БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

А.Баяр НИТХ-ын Ажлын албаны 33 албан хаагчийг шинээр томилжээ


НИТХ-ын дарга асан А.Баяр мэдээлэл хийхдээ төрийн албан хаагчийг тэжээгчээ алдахгүйн тулд хуулийн дагуу хурал болсон гэж хэлсэн хэмээн Ажлын албаны даргаа ажлаас нь чөлөөлсөн. Тэгвэл төрийн албан хаагчийг дуртай үедээ ажлаас нь чөлөөлж байгаа энэ үйлдэл нь  түүний анхных  биш аж. 

НИТХ-ын цахим хаягчаас үзэхэд хурлын Ажлын албанд өнөөдөр төрийн захиргааны, төрийн үйлчилгээний, улс төрийн ангиллын 49 албан хаагч төрөөс цалинжиж байгаа нь шилэн дансанд тодорхой байна. Үүнээс 4 албан хаагч хүүхэд асрах чөлөөтэй. Харин үлдсэн 45 албан хаагчаас 12  төрийн захиргааны албан хаагч нь хуучин ажиллаж байсан бүрэлдэхүүн аж. Өөрөөр хэлбэл,  А.Баяр нь 33 хүнийг шинээр авчирч өөрийн гэх багаа бүрдүүлжээ.
Тодруулбал, НИТХ-ын Ажлын албаны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Ажлын албаны  9 хүн, Шуурхай ажлын албаны 7 хүн, хурлын Ажлын албаны 17 хүнийг шинээр томилсон байгаа юм. 
БЗД-ийн ИТХ-ын Ажлын албанд хууль бус томилгоотой ажиллаж байсан албан хаагчид, мөн өөрийн найз болон бусад холбоо хамаарлаар багаа бүрдүүлжээ. Энэ нь А.Баярын өөрийнх нь хэлсэн ёс зүйтэйгийн шинж эсэхийг уншигчид тунгаах биз ээ. 
Бусдыг тэжээгчтэй хэмээн цоллосон түүний өөрийнх нь дагуулж ирсэн хүмүүсийн томилгоо хууль бус учраас дагаж ирсэн албан хаагчид нь дагаад явах нь дамжиггүй.  Тэгэхээр хууль бус томилгоотой  А.Баярын албан хаагчид тэжээгчээ алдах дээр тулжээ.


2
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ИГАВАХАРА МАСАРҮ: НӨМРӨГИЙН ДЦГ-ЫГ НӨХӨН СЭРГЭЭХЭД ЯПОН УЛС ХАМТРАН АЖИЛЛАХАД БЭЛЭН БАЙНА 2 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Ард нийтийн санал асуулга хөдөлгөөнөөс мэдээлэл хийнэ 3 цагийн өмнө
НӨМРӨГИЙН ДЦГ-Т ГАРСАН ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ ТОГТООХ АЖЛЫН ХҮРЭЭНД ХОЁР НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАНА 18 цагийн өмнө
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАХААР БОЛСНЫГ ТАНИЛЦУУЛАВ 18 цагийн өмнө
АЛБА ХААГЧИД 19 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ ХАМГААЛЖ, 147 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь төлөө хамтдаа залбирч, шударга ёс биелэхийг ерөөж өгөөрэй Өчигдөр
Сурагчид энэ 7 хоногт хичээллээд амарна Өчигдөр
ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ БҮРЭН ТОГТООХОД НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАХ АСУУДЛЫГ СУДАЛЖ БАЙНА Өчигдөр
Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэж, тусламж үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй хүргэнэ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: "Баялагтаа эзэн монгол" ТББ-аас мэдээлэл хийнэ Өчигдөр
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ 2026/10/24
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23