Өнөөдөр болох үйл явдал
09:00 цагт: “Хүний эрхийн олон улсын механизм ба Монгол Улсын оролцоо” сэдвийн хүрээнд төр, ТББ, олон улсын байгууллагууд хүний эрхийн хэрэгжилтийн талаар хэлэлцэх уулзалт НҮБ-д болно.
09:30 цагт: Шүүхийн ил тод байдал-хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаа- уулзалт Улсын Дээд шүүхийн байранд болно.
11:30 цагт: Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас болон иргэдээс: УИХ-ыг тараах иргэдийн гарын үсэг цуглуулах саналыг орон даяар авч байгаа талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
-УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.
-Монгол Улс, Оросын найрамдал, хамтын ажиллагааны 7 хоног эхэлж байна.
-МУЭ-ийн гишүүд МУСТА зураач Л.Халзангийн 70 насны ойн уран бүтээлийн “Усан будаг” үзэсгэлэнг Монголын урчуудын эвлэлийн танхимд толилуулж байна.
-“Одиссей” пластик хүүхэлдэйн жүжиг Монгол Улсын Хүүхэлдэйн театрын тайзнаа толилуулж байна.
-Намрын мод тарих өдрүүд энэ сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.
-ХХААХҮЯ-наас улсын хэмжээнд “Импортын хүнсний худалдаа-хяналт” аяныг 11 дүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.
-"Соёлын орон зай-Бидний орчин" аян 11 дүгээр сарын 3-ныг хүртэл улс орон даяар үргэлжилнэ.
-2025 оны Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11 дүгээр сарын 14-нд хаана.