БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Ерөнхий сайдыг огцруулсан үйл ажиллагаатай холбогдуулан Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно

Г.Оюунтуяа
3 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Үндсэн хуулийн цэцэд хандаж Монгол Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Х.Булгантуяагийн үйл ажиллагаа, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаан болон уг хуралдаанаас гарсан Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Дөчин гуравдугаар зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор хүсэлт, ихэсгэсэн шаардлага ирүүлсний дагуу маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа шууд үүсгэж, нэгтгэсэн болно.

Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж, Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.” гэж, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж тус тус заасан байна.

Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулсан үйл ажиллагаа Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэх уг маргаан нь онц хүндрэлтэй, яаралтай шийдвэрлэх асуудал тул Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд хэлэлцүүлэх бэлтгэл ажиллагааг нэн даруй гүйцэтгэж дуусгалаа.

Уг маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 09.30 цагаас Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй болно.


1
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 2025 оны 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавилаа 53 минутын өмнө
Дамбадаржаад 1973 айлын орон сууц барина 2 цагийн өмнө
Ерөнхий сайдыг огцруулсан үйл ажиллагаатай холбогдуулан Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно 3 цагийн өмнө
Энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх асуудлын тов, дараалал 3 цагийн өмнө
Ирэх өдрүүдэд нийт нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна 3 цагийн өмнө
Т.Даваадалай: Шалгалтын явцад “Ил Сонг” ХХК-ийн үйл ажиллагаанд зарим зөрчлийг илрүүллээ 4 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: УИХ дахь намын бүлгүүд хуралдана 4 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Миний бие хүн биш, хууль засагладаг төр засагтай байхын төлөө улам бүр хүчтэй тэмцэх болно 2025/10/17
Нийслэлийн 2025 оны II ээлжийн цэрэг татлага эхэллээ 2025/10/17
Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр барих түншлэлийн гэрээ байгуулах эрхийг НИТХ-аас олголоо 2025/10/17
"Зөвлөлт маягийн авилгач" Д.Амарбаясгаланг илчлэгчтэй хийсэн ярилцлага 2025/10/17
Зүүн аймгуудын нутгаар цас орно 2025/10/17
ӨНӨӨДӨР: “Монголын арбитрын долоо хоног-2025” олон улсын хурал болно 2025/10/17
НИТХ: Газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн сангийн талаар хэлэлцлээ 2025/10/16
Э.Чинзориг: ААН, байгууллага ойр орчмынхоо 50 метр газрыг цэвэрлэх үүрэгтэй 2025/10/16
НЗД-аас үүрэг болгосны дагуу Яармагийн барилгын компаниуд зэвтэй усны асуудлаа шийдэж, шугам сүлжээгээ шинэчилж эхэллээ 2025/10/16
ЦЕГ: Өдөрт 25-30 залилах гэмт хэрэг бүртгэгдэж байна 2025/10/16
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө 2025/10/16
46 настайн эмэгтэйн цогцсыг олжээ 2025/10/16
Б.Нарантуяа: Халтиргаа гулгаанаас сэргийлж, 09:00 цагийн байдлаар 4 тонн давсыг гудамж, зам талбайд цацаад байна 2025/10/16