БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Туулын хурдны замын зорчих хэсгийг 2027 оны зун нээнэ

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар болоод дулаан хангамжийн төслүүдийн талаар мэдээлэл өглөө.

Хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хотын түгжрэлийн нөхцөл байдал одоо байгаагаасаа илүү муудахгүй. Иргэдэд олгох 0.07 га газрыг хотын төвийн зургаан дүүрэгт олгохгүй. Шинээр хашаа тэлж, гудамж сунгаж барихыг хориглосон. Түгжрэл бууртал Улаанбаатар хотод шинээр автомашины дугаар олгохоо больсон. Хуучин машины дугааруудыг шилжүүлж, худалдан авч байна. Туулын хурдны замын зорчих хөдөлгөөнийг 2027 оны наадмаас өмнө нээхээр шахуу төлөвлөгөөтэй байна. Ингэснээр Улаанбаатар хотын түгжрэл 15-20 орчим хувиар буурна. Мөн Тойрог хурдны замын төлөвлөлтийг хийж, тус замыг барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг гуравдугаар сарын нэгэнд зарлана. Трамбай төслийн тухайд нэгдүгээр сардаа багтан мөнгөө босгохоор болж байна.

Дотоод бондын эргэн төлөлт ирэх оны нэгдүгээр хагаст дуусаж байна. Бид 800 тэрбум төгрөгийн дотоод бонд гаргасан. Бөөрөлжүүтийн станцын төлбөр графикийн дагуу төлөгдсөөр 2027 оны зургаадугаар сарын нэгэнд төлөгдөөд дуусна. Бид санхүүгийн ийм арга хэрэгслүүдийг ашиглаж арга хэмжээ авсны хүчинд энэ өвөл Улаанбаатар хотод тог тасралгүй өвөлжиж байна. Эрчим хүчний салбарт хотоос гаргасан хөрөнгө оруулалтын үр дүнд Бөөрөлжүүтийн 300 МВт-ын эрчим хүчний станц бүрэн ашиглалтад орсон. Дотоод бондын мөнгөөр Багануурт 50 МВт-ын станц барьсан. Үүнийг бид маш богино хугацаанд барьсан.

Монгол Улс анх удаа ДЦС 5 төслийг хэрэгжүүлэх гэж байна. 2027 онд энэ станц ашиглалтад орно. Ингэснээр Улаанбаатар хотын баруун хэсэг орон сууцжих дулааны боломж нөхцөл бүрдэхээс гадна цахилгаан хангамжийн найдвартай том эх үүсвэртэй болно” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ОЮУ ТОЛГОЙН СОНСГОЛЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ МОНГОЛЫН ЭРХ АШГИЙН ТАЛД ИЛҮҮ ЧАМБАЙРУУЛАХ ЧИГЛЭЛ ӨГЧЭЭ 52 минутын өмнө
​Б.МӨНХТАМИР: УСНЫ ЧИГЛЭЛЭЭР СУРАЛЦАЖ БУЙ ОЮУТНУУДАД ТЭТГЭЛЭГ ОЛГОХ, ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ МЭРГЭЖЛИЙН БОЛОВСОН ХҮЧИН БЭЛДЭХЭД АНХААРЧ АЖИЛЛАНА 1 цагийн өмнө
Туулын хурдны замын зорчих хэсгийг 2027 оны зун нээнэ 1 цагийн өмнө
ОБЕГ: ӨНГӨРӨГЧ 7 ХОНОГТ АЛБА ХААГЧИД 12 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛАВ 2 цагийн өмнө
Энэ онд 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилжээ 3 цагийн өмнө
Нийслэлийн 2026 оны төсвөөр шинээр 207 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ 3 цагийн өмнө
Зөөврийн амбаарт гарсан галын улмаас 53 настай эрэгтэй амиа алджээ 5 цагийн өмнө
Г.Дамдинням: Хоёр өдөр тун хүнд өнгөрсөнд уучлал хүсье 6 цагийн өмнө
​Өнөөдрөөс ес эхэлж байна 7 цагийн өмнө
“МАНДАХ НУУР” УУРХАЙН ГАДНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ҮНДЭСНИЙ КОМПАНИУДЫГ ДЭЭРЭЛХЭЖ ЭХЛЭВ ҮҮ? 2025/12/19
Улсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилох саналыг дэмжиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар боллоо 2025/12/19
“THE MONGOLZ” БАГИЙГ МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ЭЛЧЭЭР ТОМИЛОВ 2025/12/19
“Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Янг Яао гэх иргэнийг албадан гаргажээ 2025/12/19
Улаанбаатар хотын Зүүн бүсийн терминалд байрлах “Имарт Тэнгэр” салбараа албан ёсоор нээлээ 2025/12/19
НИЙСЛЭЛИЙН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ХЯНАЛТЫН ГАЗАРТ 360 КАМЕРТАЙ АВТОМАШИН, СУРРОН ХҮЛЭЭЛГЭЖ ӨГЛӨӨ 2025/12/19
Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажлыг хийхээр бэлтгэж байна 2025/12/19
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна 2025/12/19
УИХ-ын гишүүн ашиг сонирхлоос ангид байх хуулийн төсөл санаачиллаа 2025/12/19
ЦУОШГ: ЭНЭ САРЫН 22-НД ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2025/12/19
Х.Нямбаатар: Монгол Улсад анх удаа 12-оос дээш давхар, орон сууцны дундах барилгыг аюулгүй буулгаж дууслаа 2025/12/19