээд амарна Өчигдөр
ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ БҮРЭН ТОГТООХОД НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАХ АСУУДЛЫГ СУДАЛЖ БАЙНА Өчигдөр
Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэж, тусламж үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй хүргэнэ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: "Баялагтаа эзэн монгол" ТББ-аас мэдээлэл хийнэ Өчигдөр
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ 2026/10/24
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23