БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Х.Нямбаатар: Энэ онд 5000 өрх, ирэх онд 50 мянган өрхийн гэр, байшинг дулаалж, хийн түлшинд шилжүүлнэ

Г.Оюунтуяа
2 цагийн өмнө

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн таван хороонд 5000 өрхийг стандартын дагуу иж бүрэн дулаалж, хийн халаагуурт шилжүүлнэ. Энэ хүрээнд хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд ажиллалаа. Чингэлтэй дүүргийн хэмжээнд 1001 гэр дулаалахаас 930 гэрийг дулаалсан. Ажлын явц 93 хувьтай. Мөн 248 байшин дулаалсан. Дулаалгын ажлууд үргэлжилж байна. Дулаалгын материалын чанарт 11 менежер хяналт тавьж, дүүргийн удирдлагууд болон нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас дулаалгын чанарт анхаарч ажиллаж байгаа аж.

Хотын дарга Х.Нямбаатар “Хотын төвтэй ойр, агаарын бохирдол ихтэй байршлууд Баянгол, Чингэлтэй дүүрэгт Гандан, Зурагт, Эх нялхас орчмын айл өрхүүдийг дулаалгын төсөлд хамруулж, цаашлаад хийн түлшинд шилжүүлнэ. Иргэдийг нүүрс түлэхгүй, газын төхөөрөмжөөр халаалтаа шийдүүлэх зориулалтаар гурвалсан гэрээ байгуулж байгаа. Галлагааны улиралд буюу есөн сарын хугацаанд 900 орчим мянган төгрөгийг газын хэрэглээнд татаасаар олгоно. Газын төхөөрөмж дээрээ плитка ажиллуулж болно. Хоёр тал руугаа хална. Их дуу чимээ гаргахгүй. Арваннэгдүгээр сарын 15-наас эхний ээлжийн газын төхөөрөмжийг суурилуулж эхэлнэ. Энэ онд 5000 өрхийг дулаалж, хийн түлшинд шилжүүлэх төсөл амжилтад хүрсний дараа 2026 оны тавдугаар сараас 50 мянган өрхийг дулаалж, хийн түлшинд шилжүүлнэ. ОХУ-аас газ татан авахад асуудалгүй төлөвлөлт хийсэн. “Горгаз” ХХК-тай мөн хамтарч ажиллана. Европын орнуудад хэрэглэдэг хийн түлшний стандартыг Монгол Улсад нэвтрүүлж, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөр батлуулсан. Энэхүү стандартын дагуу автоматаар унтрах технологитой газыг нэвтрүүлнэ” гэв.

Чингэлтэй дүүргийн хувьд аравдугаар сарын 25-наас эхлэн өдөрт 100 байшин дулаалж, нэг сарын хугацаанд 2000 байшинг бүрэн дулаалж дуусгахаар төлөвлөжээ. Байшинг хар замаскаар нааж давхар хадаасаар бэхэлж, гал дэмждэггүй, шатдаггүй В1 хөөсөөр дулаалж, нийт 116 хүн дулаалгын төсөлд ажиллаж байгааг албаныхан онцоллоо.

Байшин сууцтай өрхийн дээвэр, ханын дулаалгыг тендер шалгаруулалтаар, гэр сууцтай өрхийг НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ЧИП дулаалгын багцаар дулаалж байгаа юм.

Дулаалгын төслийн талаар Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны иргэн Д.Жаргалсайхан “Нийслэлээс шатдаггүй чанартай материалаар байшингаа дулаалуулж байна. Дулаалгын ажилд их сэтгэл хангалуун байгаа. Байшингаа дулаалаад, газын хэрэглээнд шилжээд, ажил санаачилж байгаа хүмүүсээ дэмжээд явахад Улаанбаатар утаагүй болно гэж итгэж байна” гэв.

Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны иргэн Д.Лхагвасүрэн “Гэр хорооллын янданг буулгаж байж л утаа буурна. Дулаалга аянд хамрагдсандаа баяртай байна. Манайх өнгөрсөн жил долоо хоногт долоон шуудай түлш түлдэг байсан. Энэ жил энэ тоо хоёр дахин багассан. Байшин дулаанаа алдахгүй сайхан байна. Тиймээс илүү олон айлыг дулаалж, хийн түлшинд шилжүүлээсэй” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ 1 цагийн өмнө
Тэтгэврийг холимог мөнгөн дүнгээр нэмэгдүүлэх саналыг гаргажээ 2 цагийн өмнө
Х.Нямбаатар: Энэ онд 5000 өрх, ирэх онд 50 мянган өрхийн гэр, байшинг дулаалж, хийн түлшинд шилжүүлнэ 2 цагийн өмнө
Согтуу хүмүүс маргалдаж, нэгийгээ зам руу түлхснээс машинд дайруулж, амиа алджээ 5 цагийн өмнө
“Шахмал түлш худалдаа, авна, зарна” гэх зарын дагуу холбогдож залилуулжээ 5 цагийн өмнө
BLOOMBERG: Ерөнхийлөгчийн хориг хөрөнгө оруулагчдын итгэлийг алдагдуулах эрсдэлтэй болоод байна 6 цагийн өмнө
Г.Дамдинням: Зарим үед нийтэд хүртээмжтэй байх үүднээс хязгаарлалттай олгохоос өөр аргагүй 6 цагийн өмнө
Цэц Монголын засаглалын хувь заяаг шийдэх гэж байна 8 цагийн өмнө
Нисэхийн тойргоос тэмээтэй хөшөө хүртэл нэгдүгээр эгнээг чөлөөлж нийтийн тээвэр явуулна 9 цагийн өмнө
Явган зорчигчийг хөөж, дайрахыг завдсан этгээдийн хэргийг шүүхэд шилжүүлжээ 9 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: “Хүний эрхийн олон улсын механизм ба Монгол Улсын оролцоо” уулзалт болно 9 цагийн өмнө
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГТ ТЭР ӨДРИЙН УИХ-ЫН ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦСЭН БҮХ АСУУДАЛ ХАМААРНА Өчигдөр
П.Сайнзориг: Цэцийн гишүүн О.Мөнхсайхан бол Г.Занданшатартай гэрээгээр ажиллаж байсан ашиг сонирхлын зөрчилтэй хүн Өчигдөр
П.Сайнзориг: Ерөнхийлөгчийн хоригийг бүхэлд нь хүлээж авбал Д.Амарбаясгалан УИХ-ын дарга хэвээр үлдэнэ Өчигдөр
ОБЕГ: АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 100 УДААГИЙН ДУУДЛАГААР АЖИЛЛАЖ, 29 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛАВ Өчигдөр
“UB drone battle” уралдааны шилдгүүд тодорлоо Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 2025 оны 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавилаа Өчигдөр
Дамбадаржаад 1973 айлын орон сууц барина Өчигдөр
Ерөнхий сайдыг огцруулсан үйл ажиллагаатай холбогдуулан Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно Өчигдөр
Энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх асуудлын тов, дараалал Өчигдөр