БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

П.Сайнзориг: Ерөнхийлөгчийн хоригийг бүхэлд нь хүлээж авбал Д.Амарбаясгалан УИХ-ын дарга хэвээр үлдэнэ

Г.Оюунтуяа
3 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрыг огцруулах 95-р тогтоолд бүхэлд нь хориг тавьсан билээ. Уг асуудалтай холбогдуулан УИх-ын гишүүн П.Сайнзориг байр сууриа илэрхийллээ. 

Тэрээр, УИХ-аас гарч байгаа аливаа шийдвэрт хориг тавих бүрэн эрх Ерөнхийлөгчид байдаг. Энэ хүрээнд Ерөнхийлөгч хориг тавьсан гэж ойлгож байгаа. 

Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудалд үндсэн хууль зөрчсөн асуудал байхгүй. Харамсалтай нь асуудлыг буруугаар тайлбарлалаа. Гэхдээ Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ дэгийн тухай хуульд заасны дагуу хэлэлцэх байх. Хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх буюу 3/2-ын саналаар асуудлыг аль нэг талд нь гаргаад шийдэх байх. Гэхдээ үүн дээр хэд хэдэн ноцтой үр дагавар гарлаа. Санал хураалгаж байгаа томьёолол дээр асуудал ярьсан. Гэхдээ агуулга хэзээ ч өөрчлөгдөөгүй байсан. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барьсан тайлбар дээр ч зөрчөөгүй гэсэн тайлбар нь байгаа. 

Нэг ноцтой асуудал байгаа. УИХ-ын чуулганы хуралдааны ирцийн асуудал буюу УИХ-ын чуулганы хуралдах хүчин төгөлдөр ирц байхад чуулганы хуралдааныг сунган хуралдуулах шийдвэр гаргасан нь чуулганы дэгийн тухай хуулийг зөрчлөө гэсэн байсан. Энэ асуудлыг УИХ нэг талдаа гаргаад авлаа тооцоход Г.Занданшатар дарга үлдэж байх шиг байна. Д.Амарбаясгалан даргын асуудал хэвээрээ үлдэх ёстой. Мөн адил энэ асуудалд хориг тавигдах ёстой" гэв.



1
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГТ ТЭР ӨДРИЙН УИХ-ЫН ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦСЭН БҮХ АСУУДАЛ ХАМААРНА 2 цагийн өмнө
П.Сайнзориг: Цэцийн гишүүн О.Мөнхсайхан бол Г.Занданшатартай гэрээгээр ажиллаж байсан ашиг сонирхлын зөрчилтэй хүн 3 цагийн өмнө
П.Сайнзориг: Ерөнхийлөгчийн хоригийг бүхэлд нь хүлээж авбал Д.Амарбаясгалан УИХ-ын дарга хэвээр үлдэнэ 3 цагийн өмнө
ОБЕГ: АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 100 УДААГИЙН ДУУДЛАГААР АЖИЛЛАЖ, 29 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛАВ 4 цагийн өмнө
“UB drone battle” уралдааны шилдгүүд тодорлоо 5 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 2025 оны 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавилаа 7 цагийн өмнө
Дамбадаржаад 1973 айлын орон сууц барина 8 цагийн өмнө
Ерөнхий сайдыг огцруулсан үйл ажиллагаатай холбогдуулан Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно 10 цагийн өмнө
Энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх асуудлын тов, дараалал 10 цагийн өмнө
Ирэх өдрүүдэд нийт нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна 10 цагийн өмнө
Т.Даваадалай: Шалгалтын явцад “Ил Сонг” ХХК-ийн үйл ажиллагаанд зарим зөрчлийг илрүүллээ 11 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: УИХ дахь намын бүлгүүд хуралдана 11 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Миний бие хүн биш, хууль засагладаг төр засагтай байхын төлөө улам бүр хүчтэй тэмцэх болно 2025/10/17
Нийслэлийн 2025 оны II ээлжийн цэрэг татлага эхэллээ 2025/10/17
Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр барих түншлэлийн гэрээ байгуулах эрхийг НИТХ-аас олголоо 2025/10/17
"Зөвлөлт маягийн авилгач" Д.Амарбаясгаланг илчлэгчтэй хийсэн ярилцлага 2025/10/17
Зүүн аймгуудын нутгаар цас орно 2025/10/17
ӨНӨӨДӨР: “Монголын арбитрын долоо хоног-2025” олон улсын хурал болно 2025/10/17
НИТХ: Газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн сангийн талаар хэлэлцлээ 2025/10/16
Э.Чинзориг: ААН, байгууллага ойр орчмынхоо 50 метр газрыг цэвэрлэх үүрэгтэй 2025/10/16