БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Л.Оюун-Эрдэнэ: Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар Жеффри Эпштэйнтэй хэдэн удаагийн уулзалт хийснийг нягтлах хэрэгтэй

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ  Ерөнхий сайд Н.Учралд Жеффри Эпштэйний хэрэгтэй холбоотой асуулт албан бичиг явуулснаа цахим хуудсаараа нийтлэжээ.

"Жеффри Эпштэйн ба Монгол Улсын эрх ашиг…

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.13, 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх заалт, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учралд асуулт тавьж байна.
Сүүлийн үед насанд хүрээгүй хүүхдийг бэлгийн мөлжлөгт татан оролцуулсан хэрэгт ял шийтгүүлж, улмаар хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн хэрэгт шалгагдаж байхдаа нас барсан, хэд хэдэн улсын улс төрчид, банк, санхүү, бизнесийн нөлөө бүхий хүмүүстэй тогтоосон хувь харилцаагаараа дамжуулан үндэстэн дамнасан үйл ажиллагаа явуулж байсан Жеффри Эпштэйнтэй холбоотой асуудал олон улсын анхаарлын төвд байна.
Америкийн Нэгдсэн Улсын Конгрессоос 2025 оны 11 дүгээр сард баталсан “Эпштэйний хавтас хэргийн ил тод байдлын тухай хууль” (Epstein Files Transparency Act)-ийн дагуу Америкийн Нэгдсэн Улсын Хууль зүйн яамнаас[1] болон Америкийн Нэгдсэн Улсын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Хянан шалгах болон засаглалын реформын хорооноос[2] ил тод, нээлттэй болгосон хавтаст хэргийн материал, баримт бичиг (цаашид “Эпштэйний хавтаст хэрэг” https://www.justice.gov/epstein гэх)-т шинэ баримтууд дэлгэгдэж, Монгол иргэдийн эрх зөрчигдсөн байж болзошгүй асуудлууд, Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга болон бусад албан тушаалтнууд холбогдсон тухай, Эрдэнэт, Оюутолгой зэрэг стратегийн орд газруудтай холбоотой ноцтой мэдээлэл гарч байгаатай холбогдуулан тус асуултыг тавьж байна.
Энэхүү сэдэвтэй холбоотой аливаа мэдээллийг нээлттэй хүлээн авч, хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлье!

Худал хурдан ч үнэнд гүйцэгдэнэ.

[1] Америкийн Нэгдсэн Улсын Хууль зүйн яамнаас ил тод, нээлттэй болгосон хавтаст хэргийн материал, баримт бичгүүдтэй танилцах холбоос: https://www.justice.gov/epstein
[2] Америкийн Нэгдсэн Улсын Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын Хянан шалгах болон засаглалын шинэчлэлийн хорооноос ил тод, нээлттэй хавтаст хэргийн материал, баримт бичгүүдтэй танилцах холбоос: https://oversight.house.gov/.../oversight-committee.../" гэжээ



0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Хот, нийтийн аж ахуйн парк шинэчлэлтийн хүрээнд долоо дахь ээлжийн 40 тусгай зориулалтын машин механизмыг хүлээн авлаа 8 минутын өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар Жеффри Эпштэйнтэй хэдэн удаагийн уулзалт хийснийг нягтлах хэрэгтэй 1 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хэвлэлийн курс төгсөөд шантажаар амь залгуулж ирсэн хүн бүтээн байгуулалт, том төсөл хэрхэн босдог, урьдчилгаа төлбөр энэ тэрийг яаж ч ойлгох вэ дээ 2 цагийн өмнө
Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина 3 цагийн өмнө
ХЭНТИЙ АЙМАГТ ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 4 цагийн өмнө
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ 5 цагийн өмнө
Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна 8 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Олон улсын жааз хөгжмийн өдөр тохиож байна 8 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа 23 цагийн өмнө
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 23 цагийн өмнө
Т.Даваадалай: Намайг хулгай хийсэн мэт гүтгэлгийн шинжтэй мэдээлэл өгч байгаад харамсаж байна Өчигдөр
Моддоо услая-Хаврын цэнэг усалгааны аян Өчигдөр
​Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Т.Ням-Очирыг томиллоо Өчигдөр
Туулын хурдны замыг хэлэлцэнэ гэсэн ч А.Баяр захирамжаар тусгаагүй байжээ Өчигдөр
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллав Өчигдөр
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Өчигдөр
ОБЕГ: ОЙ, ХЭЭРИЙН 72 УДААГИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Өчигдөр
Нийслэлгүй МАН, Нямбаагүй нийслэл болгох уу? Өчигдөр
НХШГ-аас барилгын норм стандартыг мөрдүүлэх төлөвлөгөөт бус хяналт, шалгалтыг хийж байна Өчигдөр
ЗГ: “Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж байна Өчигдөр