Өнөөдөр болох үйл явдлын тойм
Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр тохиож байна.
09:00 цагт: Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ойн баярын хүрээнд зохион байгуулж буй “Монголын хэвлэл мэдээллийн тогтвортой байдлын форум” Новотел зочид буудалд болно.
09:00 цагт: Эрчим хүчний зохицуулах хорооны 2025 оны тайлангийн хурал УБЦТС ТӨХК-ийн байранд болно.
09:00 цагт: Дэлхийн лабораторийн эмч нарын өдрийн үйл ажиллагаа ХӨСҮТ-ийн зааланд болно.
10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
10:00 цагт: Монгол Улсын оюутны аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болно.
11:00 цагт: Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооноос иргэд, хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалж, Засгийн газарт бодит шаардлага хүргүүлэх зорилгоор “Нийгмийн шударга ёсны төлөөх” жагсаалыг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
11:00 цагт: “Сэтгүүлч М.Батдорж” сангийн 13 дугаар уралдааны дүнг танилцуулж, сэтгүүл зүйн шилдэг оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг “News cafe”-д гардуулна.
11:30 цагт: Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачлагын хүрээнд цахилгаан хөдөлгүүртэй автомашины хэрэглээг дэмжих, цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэх бодлого шийдвэрийн хүрээнд цахилгаан тээврийн хэрэгслийг тодорхой ангиллын дагуу дугаарын хязгаарлалтад хамруулахгүй ногоон дугаар олгох талаар Зам, тээврийн яаманд мэдээлэл хийнэ.
11:40 цагт: Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд “Үндэсний бичиг үсгийн баяр”-ын хүрээнд Архивын ерөнхий газар болон Монголын Үндэсний музейн хамтарсан “Монголчуудын үсэг бичиг, утга соёлын өв” тусгай үзэсгэлэн нээлтээ хийнэ.