БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ГОЛ МӨРНИЙ УСАНД СУУСАН АВТОМАШИНЫГ ТАТАН ГАРГАЖ, ИРГЭДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАЛАА

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Ихэнх голуудад цөн түрж гол мөснөөс бүрэн чөлөөлөгдөж, мөс цөмрөх аюултай байгаа энэ үед мөсөн дээгүүр автомашинтай тээвэр хийснээс мөс цөмрөх, усанд суух дуудлага, мэдээлэл бүртгэгдэж байна.

Тухайлбал, Хөвсгөл аймгийн Галт сумын нүхт багийн "Онгоцон толгой" гэдэг газарт Шинэ-Идэр сумаас Их харгана гэдэг газарт хөдөлгөөн үйлдэж явсан “УАЗ” 396252 загварын ачааны автомашин 2 зорчигчтой, "Идэр"-ийн голд суусан, иргэд нь автомашины толгой дээрээ зогсож байна гэсэн дуудлага өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 30-нд бүртгэгдэж, аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, иргэдийг завиар зөөвөрлөн эрэг дээр эсэн мэнд гаргаж, “УАЗ” 396252 загварын ачааны автомашиныг татан гаргалаа.

Мөн Завхан аймгийн Отгон сумын Хужирт багийн Буянт голд суудлын автомашин усанд суусан урсах гээд байна гэсэн дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Отгон сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид ажиллаж, "УАЗ" загварын суудлын автомашин "Буянт" голд суусан байсныг татан гаргалаа.

Он гарсаар дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар гол, нуурын мөсөнд цөмөрсөн 16, гол, нуурын усанд суусан 6 тохиолдол бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 9 иргэний амь насыг авран хамгаалж, 15 тээврийн хэрэгслийг татан гаргаж, аюулгүй болголоо.

Цаашид гол мөрөн, нуурын мөсний зузаан улам нимгэрч, хэврэгших тул цаг хожих, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ГОЛ МӨРНИЙ УСАНД СУУСАН АВТОМАШИНЫГ ТАТАН ГАРГАЖ, ИРГЭДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАЛАА 1 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсын оюутны аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан болно 1 цагийн өмнө
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина 1 цагийн өмнө
А.Баярыг төлөөлөгчдийг гүтгэсэн гэж үзэн намын хяналтын болон хуулийн байгууллагад хандана 13 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзлаа 17 цагийн өмнө
Хот, нийтийн аж ахуйн парк шинэчлэлтийн хүрээнд долоо дахь ээлжийн 40 тусгай зориулалтын машин механизмыг хүлээн авлаа 18 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар Жеффри Эпштэйнтэй хэдэн удаагийн уулзалт хийснийг нягтлах хэрэгтэй 19 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хэвлэлийн курс төгсөөд шантажаар амь залгуулж ирсэн хүн бүтээн байгуулалт, том төсөл хэрхэн босдог, урьдчилгаа төлбөр энэ тэрийг яаж ч ойлгох вэ дээ 20 цагийн өмнө
Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина 21 цагийн өмнө
ХЭНТИЙ АЙМАГТ ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 22 цагийн өмнө
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ 23 цагийн өмнө
Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Олон улсын жааз хөгжмийн өдөр тохиож байна Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа Өчигдөр
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Өчигдөр
Т.Даваадалай: Намайг хулгай хийсэн мэт гүтгэлгийн шинжтэй мэдээлэл өгч байгаад харамсаж байна Өчигдөр
Моддоо услая-Хаврын цэнэг усалгааны аян Өчигдөр
​Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Т.Ням-Очирыг томиллоо Өчигдөр
Туулын хурдны замыг хэлэлцэнэ гэсэн ч А.Баяр захирамжаар тусгаагүй байжээ Өчигдөр
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллав Өчигдөр