Хотын дарга Х.Нямбаатар цахим хуудсандаа ийн постолжээ.
"Хэвлэлийн курс төгсөөд шантажаар амь залгуулж ирсэн хүн бүтээн байгуулалт, том төсөл хэрхэн босдог, урьдчилгаа төлбөр энэ тэрийг яаж ч ойлгох вэ дээ. Гишүүн шүү юм жаахан юм сурахнуу, болохгүй бол ахаасаа яаж хуулийн төсөл бичихийг заалга гэж зөндөө л хэлсэн. Харин сүүлд хэнэгч үгүй тууж байна лээ. 73 гээд бөхийн сургуульд атаман байсан гээд. /Байнгын хорооны хурал дээр/ Ангийнхан нь манай Лодой төгсөлтийн 20 жилийн арга хэмжээн дээр бөхийн ангийнхнаасаа сүнсээ зайлтал айгаад явсан гэж. Хэхэ Лодой ч гэлтгүй сүүлийн 30 жил том төслүүд хөдлөөгүй үндсэн шалтгаан нь бүгд мэдлэг муутай, хартай, бас шуналтай, тамын тогооны үлгэрээр явж ирсийн байнаа. Би ТЭЦ 5, Хурдны зам, Сэлбэ сити гээд хэнийх нь ч босгож чадаагүй төслүүдийг босгоод ирэхээр АН МАН гүй бухимдал нь төрцгөөжээ. Лодой мэтийн курс төгссөн шантажны нөхдүүдийг сумлаад, Нямбааг зогсоохгүй бол АН 2028 онд хотод ялагдлаа гээд бүгд бүх хүчээрээ дайрч бна. Өчигдрийн Цагдаагийн бууны нохой илт худал мэдээ тараагаад хүмүүсийг хэвлэлээр яллаж бналээ. Болд генералаа чи энийгээ залруулаарай. Туулын замтай холбоотой нэг ч үйлдэл холбогдол тогтоогоогүй. Залруулахгүй бол би ирэх 7 хоногт танай дээр очиж чамаас шаардана. Цагдаа хүртэл АН МАН тай бүх улс төрийн хүчин, институци тэй нийлээд ганц хүнийг их чиг зодож байна даа.
Эцэст нийт хүмүүст хандаж хэлье үнэн гутлаа өмсөх зуурт худал гэдэг уул даваад явах юмаа. Ядаж бхад би гэдэг амьтан ганцаараа олон ч жил зодуулж доромжлуулж гүтгүүлж хүчирхийлүүлж бна. Нөгөө талаараа би их буянтай юм. Энэ хэдэн гүтгэгч луйварчдыг тэжээх юм. Миний эсрэг дуугарах хүн бүр байнга мөнгөөр угжуулж байна даа хөөрхий.
Эхлүүлсэн төслүүдээ дуусгахын төлөө зүтгэнээ. Лодой мэт үзэгдлүүд цөөрч төсөл ойлгодог, эдийн засгаа боддог залуучууд олон болоосой. Анхнаасаа эзэнтэй эзнээрээ тэжээлгээд сурчихсан хүмүүс эзэд юу л хий гэнэ түүнийг хийгээд сурчихаар хэцүү. Өөрийн сууцаа ч авч чадаагүй. Эздийнхээ өгсөн байранд үнэгүй амьдарна. ( Bella vista) Тэгээд бас сайхан *аана шүү. Лодой дүү үл хөдлөхүүдийг байнга түрээслэж амьдардаг гэнээ. Ах нь чамайг мэднээ. Саяхан л хоосон гуяа ганзаглаад явдаг байхыг чинь мэднэ дээ. Ядаж байхад толгой муутай. Батсайхан захирал хэдэн төгрөг өгөөд Америкт ном сураад ир гэсэн байхгүй. Бас л хоосон гуяа ганзаглаад ирсэндээ. Одоо хоолойгоо шахаад, харц нтр ээ их хөөрхөн хувиргаад. Алиа пацаандаа…" гэжээ