БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

А.БАЯР: Цаашид төлөөлөгчийн хувиар үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлсээр байх болно

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Ажил хийе гэсэн халуун зоригоор нэг өдөр ч зүгээр суулгүй 1.6 жилийг үдлээ. Миний хувьд албан тасалгаанд суугаад ард иргэдийн амьдралыг шийдэх бус иргэд дундаа орж зовлон жаргалыг мэдэрч, оновчтой шийдэл гаргахыг хийчээж ажиллав. Нийслэлийн иргэдийн төлөөллийн байгууллага өнгөрсөн хугацаанд 16 удаа хуралдаж, 221 тогтоол баталсан байна. Энэ тоо нь Нийслэлийн Засаг даргын бодлого, үйл ажиллагааг нэг өдөр ч гацаалгүй урагшлуулж байсны илрэл билээ.

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ДАРГЫН ХУВЬД ИРГЭД ДУНДАА ОРЖ АЖИЛЛАВ

Миний бие Түгжрэлийг бууруулах богино, дунд хугацааны ажлыг эрчимжүүлж, холбогдох байгууллагуудыг бодлогоор нэгтгэн зангидаж олон үр дүнгүүд гаргав. Нийтийн тээврийн 1-р эгнээг үе шаттай чөлөөлж автобусны дундаж хурд 7км\цаг байсан бол 12км\цаг болж, автобусаар үйчлүүлэх иргэдийн тоо нэмэгдэв 40 хувиар нэмэгдлээ. 17 байршилд уулзваруудыг байнгын баруун эргэдэг болгох зохицуулалтыг хийснээр уулзваруудын нэвтрүүлэх чадвар 30 хувиар сайжирсан байна. Сурроны асуудлыг нэг мөр цэгцлэн, хяналт, илрүүлэлтийг сайжруулж, сурронгүй сургууль аяныг өржүүлж олон арван хүүхдийг болзошгүй осол аваараас бодитоор хамгаалж чадлаа. Шинэ авто замын трассуудыг хөдөлгөөний урсгалд үзүүлэх үр нөлөөгөөр судалж, зөв эрэмбэд орууллаа. Энэ хүрээнд 2025 онд Нарын гүүрийн буцах эргэлтийг шийдвэрлэж, хөдөлгөөний урсгалыг сайжруулсан бол 2026 онд Гурвалжингийн гүүрний доогуурх буцах эргэлт, Ар Зайсангийн авто зам зэрэг төслүүдийн барилгын ажлыг эхлүүлээд байна.
Эмх цэгцгүй скүүтер, мопедыг дэгэнд оруулж иргэдийнхээ явган зорчих эрхийг хамгаалахын тулд шат дараатай олон ажлыг хийлээ. Энд тэнд хөглөрч орхидгийг болиулж тодорхой зогсоолын цэгүүдийг бий болгов. Түрээслэгч аж ахуйн нэгжүүдийг шахан Имонголиа системтэй холбуулж 16 наснаас доош настай хүүхэд унах боломжийг хязгаарлаж чадсан. Харин цаашид явган дугуйн замыг зөв төлөвлөж үе шаттай нэмэгдүүлэх, хяналтыг сайжруулах, иргэдийн ухамсрыг дээшлүүлж энэ төрлийн тээврийн хэрэгслийг унах соёлд сургах, нөлөөллийн ажлуудыг хийх хэрэгтэй. Асуудлыг нэг мөр углуургаар нь шийдье гэвэл Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулах шаардлагатай.

МЕГА ТӨСЛИЙГ ДЭМЖИНЭ, МЕГА ХУЛГАЙГ ДЭМЖИХГҮЙ

Намын бодлого, даалгавраар журмын нөхөр Д.Ихбаярт НИТХ-ын даргын үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байгаагаа мэдэгдэж байна. Найздаа цаашдынх нь ажилд өндөр амжилтыг хүсэн ерөөе. Хулгайч нар гэж хулгай хийсэн хүнийг хэлэх болохоос ажлаа шударгаар хийж байгаа хүмүүсийг хэлээгүй. Цаашид эрхэм журмын нөхөдтэйгөө олон ажлыг хамтран хийж, найзалж нөхөрлөн, нийслэлийн иргэдийнхээ төлөө ажиллана.

Энэ хугацаанд хоёргүй сэтгэлээр хамтарч ажилласан бүх хүнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Нийслэлд бүтээн байгуулалт, мега төслүүд хэрэгтэй ч мега хулгай хийж ард иргэдээ тонож болохгүй. Миний хувьд цаашид төлөөлөгчийн хувиар үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлсээр байх болно.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Хамтран амьдрагч эмэгтэйгээ хөнөөж, нэг жил нуусан байжээ 27 минутын өмнө
Баянзүрх дүүргийн 14 болон 42 дугаар хороонд нийт 1.2 км авто зам барина 1 цагийн өмнө
А.БАЯР: Цаашид төлөөлөгчийн хувиар үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлсээр байх болно 1 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь намуудын бүлэг хуралдана 2 цагийн өмнө
Х.Болормаа: Банкны журмаа зөрчөөд эмээ, хүү хоёрт зээл өгсөн ч итгэл алдаагүй 2026/05/01
63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 50 хувьтай үргэлжилж байна 2026/05/01
А.Баяр НИТХ-ын Ажлын албаны 33 албан хаагчийг шинээр томилжээ 2026/05/01
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ШИНЭ ШАТАНД ГАРГАЛАА 2026/05/01
ГОЛ МӨРНИЙ УСАНД СУУСАН АВТОМАШИНЫГ ТАТАН ГАРГАЖ, ИРГЭДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАЛАА 2026/05/01
ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсын оюутны аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан болно 2026/05/01
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина 2026/05/01
А.Баярыг төлөөлөгчдийг гүтгэсэн гэж үзэн намын хяналтын болон хуулийн байгууллагад хандана 2026/04/30
Ерөнхий сайд Н.Учрал Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзлаа 2026/04/30
Хот, нийтийн аж ахуйн парк шинэчлэлтийн хүрээнд долоо дахь ээлжийн 40 тусгай зориулалтын машин механизмыг хүлээн авлаа 2026/04/30
Л.Оюун-Эрдэнэ: Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар Жеффри Эпштэйнтэй хэдэн удаагийн уулзалт хийснийг нягтлах хэрэгтэй 2026/04/30
Х.Нямбаатар: Хэвлэлийн курс төгсөөд шантажаар амь залгуулж ирсэн хүн бүтээн байгуулалт, том төсөл хэрхэн босдог, урьдчилгаа төлбөр энэ тэрийг яаж ч ойлгох вэ дээ 2026/04/30
Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина 2026/04/30
ХЭНТИЙ АЙМАГТ ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/04/30
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ 2026/04/30
Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна 2026/04/30