БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

П.Сайнзориг: Цэцийн гишүүн О.Мөнхсайхан бол Г.Занданшатартай гэрээгээр ажиллаж байсан ашиг сонирхлын зөрчилтэй хүн

Admin
4 цагийн өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан УИХ-ын шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавьж, Үндсэн хуулийн Цэц дээр маргаан үүсгээд байгаа билээ. Үүнд УИХ-ын гишүүн П.Сайнзориг “Туйлын харамсалтай зүйл Цэц дээр өрнөж байна. Цэц хараат бус байх ёстой. Гэтэл эргэлзээтэй харагдаж байна. Ерөнхий сайдын хүсэлтээр тодорхой УИХ-ын шийдвэр Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Цэц хэлэлцэж болно. Гэхдээ энэ шийдвэр нь албан ёсоор гарах ёстой. Гэтэл Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах тогтоолыг 2025.10.17-нд УИХ гаргасан байхад 2025.10.16-нд буюу нэг хоногийн өмнө гараагүй шийдвэр дээр маргаан үүсгэсэн. Урьдчилаад нөлөөнд орж асуудлыг шийдэх байдал үүсч байгаа гэж ойлгох уу? 

Байнгын хорооны шийдвэрийг Цэц хянахгүй. УИХ-ын шийдвэрийг л хянана. Үүнээс гадна Цэц гуравхан хоногт дүгнэлт гаргасан. Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж аваагүй бол Цэц их суудлаараа хэлэлцэх хуультай. Гэтэл ямар зорилгоор дунд суудлын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг шууд их суудлын хуралдаанаар оруулж байгаа юм бэ. Цэцийн дээр хөх тэнгэр байдаггүй шүү. Цэцийн дээр Үндсэн хууль байдаг. Үндсэн хуулийг барьж ажиллах ёстой Цэц маань Үндсэн хууль зөрчиж байна. 
Дээрээс нь маргаан үүсгэсэн Цэцийн гишүүн О.Мөнхсайхан өөрөө ашиг сонирхлын зөрчилтэй.

 Энэ хүн Цэцийн 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Г.Занданшатар даргатай гэрээгээр ажиллаж тайлбар бичиж байсан хүн.

Нэг асуудалд Ерөнхийлөгчийн болон Цэцийн шийдвэр зэрэг гарлаа. Цэц нь УИХ-ын шийдвэр албажаагүй байхад яаруу сандруу маргаан үүсгэлээ. Дээрээс нь дунд суудлынхаа хуралдааныг алгасаж их суудлын хуралдаанаа зарлалаа. Бэлтгэл ажлыг гуравхан хоногт хийлээ. Дайн болон онц байдал зарласан шийдвэр гаргасан тохиолдолд Цэцийн хуралдааныг гурав хоногт бэлддэг. Бусад асуудлын хувьд талуудад тайлбар өгөх хугацаа олгодог. 
УИХ-ын зүгээс тайлбар шаардахгүйгээр Цэц өөрөө хуулиа зөрчлөө.

 Ерөнхий сайдын асуудлыг дайн байлдааны хэмжээнд авч үзэж байна. УИХ хамтын шийдвэр гаргадаг байгууллага. УИХ хамтын шийдвэр гаргасныхаа төлөө хэн нэгнийг буруутгаж болохгүй.
Ерөнхийлөгч хориг тавьж болно. Гэтэл Үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн дарга буюу төрийн тусгай албан хаагч тайлбар хийгээд зогсож байж болох юм уу? Ерөнхийлөгчийн хоригийг УИХ 14 хоногийн дотор хэлэлцэх ёстой. Хоригийг хэлэлцээгүй байхад Цэц маргаан үүсгээд хүч түрээд явж байна” гэж тайлбар хийлээ.


5
angry
0
care
0
haha
0
liked
2
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГТ ТЭР ӨДРИЙН УИХ-ЫН ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦСЭН БҮХ АСУУДАЛ ХАМААРНА 2 цагийн өмнө
П.Сайнзориг: Цэцийн гишүүн О.Мөнхсайхан бол Г.Занданшатартай гэрээгээр ажиллаж байсан ашиг сонирхлын зөрчилтэй хүн 4 цагийн өмнө
П.Сайнзориг: Ерөнхийлөгчийн хоригийг бүхэлд нь хүлээж авбал Д.Амарбаясгалан УИХ-ын дарга хэвээр үлдэнэ 4 цагийн өмнө
ОБЕГ: АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 100 УДААГИЙН ДУУДЛАГААР АЖИЛЛАЖ, 29 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛАВ 5 цагийн өмнө
“UB drone battle” уралдааны шилдгүүд тодорлоо 6 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 2025 оны 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавилаа 8 цагийн өмнө
Дамбадаржаад 1973 айлын орон сууц барина 9 цагийн өмнө
Ерөнхий сайдыг огцруулсан үйл ажиллагаатай холбогдуулан Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно 11 цагийн өмнө
Энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх асуудлын тов, дараалал 11 цагийн өмнө
Ирэх өдрүүдэд нийт нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна 11 цагийн өмнө
Т.Даваадалай: Шалгалтын явцад “Ил Сонг” ХХК-ийн үйл ажиллагаанд зарим зөрчлийг илрүүллээ 12 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: УИХ дахь намын бүлгүүд хуралдана 12 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Миний бие хүн биш, хууль засагладаг төр засагтай байхын төлөө улам бүр хүчтэй тэмцэх болно 2025/10/17
Нийслэлийн 2025 оны II ээлжийн цэрэг татлага эхэллээ 2025/10/17
Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр барих түншлэлийн гэрээ байгуулах эрхийг НИТХ-аас олголоо 2025/10/17
"Зөвлөлт маягийн авилгач" Д.Амарбаясгаланг илчлэгчтэй хийсэн ярилцлага 2025/10/17
Зүүн аймгуудын нутгаар цас орно 2025/10/17
ӨНӨӨДӨР: “Монголын арбитрын долоо хоног-2025” олон улсын хурал болно 2025/10/17
НИТХ: Газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн сангийн талаар хэлэлцлээ 2025/10/16
Э.Чинзориг: ААН, байгууллага ойр орчмынхоо 50 метр газрыг цэвэрлэх үүрэгтэй 2025/10/16