БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

​Б.МӨНХТАМИР: УСНЫ ЧИГЛЭЛЭЭР СУРАЛЦАЖ БУЙ ОЮУТНУУДАД ТЭТГЭЛЭГ ОЛГОХ, ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ МЭРГЭЖЛИЙН БОЛОВСОН ХҮЧИН БЭЛДЭХЭД АНХААРЧ АЖИЛЛАНА


Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр болон яамны холбогдох газрын дарга нар өнөөдөр (2025.12.19) Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газарт ажиллалаа.

Энэ үеэр Усны газрын дарга Н.Батбаяр үйл ажиллагааны үндсэн зорилт болох “333 нуур-Нэг сум, нэг нуур” хөтөлбөрийн дэлгэрэнгүй танилцуулгыг хийж, усны менежмент, тэр дундаа усны нөөцийг хуримтлуулах, хөв цөөрөм байгуулах, нуур сэргээх арга замаар нийгэм, эдийн засгийн хөгжил, байгаль хамгаалал, хүний эрхийг хангах боломжийн талаар мэдээлэл өглөө.

Мөн 2025 онд Ганга, Өгий, Эрээн нууруудыг сэргээх ажил амжилттай хэрэгжиж байгааг онцолсон. Цаашид эдгээр төслийг “Нуур хамгаалах Монгол загвар” буюу олон улсын жишиг төсөл болгон өргөжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд нуурыг элсний нүүдлээс хамгаалах, хог хаягдлаас сэргийлэх, эх болсон цутгал голуудыг хамгаалах зэрэг цогц арга хэмжээг багтаасан тогтолцоо хэлбэрээр боловсруулж байгаа юм.

Дэд сайд Б.Мөнхтамир Усны газарт ажиллах үеэрээ салбарын хамгийн тулгамдсан асуудлын нэг болох хүний нөөцийн асуудалд онцгой анхаарал хандуулж, усны чиглэлээр суралцаж буй оюутнуудад тэтгэлэг олгох, дэмжлэг үзүүлэх, цаашид энэ чиглэлийн оюутнуудын тоог нэмэгдүүлэх талаар анхаарч ажиллана гэв.

Мөн цаашид салбарын харьяа газруудад тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд хүн бүрийн оролцоо чухал бөгөөд бодлогын түвшинд нягт уялдаа холбоотой, хамтран ажиллахаа илэрхийллээ.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Эрдэнэс Монгол” ХХК зөвхөн удирдлагын зардалд 49 тэрбум 364 сая төгрөг зарцуулжээ 40 минутын өмнө
“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна 2 цагийн өмнө
Ц.САНДАГ-ОЧИР: СОР17-ТОЙ ХОЛБООТОЙ САНХҮҮГИЙН БҮХ БАРИМТЫГ ЯАМНЫ САЙТАД НЭЭЛТТЭЙ БАЙРШУУЛСАН 2 цагийн өмнө
Хүүхдийн мөнгийг энэ сарын 17-нд олгоно 2026/09/03
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ 2026/09/03
СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ӨВЧТӨНИЙГ ЭМЧЛЭХ ТОГТОЛЦООГ ШИНЭЧИЛЖ, САЛБАР ХООРОНДЫН УЯЛДАА ХОЛБООГ САЙЖРУУЛНА 2026/09/03
ҮЙЛ ЯВДАЛ: “Шатрыг боловсролд” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх “Их нүүдэл” хэлэлцүүлэг болно 2026/09/03
Ж.БУЯНБАТ: ЗӨВ СОНГОЛТ ХИЙХ БОЛОМЖТОЙ НИЙГМИЙГ БҮТЭЭХ НЬ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ГОЛ БОДЛОГО 2026/09/02
ТИЙБОЛЛЫН АЗИЙН АВАРГЫН ЦОМЫН ЭЗЭН БОЛСОН ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН, БАЯР ХҮРГЭЛЭЭ 2026/09/02
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 2026/09/02
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ 2026/09/02
Монголбанкны ААН, иргэдээс 11,9 тонн үнэт металл худалдан авчээ 2026/09/02
Хорхе Рафаэл( Видела Jorge Rafael Videla) 2026/09/02
Than Shwe (Тан Шве) 2026/09/02
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо 2026/09/02
Augusto Pinochet (Августо Пиночет) 2026/09/02
Che Guevara(Че Геваре) 2026/09/02
Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга Улан Эркинович Маматкановтай уулзлаа 2026/09/01
Владимир Жириновский ( Oросын Либериал Ардчилсан Намын тэргүүн нэртэй улс төрч) 2026/09/01
Т.ЖАМБАЛЦЭРЭН ЯПОН УЛСЫН НАГОЯАГИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН ИХ СУРГУУЛИЙН СУДЛААЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ 2026/09/01