БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Нийслэлийн 2026 оны төсвөөр шинээр 207 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтын эрх шилжүүлсэн төсөл, арга хэмжээний талаар хэлэлцэв. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлтийг танилцууллаа. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр хотын дарга Х.Нямбаатар 10 үүрэг даалгавар өгсөн бөгөөд биелэлт 78 хувьтай байна.

Үргэлжлүүлэн НЗДТГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Эрдэнэбадрах 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтын эрх шилжүүлсэн төсөл, арга хэмжээний талаар танилцуулав. Тэрбээр “Нийслэлийн 2026 оны төсвийн хөрөнгө оруулалт нь нийслэлийн төсөв, нийслэлийн замын сан, нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сан гэсэн үндсэн гурван хэсгээс бүрдэж байна. 2026 онд шинээр 207 төсөл, арга хэмжээ, шилжих 80 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ” гэдгийг онцоллоо.

Нийслэлийн 2026 оны төсвөөр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, хотын эдийн засгийг тэлэх бодлогыг хэрэгжүүлнэ. Гэр хорооллыг орон сууцжуулж, агаар орчны бохирдлыг бууруулна. Улаанбаатар хотын холбоос замуудыг нэмэгдүүлэн, нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэл хийх замаар авто замын түгжрэлийг бууруулна. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ. Өнгөрсөн жилүүдэд эхлүүлсэн хөрөнгө оруулалтын ажлыг бүрэн дуусгаж, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үндсэн чиглэл, бодлогыг хэрэгжүүлнэ.

Иргэдийн нээлттэй хэлэлцүүлэг болон цахим санал асуулгаар гудамж талбайн камержуулалт, нийтийн эзэмшлийн талбайд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх талбай, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлт, эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хүүхдийн тоглоомын талбай, тохижилт шинэчлэн засварлах, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт шаардлагатай засвар тохижилт, өрхийн эрүүл мэндийн төвийн тоног төхөөрөмжийг сайжруулах, үерийн болон гадаргын ус зайлуулах шугам, хоолой, хог ангилан ялгах сав байршуулах, явган хүний зам талбай засварлах, авто машины зогсоол байгуулах, нийтийн эзэмшлийн орон сууцны фасад, дээвэр засварлах зэрэг санал, хүсэлтийг тавьсан. Эдгээр санал, хүсэлтэд үндэслэн нийслэлийн 2026 оны төсвийг батлуулсан юм.

 НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Энэ онд 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилжээ 1 цагийн өмнө
Нийслэлийн 2026 оны төсвөөр шинээр 207 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ 1 цагийн өмнө
Зөөврийн амбаарт гарсан галын улмаас 53 настай эрэгтэй амиа алджээ 3 цагийн өмнө
Г.Дамдинням: Хоёр өдөр тун хүнд өнгөрсөнд уучлал хүсье 4 цагийн өмнө
​Өнөөдрөөс ес эхэлж байна 5 цагийн өмнө
“МАНДАХ НУУР” УУРХАЙН ГАДНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ҮНДЭСНИЙ КОМПАНИУДЫГ ДЭЭРЭЛХЭЖ ЭХЛЭВ ҮҮ? 2025/12/19
Улсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилох саналыг дэмжиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар боллоо 2025/12/19
“THE MONGOLZ” БАГИЙГ МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ЭЛЧЭЭР ТОМИЛОВ 2025/12/19
“Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Янг Яао гэх иргэнийг албадан гаргажээ 2025/12/19
Улаанбаатар хотын Зүүн бүсийн терминалд байрлах “Имарт Тэнгэр” салбараа албан ёсоор нээлээ 2025/12/19
НИЙСЛЭЛИЙН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ХЯНАЛТЫН ГАЗАРТ 360 КАМЕРТАЙ АВТОМАШИН, СУРРОН ХҮЛЭЭЛГЭЖ ӨГЛӨӨ 2025/12/19
Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажлыг хийхээр бэлтгэж байна 2025/12/19
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна 2025/12/19
УИХ-ын гишүүн ашиг сонирхлоос ангид байх хуулийн төсөл санаачиллаа 2025/12/19
ЦУОШГ: ЭНЭ САРЫН 22-НД ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2025/12/19
Х.Нямбаатар: Монгол Улсад анх удаа 12-оос дээш давхар, орон сууцны дундах барилгыг аюулгүй буулгаж дууслаа 2025/12/19
Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны онцлох хүүхдүүдэд шагнал гардуулж, баяр хүргэлээ 2025/12/19
Нийслэлийн дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана 2025/12/19
МӨСӨН ГОЛУУДЫН ТЭН ХАГАС НЬ 2100 ОН ГЭХЭД УСТАЖ БОЛЗОШГҮЙ 2025/12/19
УИХ-ын чуулганаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэнэ 2025/12/19